Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа.
“Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлож байна.
НҮБ-аас эх дэлхийгээ ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, шударга, энх тунх, хүртээмжтэй нийгэмд амьдрах, аз жаргалтай, сэтгэл хангалуун, илүү сайхан амьдралыг цогцлоохын төлөө дэлхийн бүх орон, нийгэм, хувийн байгууллага болон иргэдийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030”-ыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа юм.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг “Ногоон наадам”-ыг зохион байгуулагч Монгол Улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зорилттой уялдуулан эко сонголтуудыг хийх, ногоон байгаль дэлхийгээ хамгаалахын чухлыг таниулах, залуучуудын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан ойлгуулах томоохон зорилго тавин ажиллаж байна. Наадмыг НҮБ-ын гишүүн 195 орны 18 нас хүртэлх залуучуудын дунд, спортын 19 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN
Зочин 2020-01-24 64.119.20.210
Яанаа энэ охины сэтгэц хэвийн биш ээ!! Тэр нvдийг нь ээ. Энд тэндэхийн арга хэмжээнд ашиглах vзvvлэн аятай юм болждээ.
Зочин 2020-01-24 174.241.0.95
Yah gej urijihav gaig
Билэг 2020-01-24 192.82.76.156
Энэ нэг жаахан хүүхдийг урьж яадаг байнаа.Шийдвэр гаргагч биш шүү дээ. Боловсрол эзэмшээд дараа нь шүүмжилж бай гээд энэ хүүхдийг АНУ-ын Сангийн сайд Мнучин хэлсэн байна.
эн 2020-01-24 182.160.40.202
боловсролгүй ерөнхийлөгчийн балаг дуусахгүй юм аа
Зочин 2020-01-24 192.82.73.50
Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэж …
Уншигч 2020-01-24 202.21.120.158
Орон бүхний популистууд нэгдэгтүн!
Хишгээ 2020-01-24 202.21.98.42
Ирээд уйлна даа миний дүү
zochin 2020-01-24 202.70.34.70
Greta Thurnberg nuursiig delhii niiteeree horigloe gej urialsan bna lee.
хотын иргэн 2020-01-24 203.169.49.125
Чулуун нүүрсээрээ амьдардаг монгол улс бүтэхгүй том том амлалт авах хэрэг байна уу.
Зочин 2020-01-24 202.126.89.225
За больдоо ха ха
Ичиж байна 2020-01-24 66.181.161.44
Бүхэл бүтэн Чингисийн Монголын Төрийн Тэргүүн хүн нэг мэдрэл хүүхдэд дээр гүйж очиж бөхөлзөж байгааг нь эээ! л***р