Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилов | News.MN

Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилов

Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилов

Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

Монгол Улсын нэрийг дэлхийд оюунлаг түвшинд хамгийн бодитоор сурталчлан таниулж буйд сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэв.

Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалжээ. Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна. Түүнчлэн, 2016 онд АНУ-ын Лас Вегас хотноо 4 жил тутам зохион байгуулагддаг “Memoriad-2016” оюуны олимпд оролцсон 63 орны баг тамирчдаас Монголын баг тэргүүлж 15 медалиас 15-г хүртэж байжээ.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтай 2020-01-24 66.181.161.82

Зөв баярлалаа

Avatar

Зочин 2020-01-24 66.181.189.165

Солиорол бн даа дэмийрэлыг дэмждэг сайд хар тамхи зеедег элчингуудээ цэгцэлж чадахгуй бж

Avatar

Баяраа 2020-01-24 202.126.89.163

Зөв бодолтой, зөв залуу! Амжилт хүсье!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж