Олон улсын хүмүүнлэгийн багийн хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Олон улсын хүмүүнлэгийн багийн хуралдаан боллоо

Олон улсын хүмүүнлэгийн багийн хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн ажлын албатай хамтран  ахалдаг Олон улсын хүмүүнлэгийн багийн 2020 оны анхдугаар хуралдаан боллоо.

Хурлыг ОБЕГ-ын  дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра нар удирдан явуулж, цаг агаарын урьдчилсан төлөв, зудын эрсдэлийн үнэлгээний талаар мэдээллийг холбогдох байгууллагуудаас танилцуулсан байна.

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн оны 12 дугаар сард өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн Завхан аймгийн 4 сумын хүүхдэд  мөнгөн тусламжийг олгож цаашид тус аймгийн 23 суманд хүүхдийн мөнгөнд нэмэлт санхүүжилт олгохоор төлөвлөж байна.

Мөн МУЗН-ээс зудын эрсдэл  өндөртэй аймаг, сумдын нэн эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгө, малд нэн шаардлагатай эрдэс, аминдэмт малын эм бэлдмэлүүдийг олгох хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Харин НҮБ-ын байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрт арга хэмжээний тусламжийг эмзэг бүлгийн 500 малчин өрхөд үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг энэ үеэр онцолсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж