Нас барагсдын тоо 25, халдвар авагсдын тоо 800 давав

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Нас барагсдын тоо 25, халдвар авагсдын тоо 800 давав

Нас барагсдын тоо 25, халдвар авагсдын тоо 800 давав

Хятад улсын Хэбэй мужийн Үхань хотоос анх дэлгэрсэн коронавирусийн төрлийн 2019-nCoV халдварын тархалт маш хурдацтай нэмэгдэж байна. Өчигдрийн /2020.01.23/ байдлаар халдвар авагсдын тоо 634, нас барагсдын тоо 17 байсан бол нэг шөнийн дотор дахин 200 хүнд халдварлаж, нас барагсдын тоо 25 болж нэмэгджээ.

Мөн Өмнөд Солонгос, Японд тус бүр нэг хүн нэмж халдвар авсан нь тогтоогдсон байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ-ын Аюулгүйн зөвлөл хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид тархалтыг хэрхэн багасгах арга замын талаар зөвлөлдсөн юм.

Одоогоор Хятад улсын зүгээс халдварт өвчний тархалтыг хумих, багасгах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байгаа, мөн халдварын тархалт яг ямар хэлбэрээр, хэрхэн дамжиж байгаа талаар мэргэжилтнүүдийн санал зөрүүтэй, дахин судалж тодруулах асуудлууд байгаа учир ДЭМБ дахин 10 хоногийн дараа хуралдаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр тогтлоо.

Шинэ төрлийн коронавирусийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн насны ангиллыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооноос гаргажээ. Уг тайланд дурдсанаар нас барсан хүмүүс нь 48-89 насныхан байжээ. Түүнчлэн ихэнх нь чихрийн шижин, зүрх судасны эсвэл Паркинсоны өвчтэй хүмүүс байсан гэнэ. Үүнээс харахад уг халдварт настай хүмүүс илүү өртөмтгий байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж