УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.24/ үргэлжлүүлэн хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргана.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай саналыг нэгдүгээр сарын 16-нд УИХ-ын даргад хандан тавьсан юм. Хуульд зааснаар эл асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрээ гаргаж, чуулганаар хэлэлцүүлэх ёстой байсан ч хоёр гишүүн нь гадаадад томилолтоор ажиллаж байсан тул ирц бүрдсэний дараа хэлэлцэх ёстой хэмээн үзсэн.
Тус хороо өчигдөр эл асуудлыг хэлэлцсэн ч УИХ-ын гишүүн Ч.Улааныг Германаас ирэхээр өнөөдөр хурлаа үргэлжлүүлж, шийдвэрээ гаргахаар төлөвлөөд байна.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах болсон асуудлыг гурван үндэслэлтэй холбон тайлбарласан. Үүний нэг нь нууцын зэрэглэлд хамаарч байгаа гэж тайлбарласан.
Гэхдээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-д тавигдахаас өмнө Н.Номтойбаяр гишүүнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хууль зөрчин нэр бүхий компанид зээл олгосон, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан холбогдох хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдээлэл өгсөн зэрэг үндэслэлүүдээр буруутгагдаж байсан билээ.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар багтдаг юм.
Г.ХОРОЛ
Зочин 2020-01-24 202.179.25.89
Мэдээж эцэг нь аваад гарна даа
Урнаа 2020-01-24 202.179.18.60
Бул хар чулуунууд энэ жилийн сонгуулиар нэг ховхрох байгаадаа бурхан минь
Зочин 2020-01-24 182.160.40.202
ховхрохгүй ээ, үхэр монголчууд уут будаанд хууртаад дахиад л сонгоно
111111 2020-01-24 203.91.119.162
Женко ч зангаа тавихгүй юм даа… ккк Ганц номтойг ч биш ер нь төмсөгдсөн бүгдийгээ чичиргэж, заримаар туг тахиж байхгүй бол нэг л өдөр өөрийг чинь боорлоно доо
Зочин 2020-01-24 202.21.113.238
ene nohroor tug tahichaach
Зочин 2020-01-24 192.82.72.51
Эрт эдүүгээгээс энэ цагийг хүртэл энэ 5 хүн буг болтолоо төрд суусан. Монголын төрд тийм чухал уу үгүй юу өнөөдөр л харья.
хэлмэгдүүлэл болох вий дээ 2020-01-24 66.181.168.200
utb dejeemga tvth y, шийдэгдээгүй байхад заавал яллах гээд байгаа комментчид арай юмаа. хэл амтай нь зальтай, шуналтай нь дийлдэг хорвоо юу
er hvn 2020-01-24 122.201.28.8
манайд дээдэсээсээ доодос хүртэл шодоргос гээч юм алга боллоо.ийм байхад энэ улс хэрхэн яаж хөгжих тухай ярилтгүй.Шударга гэгддэг сайд дарга нарийнхаа шийдвэрийг л хүлээе.
Зочин 2020-01-24 202.55.191.194
Мөнгө хүчтэй дээ Мөнгө л ялна
иргэн 2020-01-24 202.179.26.176
өнөөдөр Нямдоржийн хэр Шударга хүн вэ гэдэг нь харагдана даа,
иргзн 2020-01-24 202.179.26.176
Өнөөдөр Нямдоржийн хэр Шударга хүн вэ гэдэг нь ч ёстой харагдана даа,
иргзн 2020-01-24 202.179.26.176
ЗА ЁСТОЙ ӨНӨӨДӨР Л ЭНЭ 5 ӨВГӨНИЙ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАХЫН НЬ ХАРЬЯ, ИРГЭД ОЛОН ТҮМЭН МӨН Ч ИХ ХҮЛЭЭЦТЭЙ АЖИГЛАЖ БАЙГАА Ш ДЭЭ,
zochin 2020-01-24 103.14.37.8
Сайн зөв шалгахгүй бол хүн хэлмэгдүүлэх вийдээ
Зочин 2020-01-24 66.181.164.214
СУМТАЙБАЯР ХЭЛМЭГДЭНЭ? КККК
Зочин 2020-01-24 202.126.89.149
Нямдорж,Энхтүвоин гм урваач шарваач зөнөсөн өвгөдүүдийн шийдвэр гэж юу байдгийн эд бшгд л Хүрэлсүхийн дохиураар ажиллана.ЖДҮчидээ хамгаалж үлдээд Номтойбаярыг явуулна гэвэл жигхэнэ онигоо болно биздээ????
бодлын хулгайч 2020-01-24 66.181.167.53
ӨНӨӨДӨР Л НЯМДОРЖИЙН ХЭН БЭ ГЭДЭГ ХАРАГДАНА ДАА