Багануур хотын Захирагчаар Н.Тавинбэхийг сонголоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Багануур хотын Захирагчаар Н.Тавинбэхийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Багануур хотын Захирагчаар Н.Тавинбэхийг сонголоо

Багануур хотын Захирагчийн сонгууль 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт болж, Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Р.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж өрсөлдлөө. Сонгууль өгөх жагсаалтад нийт 19024 сонгогч  бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45,03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Саналын хайрцаг нээхэд 8566 хуудас гарч,100 хувийн хүчинтэйд тооцжээ. Нэгдүгээр хэсгийн хорооны саналын хайрцагнаас нэг ширхэг саналын хуудас дутуу гарсан учраас санал хураалтын дүнг зарлахгүй удсан гэдгийг Багануур хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос хэллээ. Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигч Н.Тавинбэх 57,72 хувиар ялалт байгуулж,  Ш.Отгонбаяр 28,88 хувь, Р.Ганбаатар 9,79 хувь, Ц.Цогбаяр 2,79 хувийн санал авчээ. Н.Тавинбэхийг нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчаар батламжлуулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэх юм.

Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС – ын цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995 – 2013 он хүртэл “Багануур Зүүн – Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж байжээ. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-20 103.9.90.130

Хотын захирагчийн сонгуульд улс төрийн намаас нэр дэвшүүлэх хууль байхгүй л дээ. Энэ сонгууль бол улс төрийн сонгууль биш, зөвхөн иргэд өөрсдөө мэдэж нэр дэвшүүлдэг сонгууль. Үүнийг яриад тайлбарлаад байхад өөрийнхөө итгэл үнэмшлээр хотын захирагчаа сонгох бололцоо анх удаа олдсоныг Багануурчууд ашиглаж чадсангүй. МАН-ын дарга болон улс төрд улайрсан МАН-ын хэдэн хурган дарга нарын удирдсан сонгуулийн шоунд хууртаж улс төрийн золиос боллоо гэдгээ хэзээ ойлгоцгоох юм бол доо хөөрхийс.Ямар ард түмэн байна, тийм л удирдлага сонгогддог доо. Сонгосон хүнээ Багануурчууд хир таньж мэддэг юм бол?

Зочин 2015-10-20 202.131.228.46

Манай эрчим хүчний салбарт хамгийн мундаг менежер байсан. Даанч АН гараад сольсон юм. Маш чадварлаг, элдэв муу санаагүй, шуналгүй залуу шүү. гарч ирсэнд нь баяртай байна. Багануурчууд хүнээ олж сонгожээ.

ЗОЧИН 2015-10-20 202.70.38.18

Ажил мэргэжил сайтай. Тэргүүний хүн л байна. Дэвшүүлсэн нам нь зөв л хүнийг дэвшүүлдэг нам байна.

иргэн 2015-10-20 203.169.50.49

Дажгүй залуу шүү, дэмжиж байна. Цагаан толгой Бат-Үүл битгий тэнэгтэж үзээрэй, батлахгүй гэж солиоров доо.

залуучууд 2015-10-20 112.72.13.122

19 мянга гаруй хүнээс 4 гаруй хүний саналаар дарга болж байгаа нь жаахан утгагүй юмаа тэгээд хотын иргэдийн 20 хувь нь дэмжжээ хөөрхийг өчигдөр дүүргийн тамгын газарт 20 гаруй ахмадуудыг турхираад өдөржингөө зогсоож, тойргийн хорооны даргыг дарамталж байж хотын дарга боллоо

zochin 2015-10-20 103.14.36.6

HUULIND 50+01. huwiin (44.0 huwi ) irts hvreegvi bol hamgiin olon sanal awsan 2 hvn deer dahin sanal huraalt yawuulah eostoi. HUULIA dagah bailgvi dee.

Hariult 2015-10-20 43.242.242.131

Yamar huulind 50 nemeh 1 gej bna aa bolioroi chi niit sanal ugsun songogchdiin olonhi gej bgaa shvv

Zochin 2015-10-20 122.201.28.7

Bekhee bayar khurgeye, ajliin amjilt khuseye

Зочин 2015-10-20 202.179.11.186

Bayar hurgie.Amjilttai ajillaj chadnaa gej bid buren naidaj baina