Кофе шоптой болохыг хүсдэг дохионы хэлтэй мисс бүсгүй | News.MN

Кофе шоптой болохыг хүсдэг дохионы хэлтэй мисс бүсгүй

ШИНЭ НЭР

Кофе шоптой болохыг хүсдэг дохионы хэлтэй мисс бүсгүй

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор дэлхийн сонсголгүй иргэдийн тэргүүн мисс бүсгүйг онцолж байна. Түүнийг Б.Чимэдцэрэн гэдэг. Тэрбээр 2016 онд “Дэлхийн сонсголгүй иргэдийн гоо бүсгүй, сайхан залуу тодруулах “Мисс&Мистер” тэмцээн”-ий тэргүүн миссээр тодорч байсан үзэсгэлэнт бүсгүй юм.

Дэлхийн олон орноор аялах мөрөөдөлтэй мисс бүсгүй маань Монголд хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүн ч үйлчлүүлж болох дохионы хэлтэй кофе шоп нээхийг хүсдэг тухайгаа хуваалцсан. Ингээд түүнтэй танилцъя.


БАТСУУРЬ ЧИМЭДЦЭРЭН 1996.04.02

Төгссөн сургууль:

Нийслэлийн 29 дүгээр тусгай дунд сургууль /2003-2014 он/

Хүнсний технологийн коллеж /2014-2017 он/
Мэргэжил:

Тогооч

Одоо эрхэлж буй ажил:

БНХАУ-ын Бээжин хот дахь “Мина” рестораны тогооч

Сошиал хуудас: 

wee_chika / инстаграм /

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ?

-Миний бага нас бусдын адил жирийн л өнгөрсөн. Бага байхдаа жирийн хүүхдийн цэцэрлэгт дүүтэйгээ хамт цэцэрлэгт явдаг байлаа. Тэр үед хүүхдүүд хоорондоо юм яриад, ойлголцоод байгааг хараад их гайхдаг байв. Өөрийгөө сонсголгүй гэдгээ бараг мэдээгүй шахуу хүүхэд нас минь өнгөрсөн. Мэдээж хүүхдүүдийн яриаг ойлгохгүйгээс асуудал гардаг байсан.

Тэгээд зургаан настайдаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр дунд сургуульд суралцсан. Би дотуур байранд амьдарч, зөвхөн амралтын өдрөөр л гэртээ харьдаг байсан. Сургуульдаа суралцах хугацаанд олон сайхан зүйл сурч, мэдэж авсан. Тиймээс сургуулийнхаа багш, ажилчдадаа маш их баярлаж явдаг юм. Тусгай сургуульдаа өөртэйгөө адилхан хүүхдүүдтэй нэг гэр бүл шиг болж, мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн.

АНХНЫ АМЖИЛТ

-Анх ахлах ангид сурч байхдаа сагсан бөмбөг, гар бөмбөг, урлагийн тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, түрүүлж байснаа мартдаггүй юм. Дараагаар нь 2016 оны тавдугаар сард Монголын сонсголгүй иргэдийн дохионы орчуулагчдын "Эхлэл" төвөөс зохион байгуулсан Монголын сонсголгүй иргэдийн “Мисс&Мистер” тэмцээнд түрүүлж, тэргүүн байр эзэлсэн.

Ингэснээр Герман улсын Румын хотод болох дэлхийн  “Мисс&Мистер”-ийн тэмцээнд оролцох эрхтэй болсон. Дэлхийн гоо бүсгүй, сайхан залуу тодруулах уг тэмцээнд Монгол Улсаас анх удаа тэргүүн байр эзэлж, “Тэргүүн мисс” болж чадсан. Энэ бол миний хамгийн том амжилт. Мөн 2017 онд Парис хотноо дэлхийн сонсголгүй иргэдийн дунд зохион байгуулдаг “Miss and mister deaf stars” тэмцээнийг шүүх эрх авч, шүүгчээр ажилласан. Өнгөрсөн 2018 онд Тайвань улсад болсон Олон улсын сонсголгүй иргэдийн моделийн тэмцээнд түрүүлж, “Топ модель”-иор тодорсон.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би аялах дуртай. Тиймээс аль болох олон орноор аялж, тухайн улсын ахуй соёл, хөгжилтэй танилцахыг хичээдэг.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс үлгэр жишээ авч, сайн сайхан зүйлийг нь Монголдоо хэрэгжүүлэх зорилготой.

Монголд ирэхээрээ ээждээ тусалдаг. Чөлөөт цагаараа эгч, дүүстэйгээ хамт ярилцах дуртай. Ганцаараа байх үедээ төлөвлөгөөгөө гаргаж, хийж буй ажлуудаа хянадаг.

БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?

-Манайх ам бүл тавуулаа. Би аав, ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг. Аав, ээж маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тэд маань уян зөөлөн, тусч сэтгэлтэй сайхан хүмүүс бий. Эгч минь эмч мэргэжилтэй. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Харин дүү маань Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ миний сонирхлыг татдаг нэг зүйл бий. Монголд дохионы хэлээр ярьдаг, хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүн ч үйлчлүүлж болох дохионы хэлтэй кофе шоп нээхийг хүсдэг. Үүнийгээ ажил хэрэг болгохоор төлөвлөгөөгөө гаргаж байна.

Би одоогоор Малайз улсад эгч, дүүтэйгээ аялаад буцаж байна. Эндхийн “Starbucks” кафед зөвхөн дохионы хэлтэй хүмүүс ажилладаг. Мөн энгийн хүмүүс ч үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн байсан. Миний хувьд тэр хүмүүстэй уулзаж ярилцаад, судалгаа хийсэн юм.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Дэлхийн олон орноор аялах. Монголдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, амьдрах орчинг нь сайжруулж, ажлын байр бий болгон их сургуультай болгох том мөрөөдөлтэй.

Хамгийн чухал нь нийгмийн харилцаа, эрх тэгш хүртээмжтэй байдал энэ бүхэн шийдэгдэх нь миний мөрөөдөл, амьдралын зорилго юм. Би бас дуулах мөрөөдөлтэй. Саяхан МҮОНРТ-ийн хөрөг нэвтрүүлэгт зочноор оролцож, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгчтэй хамт дуулж, мөрөөдлөө биелүүлсэн.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Залуустаа хандаж хэлэхэд сонсголгүй хүн бусдын ярьсныг сонсохгүй байгааг их зан гаргаж байна гэж битгий андуураарай. Та бүхэн англи, япон, солонгос хэл сурдаг шиг дохионы хэлийг ч бас сурах талаар бодож үзээрэй. Дохионы хэл сурах маш амархан шүү. Гэхдээ олон улсын дохионы хэл гэж бий. Мөн улс орон болгон өөр өөрсдийн дохионы хэлтэй байдаг.

Залуу нас бол чамд байгаа хамгийн том боломж юм. Чамд байхгүй зүйл бусдад байж болно. Өөрт байгаа бүхэн чинь урагшлах хүч нь байж болох юм шүү. Тиймээс хийж байгаа зүйлээ төгс хийхийг хичээж байгаарай. Эргээд чамд сэтгэл хангалуун маш гоё мэдрэмжийг төрүүлнэ. Ажил чинь бүтсэн ч, бүтээгүй үр дүн нь ямар ч байсан хамаагүй чи бүх чадлаараа хичээсэн нь үнэн. Бас хүнд тусалж байгаарай гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
9
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-24 202.21.107.106

Сайхан охин байнаа. Амжилт хүсье. Тэр дохионы хэлийг зүрх сэтгэлээсээ эзэмшиж суралцвал их сайхан санагдаад байгаа юм. Хөдөлгөөний хэлэмж хүний чин сэтгэлийг илүү тод харуулдаг юм шиг бодогдоод гэр бүлийнхээ хүнтэйгээ суралцвал яасан юм бэ гээд ярилцсан.

Avatar

Зочин 2020-01-24 66.181.161.100

Амжилт

Avatar

Зочин 2020-01-24 66.181.161.100

Миний бодол:Орос,Хятад гэх мэт олон улсын хэл шиг яагаад дохионы хэл сурч болохгүй гэж.Дохионы хэл гэхээр л тусгай хэл гэж хүмүүс ойлгодог.Эсвэл багш,дохионы хэлний хэлмэрч болох хүн дохионы хэл сурах ёстой гэж ойлгодог бх гэж хувьдаа боддог.

Avatar

Хүннү 2020-01-24 202.179.26.196

Сайхан охин байна чамд амжилт хүсэе. Мөрөөплөө улам ихээр дэлгэрүүлээрээ охин минь. Амжиль хүсэе. Би Хөрөг нэвтрүүлгийг үзсэн сайхан нэвтрүүлэг болсон.

Avatar

Зочин 2020-01-24 202.179.24.27

Бас Урангоо гэж нэг гайхамшигтай бүсгүй байдаг юм шүү. Сурвалжлахыг бодоорой

Avatar

Ням гэрэл 2020-01-24 223.62.213.144

Мундаг шүү амжилт хүсье.

Avatar

Aagii 2020-01-24 43.242.242.42

hoorhon mundag ohin bna egch ni emch hiideg bas ih hoorhon mundag bvsgvi bdag ym

Avatar

Зочин 2020-01-24 64.119.20.56

НҮДЭНД ДУЛААХАН САЙХАН ХҮҮХЭН БНА. АМЖИЛТ.

Avatar

Зочин 2020-01-24 202.21.117.2

mundag busgui bn aa

Avatar

Зоригоо 2020-01-24 119.40.98.42

Сайхан бүсгүй байна.

Avatar

зочин 2020-01-24 202.131.233.251

мундаг байна шүү Амжилт хүсье…

Avatar

зочин 2020-01-24 69.51.165.235

залуус та нар л монголын ирээдүй шүү дээ ирээдүйд ихийг хийгээрэй

Avatar

zochin 2020-01-24 202.179.3.246

amjilt huse

Avatar

ганаа 2020-01-24 69.51.165.235

яасан мундаг бүсгүй вэ сайхан ч бүсгүй байна зорилгодоо хүрээрэй ажаа ажаа амжилт

Avatar

Тулгаа 2020-01-24 69.51.165.235

Сайхан мундаг Монгол бүсгүй байна юуны түрүүнд баяр хүргэе Үнэхээр сайхан санаа байна сайхан сэтгэлтэй мундаг ч зорилго тавьж ажлын амжилт хүсье АНУ с бичиж байна

Avatar

Зочин 2020-01-24 202.179.24.47

Дохионы хэлтэй кофе шоп гэж бас байнаа хаха – Та өнөөдөр инээж байгаач хаа нэгтэй кофе уухыг хүссэн боловч санаандаа тултал үйлчилгээ авч чадахгүй хүн алийг тэр гэхэв. Хүн хүнээрээ МОНГОЛООРООЛ баймаар байна шүү. Үүнийг 100 хувь дэмжих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-24 66.181.177.206

oyuni homsdoltoi humus site r hesej humusig doromjloh n argagu lde hugjlin berhsheeltei humuust ajlin bair mash tsuun ter dundaas ajilluulah bolomjtoi salbar uilchilgee n coffe me shop ged sudalsan bgzde naad hun chin

Avatar

Зочин 2020-01-24 103.57.95.202

Худлаа шдээ баримт байхгүй хаха жүжигчин мөрөөдөлтэй юмаа одоо гоё хоол хииж чадаж байна уу тэгээд баримт харий

Avatar

Зочин 2020-01-24 202.179.24.47

Дохионы хэлтэй кофе шоп гэж бас байнаа хаха – Та өнөөдөр инээж байгаач хаа нэгтэй кофе уухыг хүссэн боловч санаандаа тултал үйлчилгээ авч хүн алийг тэр гэхэв. Хүн хүнээрээ МОНГОЛООРООЛ баймаар байна шүү. Үүнийг 100 хувь дэмжих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-24 103.14.38.144

Маш зөв санаа байна. Чамд амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-01-24 66.181.161.54

Дохионы хэлтэй кофе шоп гэж бас байнаа хаха

Avatar

Зочин 2020-01-24 202.179.24.27

Царай муутай төрөх тийм муухай зүйл биш шүү бүсгүй минь. Царай муутай ч амжилтанд хүрсэн, гайхамшигтай амьдарсан бүсгүйчүүд олон байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж