Дүүжин тээвэр хоёр чиглэлд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Дүүжин тээвэр хоёр чиглэлд үйлчилнэ

Дүүжин тээвэр хоёр чиглэлд үйлчилнэ

Нийслэлийн нийтийн тээврийг 2025 он гэхэд бүрэн шинэчилсэн байх талаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ долоо хоногт танилцуулсан. Тухайлбал,

  • Автобусны парк шинэчлэлт
  • Цахилгаан соронзон галт тэрэг
  • Шинэ төрлийн такси үйлчилгээ
  • Агаарын такси гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэр
  • Тусгай замын автобусыг шинээр нэвтрүүлэх зэрэг багтаж байгаа бөгөөд түрээсийн дугуй үйлчилгээг ч үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТЭЗҮ ДӨРӨВДҮГЭЭР САРД БАТЛАГДАНА

Нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төсөл чухам хэзээнээс хэрэгжихийг Нийслэлийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодруулсан юм. Тэрбээр “Автобусны парк шинэчлэлийг хийгээд эхэлсэн. Цахилгаан соронзон галт тэрэгний техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байгаа ч аль болох ойрын хугацаанд  хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Харин агаарын дүүжин тээврийн ТЭЗҮ-г батлахаар ажиллаж байгаа. Уг төслийг мэргэжилтнүүд маш сайн дэмжсэн. ТЭЗҮ батлагдвал 2021 онд ашиглалтад оруулах байх” гэлээ.

  • Агаарын дүүжин тээврийг дэлхийн олон оронд ашиглаж байгаа бөгөөд Монгол орны цаг уурт тохиромжтой  буюу -50, +50 хэмд ажилладаг агаарын дүүжин тээврийг нэвтрүүлэх юм байна.
  • Тус дүүжин тээвэр нь 157 кабинтай
  • Нэг кабиндаа 8-10 хүн тээвэрлэх боломжтой
  • Цагт 3000 буюу жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэх гэнэ
  • Мөн хүлээлгийн хугацаа нь 3-5 минут
  • Нэг талдаа дээд тал нь дөрвөн м/cек хурдтайгаар 16 минут зорчих аж.
  • Уг агаарын дүүжин тээврийг Баянхошуу- Ханын материал- 3,4-р хорооллын эцэс, Долоон буудал- Дарь эх- Сансар гэсэн хоёр чиглэлд явуулна.
  • Францын Засгийн Газрын санхүүжилтээр 2020-2021 онд Кабел Кар буюу дүүжин тээврийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дуусгах бөгөөд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлэх ажээ.

ЦАХИЛГААН СОРОНЗОН ГАЛТ ТЭРЭГ ДӨРВӨН ЧИГЛЭЛД ЯВНА

Цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжид Энхтайвны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлнэ. Гэхдээ тус галт тэргийг цаашид дөрвөн үндсэн чиглэлд явуулах ажээ.

  • Тус галт тэрэг нь 12.2 км урттай.
  • Төлөвлөгөөний дагуу дөрвөн чиглэлд 110 км замыг туулах чадалтай.
  • 35 буудалтай.
  • 210 мянган зорчигчид үйлчилнэ.
  • Хүлээлгийн хугацаа 3-5 минут.
  • “МонРайл" хэмээх тус соронзон галт тэрэг нь эхний ээлжинд Амгалангаас Таван шар хүртэл явах бөгөөд ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний авто машины ачааллыг 68 хувиар буурах боломжтой.
  • Цаашид тус цахилгаан соронзон галт тэргийг хотыг тойрог хэлбэрээр явуулна. Мөн Шинэ нисэх онгоцны буудал-Налайх, Зуун мод-Майдар сити гэсэн чиглэлээр явах аж.

 ЖИЛД 600 АВТОБУСААР ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

Автобусны парк шинэчлэлийг энэ жилээс эхэлж байгаа. Энэ жилдээ багтаж 600-аас доошгүй автобусанд парк шинэчлэл хийнэ.  Энэ хүрээнд “Yinlong Energy”​ компанийн 10 цахилгаан автобусыг оруулж ирж, наймыг нь туршаад байгаа юм. Тус цахилгаан автобусны талаар өмнө нь сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ.

Холбоотой мэдээ

Цахилгаан автобусанд найман жилийн баталгаа өгчээ

Цахилгаан автобусанд найман жилийн баталгаа өгчээ

“ХАЛТУУРЧ”-ДЫГ АЛБАЖУУЛНА

Такси үйлчилгээнд мэдээллийн технологийг буюу тусгай систем ашиглах гэнэ. Ингэснээр такси дуудахад илүү хялбар бас аюулгүй болно гэж тооцсон байна. Түүнчлэн халтуурчид буюу зөвшөөрөлгүй такси эрхэгчидтэй хамтран ажиллаж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ингэхдээ зөвшөөрөлгүй такси эрхлэгчдийг албажуулах гэнэ. Үүгээр зогсохгүй хүүхэд хүргэх такси, чиглэлийн такси, тусгай үйлчилгээний такси гэсэн төрөлтэй болох гэнэ.

ТУСГАЙ ЗАМЫН ЗУРВАС БИЙ БОЛГОНО

Тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэхийн тулд тусгай замын зурвас бий болгох юм байна. Тус тусгай замыг эхний ээлжид Нисэх-Долоон буудал чиглэлд байгуулах аж. Тус замын автобусыг үйлчилгээг нэвтрүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувь буурах тооцоо гарчээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж