“Гэр хорооллыг хөгжүүлэх ХО-ыг дэмжих хөтөлбөр” төслийн хурал боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Гэр хорооллыг хөгжүүлэх ХО-ыг дэмжих хөтөлбөр” төслийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

“Гэр хорооллыг хөгжүүлэх ХО-ыг дэмжих хөтөлбөр” төслийн хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна.  

Төслийн нэгдүгээр үе шатны нарийвчилсан зураг төслийг хийх, тендерийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын хяналт гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээний ажлыг БНСУ-н Духва инженеринг компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2015 оны 7 дугаар сараас хойш хийж гүйцэтгэсэн эхлэлийн тайлангийн ажлаар анхны хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төсөл хэрэгжүүлэх нэгжүүд хамтран зохион байгууллаа.

Уг хуралд мэргэжлийн чиг үүргийн яам, агентлагуудын төлөөлөл оролцож, эхлэлийн тайлантай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Уулзалтаар 2016 оны 2 дугаар улиралд барилгын ажлыг эхлүүлэхээр талууд санал нэгдэж одоо хийж буй зураг, төслийн судалгааны ажил, байр зүйн зураглал, трас тогтоох ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөны ажлын даалгаврыг батлах зэрэг ажлуудыг 2015 онд багтаан гүйцэтгэхээр зөвшилцөв.  

Эхлэлийн тайлангаар танилцуулж буй төлөвлөлтийн шийдлүүдийг ажил хэрэг болгоход нийслэлийн холбогдох байгууллагууд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2016  оны 4 дүгээр сард эхлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

tumur 2015-10-20 202.70.38.46

Гэр хорооллыг хөгжүүлэх гэдэг "гоё"нэр доор-одоогийн Гэр хорооллынхоны байгаа нөхцөл байдлыг сайжруулах гэж ойлгохоор байгаа ч энд зүгээр л гэр хорооллынхоныг "өөрсдийн""ашиг"унах байрлалаас"зайлуулж"нөгөө л хулхи барилга барихаа л хийх л үйл ажиллагаа.

зочин 2015-10-20 202.21.117.122

Мэдээ мэдээллийн гажиг их байдаг болж. Гэр хороололыг барилгажуулах төлөвлөгөө, төсөв, төсвийн төсөөллөө ил тод мэдээлэх хэрэгтэй. Иргэд мэдэхгүй болохоор төлөвлөсөн газарт чинь өчнөөн байшин, хашаа гэр бариад өргөжөөд байна ш дээ.

Зочин 2015-10-20 182.160.36.48

сонгуулийн өмнөх зальт батүүлийн хошгируулалт. манай гэр хорооллынхон хошгирноо хошгирно

Зочин 2015-10-20 202.126.91.38

хаана юу эхлүүлэх гээд байгаа юм ямар хачин утгагагүй мэдээ тавьдаг юм бэ