Япон олимпийн наадмын нээлтэнд өмсөх хувцсаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Япон олимпийн наадмын нээлтэнд өмсөх хувцсаа танилцууллаа

Япон олимпийн наадмын нээлтэнд өмсөх хувцсаа танилцууллаа

Япон улс өнөөдөр /2020.01.23/ албан ёсоор Токио-2020 зуны XXXII олимпийн наадамд болон Токио-2020 зуны XVI паралимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд өмсөх тамирчдынхаа дүрэмт хувцсыг танилцууллаа.

Японы хувцас загварын Aoki Inc компанийн урласан энэхүү хувцас нь сонгодог цагаан хүрмэн дээр олимпийн таван цагираг мөн мандаж буй нарны далбаатай ба доогуур нь улаан өмд эсвэл юбка хослуулж өмсөнө. Мөн ёслолын төрлийн хоёрдох дүрэмт хувцастай бөгөөд энэхүү хувцас нь гүн цэнхэр хүрмэн дээр цагаан өмд эсвэл юбка хослуулан өмсөх юм байна.

Япон улсын олимпийн наадам болон паралампийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцох тамирчид нь бүгд ижилхэн хувцаслана. Учир нь ижил тэгш хувцаслах нь хүртээмжтэй нийгэмд бүгд нэг зорилго дор ялгаварлалгүй, эрх тэгш өрсөлдөх ёстой гэсэн агуулгатай ажээ.

Сонирхуулахад, 1964 оны анхны Токиогийн олимпийн наадамд оролцсон тамирчид ч гэсэн улаан хүрэм, цагаан өмдтэй байжээ.

ЭХ СУРВАЛЖ: japantoday.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж