Сүхбаатар дүүргийн хүүхдүүд эх орноо магтан дууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн хүүхдүүд эх орноо магтан дууллаа

Сүхбаатар дүүргийн хүүхдүүд эх орноо магтан дууллаа

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Боловсролын хэлтэс хамтран ерөнхий боловрсолын сургуулиудын сурагчдын дунд “Эх орноо магтан дуулья” сэдэвт дууны уралдааныг 2 дугаар сургуулийн урлагийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уралдааныг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний 99, Чөлөөлөх дайны ялалтын 75, нийслэлийн Цэргийн штабын 95 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа юм.
Монгол хүн болж төрсөн бахархлыг тээгч байх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, эх орны тухай дууг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
“Эх орноо магтан дуулья” уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн сурагчид 30 гаруй уран бүтээлээр оролцлоо.
Уралдааны шүүгчээр Улаанбаатар чуулгын дуучин МУСТА Ж.Буянтогтох, МУСТА Ц.Гансүх, ЦДБЭЧ-ын дуучин МУСТА Г.Дөлбадрах нар ажиллаж шилдгүүдийг тодрууллаа.
Уралдааны тэргүүн байранд 4 сургуулийн 11Б ангийн сурагч Г.Цэнд-Аюуш, дэд байранд Монгол Улсын Консерваторийн 7В ангийн сурагч Ц.Тэнгис, гуравдугаар байранд 11 сургуулийн 6Б ангийн сурагч Н.Чойжамц, тусгай байр буюу дөрөвдүгээр байранд Монгол Оросын хамтарсан сургуулийн хамтлаг шалгарч Засаг даргын нэрэмжит өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.
Мөн энэхүү уралдааны эхний 10 байрт шалгарсан сурагчид дараагийн шат буюу нийслэлийн уралдаанд оролцох эрхтэй болж байгаа юм.
Хүүхэд багачуудаа дэмжин оролцсон нийт багш, эцэг эх, сургуулиуддаа талархал дэвшүүлж, дараагийн шатанд нь амжилт хүсье.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж