Ц.Нямдорж: Н.Номтойбаярын асуудлаар маргааш шийдвэр гаргана

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Н.Номтойбаярын асуудлаар маргааш шийдвэр гаргана

Ц.Нямдорж: Н.Номтойбаярын асуудлаар маргааш шийдвэр гаргана

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо дөнгөж сая хуралдаж, завсарлалаа. Хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ дэд хороо Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийг танилцуулах, түүнийг хуралдаанд оруулах эсэх зэрэг процессын асуудлаа хэлэлцээд, маргааш үргэлжлүүлэн хуралдахаар болсон байна.  Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Маргааш Ч.Улаан сайдыг ирэхээр бас үргэлжлүүлэн хуралдах бөгөөд түүнийг заавал байлцуулж, маргааш шийдвэрээ гаргах байх гэж бодлоо" гэв.

Тус дэд хороо таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахладаг билээ. Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар байдаг бөгөөд  Ч.Улаан сайд гадаадад яваа юм.

Сануулахад,  энэ сарын 16-нд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлүүлэх саналыг өргөн мэдүүлсэн. Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор хэлэлцэх байсан ч гурван гишүүн нь гадаадад томилолттой байсан учраас өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй билээ. Ингээд дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж байна. Дэд хорооны гишүүн Ч.Улаан Герман улсад томилолттой яваа бөгөөд өөрийн саналаа нууцаар дэд хорооны даргад хүргүүлсэн гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж