Путины амлалтад шаардагдах 4,5 их наяд рублийг хаанаас олох вэ? | News.MN

Путины амлалтад шаардагдах 4,5 их наяд рублийг хаанаас олох вэ?

Путины амлалтад шаардагдах 4,5 их наяд рублийг хаанаас олох вэ?

Путины амлалтад шаардагдах 4,5 их наяд рублийг хаанаас олох вэ?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Төрийн зөвлөлд мэдээлэл хийх үеэрээ нийгмийн халамжийн олон арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Путины амалсан зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд ОХУ төсөвтөө ихээхэн өөрчлөлт хийх шаардлагатай болж байгаа тухай "Известия" сонин мэдээлжээ.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Михаил Мишустины мэдэгдсэнээр Путины амлалтуудын өртөг 4,5 их наяд рубль байх юм. 2024 оноос өмнө шинэ эх үүсвэр бий болгох, хуучин эх үүсвэрүүдэд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг 2020 оны хоёрдугаар сарын 11 гэхэд гаргах үүргийг Сангийн яам болон Хөдөлмөрийн яамандаа Михаил Мишустин өглөө.

2020 онд 450 тэрбум рубль шаардагдах тооцоог Засгийн газар гаргасан бөгөөд төсвийн чөлөөт үлдэгдэл, мөн Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана.

Одоо байгаа боломжоор үлдсэн дөрвөн их наядыг бий болгох нь Засгийн газрын гол зорилт болж байгаа юм. Одоогоор ямар эх үүсвэрээс мөнгө гаргах нь тодорхойгүй ч татварын хөнгөлөлтийг бууруулах нь бараг тодорхой хэмээн зарим шинжээч үзэж байна. Үүнээс гадна төрийн өмчит компаниудын ногдол ашгийг бууруулах, татвар хураалтыг чангатгах, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх арга замыг сонгоно гэж таамаглаж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эхёё 2020-01-24 49.0.137.131

Зарим хүмүүс Оросын төсөвт санаа зовж суухаар АНУ-ын ерөнхийлөгчийн ярилцлага /спичмент/-д анхаар. Тэжээгчийнхээ эдийн засаг хямарвал яах вэ гэдгээ л бод.

Avatar

зочин 2020-01-24 202.126.89.132

Эрдэнэтийн 49 % ийг амжиж авчирсан байна шүү !!! … Тэгээгүй бол Путиний амлалтанд урсаад алга болох байж л дээ…

Avatar

Зочин 2020-01-24 49.0.137.131

Эрдэнэтийн 400сая доллар Оросын хувьд өчүүхэн мөнгө

Avatar

РАВЖАЛ 2020-01-24 49.0.137.131

400сая доллар нь дээр хэрэгжүүлэх гэж байгаа төслийн 0,55%

Avatar

Зочин 2020-01-24 202.131.225.197

pop putin, pop batlaga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж