Путины амлалтад шаардагдах 4,5 их наяд рублийг хаанаас олох вэ?

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Путины амлалтад шаардагдах 4,5 их наяд рублийг хаанаас олох вэ?

Путины амлалтад шаардагдах 4,5 их наяд рублийг хаанаас олох вэ?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Төрийн зөвлөлд мэдээлэл хийх үеэрээ нийгмийн халамжийн олон арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Путины амалсан зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд ОХУ төсөвтөө ихээхэн өөрчлөлт хийх шаардлагатай болж байгаа тухай "Известия" сонин мэдээлжээ.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Михаил Мишустины мэдэгдсэнээр Путины амлалтуудын өртөг 4,5 их наяд рубль байх юм. 2024 оноос өмнө шинэ эх үүсвэр бий болгох, хуучин эх үүсвэрүүдэд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг 2020 оны хоёрдугаар сарын 11 гэхэд гаргах үүргийг Сангийн яам болон Хөдөлмөрийн яамандаа Михаил Мишустин өглөө.

2020 онд 450 тэрбум рубль шаардагдах тооцоог Засгийн газар гаргасан бөгөөд төсвийн чөлөөт үлдэгдэл, мөн Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана.

Одоо байгаа боломжоор үлдсэн дөрвөн их наядыг бий болгох нь Засгийн газрын гол зорилт болж байгаа юм. Одоогоор ямар эх үүсвэрээс мөнгө гаргах нь тодорхойгүй ч татварын хөнгөлөлтийг бууруулах нь бараг тодорхой хэмээн зарим шинжээч үзэж байна. Үүнээс гадна төрийн өмчит компаниудын ногдол ашгийг бууруулах, татвар хураалтыг чангатгах, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх арга замыг сонгоно гэж таамаглаж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж