Орос иргэдийн экологид ээлтэй бараа бүтээгдэхүүн сонгох нь өнгөрсөн 2019 онд нэмэгдлээ хэмээн онлайн худалдааны Ozon мэдээллээ.
Ялангуяа нэг саяас дээш хүн амтай мега хотын оршин суугчдын дунд энэ хандлага давамгай байгаа ажээ. Тэд аль болох нэг удаагийн хэрэглээний бараанаас татгалзах болсон байна.
Тухайлбал, нэг удаагийн хэрэглээний хуванцар соруулын борлуулалт өмнөх 2018 онтой харьцуулахад 30% буурчээ. Харин олон удаа хэрэглэж болох боловсруулсан цаас, метал, шилэн соруулны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн нэг удаагийн гялгар уут, торны эрэлт буурч, хөвөн даавуун уут, тор, нэхмэл торны борлуулалт 2,5 дахин нэмэгджээ.
Хүнсний ногоо хадгалах олон удаа ашиглаж болох уут, угааж олон удаа хэрэглэх хүүхдийн живх аль аль өнгөрсөн онд хоёр дахин илүү зарагдсаныг Ozon онцолсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ