Антарктидад оросуудын 70 гаруй шарил бий | News.MN

Антарктидад оросуудын 70 гаруй шарил бий

Антарктидад оросуудын 70 гаруй шарил бий

Антарктидад оросуудын 70 гаруй шарил бий

Хойд туйлын экспедицид ажиллах үеэрээ амь насаа алдсан Оросын 70 гаруй хүний шарил Антарктидад бий хэмээн Хойд туйл дахь шарилыг цэгцлэх төслийн ахлагч Ольга Стефанова РИА Новости агентлагт ярилаа. Шарилууд Антарктидийн хажууханд орших  хүн суурьшаагүй Буромский арал дээр байгаа гэдгийг тэр хэллээ.

Энэ онд Антарктидийг нээсний 200 жилийн ой тохиож байгаа юм. Тивийг далайчин Беллинсгаузен, Лазарев нар нээсэн гэж үздэг.

ОХУ 1956 оноос судалгааны экспедицийг Антарктид руу идэвхтэй явуулж эхэлжээ. Оросын багаас хүний амь эрсэдсэн тохиолдол 1957 онд болжээ. Гэнэтийн цасан нурангиас үүссэн мөсөнд цохиулан туйл судлаач Николай Буромский, Евгений Зыков нар амь эрсэдсэн юм байна. Тэр үед Оросын туйлчдын дурсгалыг хүндэтгэх оршуулгын газар бий болгохоор шийдсэн аж.

"Экспедицийн үеэр гэнэтийн золгүй тохиолдлууд гардаг. Харилцаа холбоо нээлттэй, техникийн боломжтой үед аль болох шарилыг эх нутаг руу нь илгээхийг боддог. Гэсэн ч аргагүй тэнд оршуулах тохиолдол ч бас байна” хэмээн Ольга Стефанова хэллээ.

Шарилыг эхлээд модон авсанд хийж, модон авсаа битүү төмөр бүхээгт хийж гагнан, салхинд туугдахааргүй газар байрлуулан чулуугаар битүү овоолдог ажээ.

1956 оноос хойш Антарктидад Оросын багаас 77 хүн зуурдаар амь насаа алдсан бөгөөд долоон хүний шарилыг нутагт нь авчирч чаджээ. 70 шарил дотор цогцсыг нь таньж чадалгүй оршуулсан тохиолдол ч байгаа юм. Хамгийн сүүлд 2004 онд Оросын станцад түймэр гарах үеэр механикч Эдуард Николаев амь эрсэдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-01-24 43.228.130.60

энэ бичиж байгаа хүнд газар зүйн анхны мэдлэгч алга. Арктик, Антарктид аа ч ялгаж чаддаггүй амьтан байна. Чааваас даа

Avatar

Зочин 2020-01-24 66.181.171.34

Хүн үнэн бодит мэдээлэл авах эрхтэй. Худал мэдээлэл тараавал шүүхэд нэхэмжлэл гаргаад сэтгүүлчээс төлбөр нэхэмжилдэг тийм л хууль хэрэгтэй байна даа. Хаалтын гэрээний орлогоор том машин авсан сэтгүүлч хүртэл бий.

Avatar

Ksa 2020-01-24 202.126.89.106

Би бол өмнөд туйл-Арктик тив, хойд туйл-Антарактид хойд мөсөн далай гэж ойлгодог. Зөв үү? Заагаад өгөөч.

Avatar

Зочин 2020-01-24 202.9.46.214

эсрэгээр нь ойлго

Avatar

Зочин 2020-01-24 139.5.217.81

Антарктид, Арктикаа ч ялгаж мэддэггүй мал орчуулмар аяджээ дээ.

Avatar

Зочин 2020-01-24 49.0.218.142

ёооё энэ хэн гэдэг мал бичээд орчуулаад байна аа

Avatar

хролдлд 2020-01-24 192.82.75.175

М уу сурлагатан орчуулсан ухаантай, ийм л хүний ёрэоолууд ард түмэнд мэдээлэл тараана гэхээр харамсмаар бна.

Avatar

Зочин 2020-01-24 182.160.33.199

Мэдээ хулгайлаад зөв биччихэж ч чадахгүй NEWS.MN

Avatar

Зочин 2020-01-24 66.181.179.176

Муусайн сэтгүүлчид политeхникийн мэдлэггүй. 00 сурдаг нь сэтгүүлчийг ангид ордог

Avatar

Зочин 2020-01-24 202.9.46.214

Сэтгүүлч нар хэвлэлийн эрх чөлөө мэдэх эрх гээд эрхээ их мэддэг. Харин хариуцлагаа ер мэдэхгүй юм. Худал мэдээлэл буруу мэдээлэл өгсөний төлөө хатуу шийтгэдэг баймаар байна. Буруу мэдээлэлийн үр дагавар нь нэг сэтгүүлчийн эрхлэгч эзэний ашиг орлогоос хэдэн сая дахин хор уршигтай.

Avatar

сэтгүүлчээ жаахан боловсор 2020-01-24 202.131.230.114

өө за за дэлхий нэг тал урууга эргээд антарктид хойд туйл болчихож алдгийн байна уг нь ийм болсон бол дэлхийгээр нэг шуугимаар юм хачин юм үзэх нь шивдээ нүдний булай сэтгүүлчээ

Avatar

Зочин 2020-01-24 202.72.244.219

Хойд туйлд тив байхгүй, хойд мөсөн далай л байгаа. Арктик гэж зарим нь хэлдэг байх, Өмнөд туйлд харин Антрактид гэж тив байгаа байх шүү, дунд сургуулийн газар зүйн мэдлэггүй сэтгүүлч бас байх юмаа зайлуул

Avatar

zochin 2020-01-24 192.82.65.103

arctic, antarctic gedeg ugee yalgadaggui survaljlagch baidagaa bas um maani bad mi hum

Avatar

м 2020-01-24 66.181.160.100

Антарктид хэзээ хойд туйл болчихов.Муу сурч байжээ,хэлмэрч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж