Антарктидад оросуудын 70 гаруй шарил бий

Хуучирсан мэдээ: 2020.01.24-нд нийтлэгдсэн

Антарктидад оросуудын 70 гаруй шарил бий

Антарктидад оросуудын 70 гаруй шарил бий

Хойд туйлын экспедицид ажиллах үеэрээ амь насаа алдсан Оросын 70 гаруй хүний шарил Антарктидад бий хэмээн Хойд туйл дахь шарилыг цэгцлэх төслийн ахлагч Ольга Стефанова РИА Новости агентлагт ярилаа. Шарилууд Антарктидийн хажууханд орших  хүн суурьшаагүй Буромский арал дээр байгаа гэдгийг тэр хэллээ.

Энэ онд Антарктидийг нээсний 200 жилийн ой тохиож байгаа юм. Тивийг далайчин Беллинсгаузен, Лазарев нар нээсэн гэж үздэг.

ОХУ 1956 оноос судалгааны экспедицийг Антарктид руу идэвхтэй явуулж эхэлжээ. Оросын багаас хүний амь эрсэдсэн тохиолдол 1957 онд болжээ. Гэнэтийн цасан нурангиас үүссэн мөсөнд цохиулан туйл судлаач Николай Буромский, Евгений Зыков нар амь эрсэдсэн юм байна. Тэр үед Оросын туйлчдын дурсгалыг хүндэтгэх оршуулгын газар бий болгохоор шийдсэн аж.

"Экспедицийн үеэр гэнэтийн золгүй тохиолдлууд гардаг. Харилцаа холбоо нээлттэй, техникийн боломжтой үед аль болох шарилыг эх нутаг руу нь илгээхийг боддог. Гэсэн ч аргагүй тэнд оршуулах тохиолдол ч бас байна” хэмээн Ольга Стефанова хэллээ.

Шарилыг эхлээд модон авсанд хийж, модон авсаа битүү төмөр бүхээгт хийж гагнан, салхинд туугдахааргүй газар байрлуулан чулуугаар битүү овоолдог ажээ.

1956 оноос хойш Антарктидад Оросын багаас 77 хүн зуурдаар амь насаа алдсан бөгөөд долоон хүний шарилыг нутагт нь авчирч чаджээ. 70 шарил дотор цогцсыг нь таньж чадалгүй оршуулсан тохиолдол ч байгаа юм. Хамгийн сүүлд 2004 онд Оросын станцад түймэр гарах үеэр механикч Эдуард Николаев амь эрсэдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж