Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөж буй стандарт”-ыг танилцуулах сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөж буй стандарт”-ыг танилцуулах сургалт зохион байгууллаа

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөж буй стандарт”-ыг танилцуулах сургалт зохион байгууллаа

“Нэг хот-Нэг стандарт” зорилтод жилийн хүрээнд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй стандарт”-ыг танилцуулах сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж, холбогдох дүрэм, журмын талаар мэдээ мэдээлэл аван, харилцан туршлага солилцлоо.

Тус сургалтаар Хоол, үйлдвэрлэл үйлчилгээний салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр авч хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт, “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тавих шаардлага MNS 4946:2019” стандарт, “Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт MNS 6777:2019” стандартын танилцуулга болон Хоолны газрын хүний нөөцөд тавих шаардлага стандарт, Кейтеринг үйлчилгээнд тавих шаардлага стандартын төслийг тус тус  танилцуулан, аж ахуйн нэгжийн саналыг авлаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж