Та онлайнаар худалдаа хийдэг үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Та онлайнаар худалдаа хийдэг үү?

Сүүлийн хэдэн жилийн дотор Монголд онлайн худалдаа эрхэлдэг олон сайтууд гарч ирсэн. Цаашлаад хэдэн жилийн дараа олайн худалдаа, арилжаа бидний өдөр тутмын ажил болох нь гарцаагүй.

Доорх зөвлөгөөг онлайнаар худалдаа арилжаа хийдэг хэн бүхэнд зориулав.

1.    Шүүмж, сэтгэгдлийг унш.
Юун түрүүн онлайн худалдаа эрхэлдэг сайтаар үйлчлүүлэх гэж буй бол тухайн сайтын тухай бичсэн санал сэтгэгдлийг нь унш. Ихэнхдээ сайтууд хэрэглэгчдийн булантай байдаг шүү дээ. Мэдээж олны үг ортой байдаг. Хэрэглэгчдийн үгнээс баталгаатай, найдвартай эсэхийг нь мэдэх боломжтой.

2.  
 Авах гэж буй барааныхаа талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээ нь, та ажил хэрэгч цамц авах гэж буй бол хэмжээ нь хэр байдаг, танд аль размер нь таарахыг мэднэ шүү дээ. Эс тэгвээс огт мэдээлэлгүйгээр худалдаа хийх нь дэндүү эрсдэлтэй. Жишээ нь та утас худалдан авах гэж буй бол яг ямар үзүүлэлттэйг сонирхож байгаагаа мэдэхээс гадна, утасны ерөнхий функц, хэмжээс, нэр тодотголуудын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

3.    Хэрэглэж буй сайтынхаа хэрэглээний нөхцөл, журамтай танилц. Жишээ нь, авсан барааг эргэн буцааж болох эсэх, буцаан олгоход ямар нэг төлбөр суутгах эсэх. Эс тэгвээс авсан бараагаа буцаан олгох эрхгүй, эсвэл их хэмжээний төлбөр суутган авах магадлалтай.

4.    Өөрийнхөө хэмжээг сайтар мэдэж ав. Цамц, өмд, гутал гээд бүх хувцасныхаа хэмжээг мэдэж байх хэрэгтэй.

5.    Цор ганц өөрийн өмсдөг нийтлэг размерыг мэдэхээс гадна тухайн брэндийн өмсгөл хэр байдгийг мэдэх нь чухал. Зарим нь европ өмсгөл гэдэг, зарим нь хятад л гэдэг. Тэгэхээр болж өгвөл размерын чарт буюу хүснэгтийг ашигла (хятадын ….. размер европын …. размертэй тэнцэнэ гэх мэт) Энэ магадгүй тухайн сайтад байж магадгүй. Байхгүй бол өөрөө хайж олоорой.

6.    Онлайнаар худалдаа хийхийн нэг сул тал нь хувцсыг шууд өмсч болохгүйд байдаг. Тийм ч учраас хүмүүс буруу сонголт хийх нь элбэг. Жишээ нь, таны хүссэнээс бага размер нь хямдрал зарлачихсан байвал суначих юм шиг санаад л худалдан авдаг. Үнэндээ бол сунахгүй, хөлөө л өвтгөнө шүү дээ. Тиймээс таны размер биш л бол 90% хямдарсан байсан ч  бүү худалдан ав.

7.    Яг юу худалдан авч байгаагаа сайтар анзаар. Учир нь аливаа зүйл зураг дээр шал өөр харагдах нь бий. Жишээ нь, материал нь юугаар хийгдсэн, хэмжээ хэр байх (зураг дээр тухайн зүйлийн жижиг том нь харагддаггүй), хэдэн см, жин нь хэд байгааг сайтар тооцож, бодож байж шийдвэрээ гаргаарай.

8. 
   Хүргэлтийн төлбөрт анхаар. Та худалдаа хийх гэж байгаагаас хойш төсвөө гаргасан байх. Тэгвэл бараа сонгохоосоо өмнө хүргэлтийн төлбөр хэд болохыг олж мэд. Ингээд хүргэлтийн төлбөрөө төсвөөсөө хасахаар таны хувцаст зориулагдах төсөв гарч ирнэ. Эс тэгвээс та илүү мөнгө үрэх магадлалтай шүү.

Эх сурвалж: www.tsahim.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж