Авлига Монголын "хорт хавдар" гэж судлаачид дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Авлига Монголын "хорт хавдар" гэж судлаачид дүгнэлээ

Авлига Монголын "хорт хавдар" гэж судлаачид дүгнэлээ

“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас өнөөдөр /2020.01.23/ 2019 оны авлигын индексийг танилцууллаа. Дэлхий нийтээр авлигатай тэмцсээр байгаа хэдий ч  ихэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гарсангүй. Судалгаанаас харахад авлигатай тэмцэх үйл ажиллагаанд улс орнуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо байна. Өөрөөр хэлбэл, өндөр оноогоор үнэлэгдэх тусам авлигын түвшин бага гэж үнэлэгдэх бөгөөд 30-аас доош оноотойг маш их авлигатай гэж ойлгоно.

Дэлхийн 180 орныг хамруулсан төрийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийн түвшинг тогтооход дийлэнх нь буюу 67 хувь нь 50-аас доош оноо авчээ.  Судалгаагаар 2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс орон оноогоо сайжруулсан бол Канад, Австрали, Никарагуа зэрэг 21 улс оноогоо бууруулсан тоонд орж байна. Монгол Улсын хувьд авлигын түвшнээрээ өндөр орнуудын тоонд сүүлж мушгиж явна. Тодруулбал, Монгол Улс авлигын индексээр өмнөх жилтэй адил 37 оноо авсан ч 13 байр ухарч 106-д жагсчээ.

Сүүлийн таван жилийн авлигын индексийг харвал:

  • 2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87-р байрт,
  •  2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,
  • 2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт,
  •  2016 онд- 38 оноо 176 орноос 87-р байрт жагсаж ирсэн бол,
  •  2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг,

    2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93-р байрт орж, өмнөх жилээс 10 байраар урагшилсан ч 2019 онд 13 байраар ухарч, “амжилт”-аа бататгаж чадсангүй. Тиймээс ч Монголын ардчиллын “хорт хавдар” бол авлига гэж Улс төр судлаач Э.Гэрэлт-Од тодотгон хэлэхдээ "Дэлхий даяар 3,000 гаруй судлаачдын оролцож хийсэн ардчиллын үнэлгээний судалгаанаас харвал манай улс оролцооны ардчилал буюу хуулийг ард нийтээрээ хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгах байдлаараа маш муу үнэлэгдсэн. Түүнчлэн сонгууль цэвэр, шударга болж чадаж байна уу үгүй юу гэдэг дээр муу үнэлэгддэг. Сүүлийн жилүүдэд авлига сонгуулийн үеэр улс төрийн намуудаар дамжиж хэрэгжиж байгаа учраас монголын ардчиллын "хорт хавдар" бол авлига гэдэг дээр олон улсын судлаачид санал нэгдээд дүгнэсэн байна. Сонгуулиар санал худалдаж авах хууль бус үйлдэл маш их хийгддэгийг бид бүгдээрээ мэддэг. Энэ нь ардчиллыг авлигажуулж байна. Сонгууль, нам хоёр үүнийг нь идэвхжүүлдэг" гэлээ.

Монгол Улс есөн эх сурвалжийг ашиглаж авлигын эрсдлийн индексийг гаргаж байгаа бол зарим орон 13, зарим нь гурван эх сурвалж ашиглаж үнэлгээгээ гаргадаг байна.

Дэлхий нийтээр авлигын эсрэг тэмцэж байгаа ч 2019 онд дийлэнх улс орнуудад авлига иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөн жил болсныг Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira онцолж байв. Тэрбээр Авлигыг бууруулан иргэдийн амьдралыг сайжруулахын тулд улстөр дэх бохир мөнгийг хязгаарлан иргэдийг шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Илүү өргөн хүрээний зөвшилцөл хийж иргэдийн оролцоог хангаж чадсан улсуудын авлигын индекс дунджаар 61 оноо авсан бол иргэдийн оролцоог хангаагүй улс төрийн шийдвэр гаргадаг улсуудын дундаж оноо 32 байна. 2012 оноос хойш авлигын индексийн оноо нь буурсан орнууд улс төр, нийгэм ба бизнесийн төлөөлөлтэй шийдвэр гаргахдаа зөвшилцдөггүй" хэмээжээ.

Ийнхүү дэлхийн 180 орныг  оноогоор дүгнэхдээ 13 хүртэлх эх сурвалж мөн бизнесийн удирдах ажилтны санал асуулгаар 0-100 онооны хооронд тодорхойлсноороо онцлов байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж