Сүүлийн үед Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгал дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Дэлхий хаана ч, аль ч газар очсон Blackpink, BTS зэрэг Өмнөд Солонгосын к-поп хамтлагуудыг эчнээ мэддэг болжээ. Тэгвэл Английн нийслэл Лондон хотод оршин суудаг Ойл Лондон гэх 29 настай залуу к-попоор хэт их өвчилж, өөрийн хайртай дуучин болох BTS хамтлагийн дуучин Жиминтэй адилхан харагдахын тулд 10 гоо сайхны мэс засалд орж, 150 мянган ам.долларыг үржээ.Үүгээр ч зогсохгүй тэрбээр Лас Вегас хот руу явж, тус хотын Вива Лас Вегас гэх хуримын сүмд Жиминий жинхэнэ өндөртэй адил түүний самбарыг хийлгэн гэрлэжээ.
Ойл Лондон ярихдаа “Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч байсан. Миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Жимин бол миний шүтээн, би түүнтэй адил харагдахын тулд маш их мөнгө үрсэн. Харин одоо би түүнтэй гэрлэлээ” хэмээжээ. Тус сүмийн эзэн Рон Декар тэдний хуриман дээр Элвис Бресли шиг хувцаслан оролцож, гэрлэлтийг нь баталжээ.
Ойл Лондон гэрлэлтийнхээ талаар “Миний амьдралын хамгийн жаргалтай мөч. Пак Жиминтэй гэрлэх нь миний мөрөөдөл байсан. Харин одоо түүнтэй албан ёсоор гэрлэж байгаадаа жаргалтай байна. Бидэнд бүр Рок’н Роллын хаан Элвис Бреслигийн гарын үсэгтэй батламж хүртэл байгаа” хэмээжээ.
Холбоотой мэдээ