Австралийн түймрийг унтрааж байсан онгоц сүйрчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Австралийн түймрийг унтрааж байсан онгоц сүйрчээ

Австралийн түймрийг унтрааж байсан онгоц сүйрчээ

Австралийн ойн түймрийг унтраахад ашиглагдаж байсан Канад улсын эзэмшлийн “Hercules C-130” нисэх онгоц өнөөдөр /2020.01.23/ осолдож, сүйрчээ. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ба  нисэх багийн гишүүн гурван хүн бүгд амь үрэгдсэн байна. Тэд бүгд АНУ-ын иргэд байжээ. Ийнхүү тус улсад есдүгээр сараас хойш асч буй түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 32 болж байна.

Уг онгоцыг Австрали улс түрээсээр ашиглаж байсан ба тус улсад нийт хоёр ширхэг “Hercules C-130” ойн түймрийг унтраах зорилгоор ашиглагдаж байсан гэнэ. “Hercules C-130” нь 15,000 литр ус тээвэрлэх багтаамжтай, хүний хөл хүрэхэд хэцүү газарт шатаж буй түймрийн дээрээс ус асгаж унтраах зориулалттай онгоц ажээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж