116-р тусгай сургуулийн нягтлан 20 гаруй сая төгрөг хувьдаа завшжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

116-р тусгай сургуулийн нягтлан 20 гаруй сая төгрөг хувьдаа завшжээ

116-р тусгай сургуулийн нягтлан 20 гаруй сая төгрөг хувьдаа завшжээ

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн багш ажилчид өнөөдөр /2020.01.23/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогч н.Сарантуяагийн ажиллах ур чадвар, ёс зүй,  ажилтны хууль бус үйл ажиллагаа болон сурагчид, багш ажилчдын эрх ашгийг хохироосон талаарх мэдээллийг танилцууллаа.  Тухайн албан хаагчийг 2018 оны есдүгээр сард ажилд орсноосоо хойш мэргэжлийн үйл ажиллагааг доголдуулж, ажилчдыг цалин хөлстэй холбоотойгоор 20 гаруй сая төгрөгөөр хохироосон гэж ажилчид үзэж байгаа аж. Ажилчдын цалингаас зөвшөөрөлгүйгээр 50-60 мянган төгрөг суутгасан, анги даалт, тусгай сургуулийн нэмэгдлийг дур мэдэн хассан, мөн 2019 оны долдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийн бичилтийг тасалдуулснаар ажилчдын эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээ авахад саад учирсан гэх мэтчилэн олон зүй бус үйлдлийг дурдлаа.

Сурагчдын зарцуулах төсвийн хөрөнгийн буруу зохицуулалтын талаар 116-р сургуулийн бага ангийн багш С. Гэрэлмаа “Нягтлан бодогч Сарантуяа нь хүүхдийн бичиг хэрэг, жижиг хэрэгслийн худалдан авалтуудыг хийхдээ хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн манай сургуулийн гэрээт бус байгууллага, өөрөөр хэлбэл танил тал, найз нөхдийнхөө байгууллагаас гэрээгүйгээр өндөр үнээр авч, төрөөс хүүхдийн хоолонд олгож байгаа мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа  санхүүгийн томоохон ашиг сонирхлын зөрчил мөн гэж манай хамт олон үзэж байна” гэлээ.

Уг сургууль нь 78 багш ажилчид,122 харааны бэрхшээлтэй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Харин энэ асуудлын хүрээнд үйлдвэрчний эвлэл,  БСШУЯ болон сургуулийн захиргаа, удирдлагад удаа дараа мэдэгдсэн боловч хариуцлага тооцохгүй байгаад тэд бухимдалтай байгаагаа илэрхийлэв. Мөн аудитын газрын шалгалтаар ч тухайн зөрчлүүдийг нь гаргаж, БСШУЯ, Үндэсний аудитын газар тухайн алба хаагчийн  үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хариуцлага хүлээлгэхийг хүслээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж