Налайхын замд хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг нь хасна

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Налайхын замд хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг нь хасна

Налайхын замд хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг нь хасна

Налайхын замд жолооч нар хурд хэтрүүлсэн зөрчил цөөнгүй бүртгэгддэг. Хэдийгээр цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж буй ч шөнийн цагаар хурд хэтрүүлэх, осол гаргах зөрчил Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэг. Иймд хурд хэмжигчийг байршуулсан ч саяхныг хүртэл хурдны дээд хязгаарыг тогтоогоогүй байв. Тиймээс Налайхын замын хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, зөрчил гаргасан жолооч нар хариуцлага тооцохыг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ.

Хэрэв Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлэх юм бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг байна. Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасдаг юм.  Уг хуульд нэг зөрчлийг тухайн газар дээр нь торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэнэ гэсэн байдаг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж