Зайон Уильямсон дебют тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Зайон Уильямсон дебют тоглолтоо хийлээ

Зайон Уильямсон дебют тоглолтоо хийлээ

NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны 2019 оны драфтын тэргүүн сонголт Зайон Уильямсон өнөөдөр /2020.01.23/ мэргэжлийн карьерынхаа анхны тоглолтоо Нью-Орлеанс Пеликанс багийн өмсгөлтэй хийлээ. Тэрбээр шинэ улирал эхлэхийн өмнө өвдгөндөө бэртэл аван дөрвөн сар талбайд гарах боломжгүй байсан юм. Харин өнөөдөр лигийн шинэ цэрэг маань Сан-Антонио Спөрс багийн эсрэг 18 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 22 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 3 оновчтой дамжуулалт гэсэн тун давгүй үзүүлэлтийг үзүүлжээ. Ялангуяа тоглолтын дөрөвдүгээр үед 17 оноо авснаас 12 оноог нь дараалан авч , багаа сэргээсэн юм. Гэвч Нью-Орлеанс Пеликанс баг нь 117-121 гэсэн харьцаатайгаар харамсалтай хожигдол хүлээлээ.

Сан Антонио Спөрс багийн ахлах дасгалжуулагч Грег Попович тоглолтын өмнө Зайоны тухай ярихдаа “Шинэ үеийн тоглогчид төрөн гарч байна. Энэ бол сэтгэл хөдөлгөм мөч. Дэлхий даяар түүний тоглолтыг харахыг тэсэн ядан хүлээж байгаа. Энэ нь Пеликанс багт ч, сагсанбөмбөгт ч сайн зүйл.Тэр хувь хүн талаасаа ч, тоглогч талаасаа ч өв тэгш залуу” хэмээжээ.

Одоогоор Зайон Уильямсоны Нью-Орлеанс Пеликанс баг 17-28 гэсэн амжилттай өрнөд бүсийн 12-р байранд бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж