Цагаан сарын буузандаа өнгөлөг хэрнээ чанартай гурилыг хэрхэн сонгох вэ? | News.MN

Цагаан сарын буузандаа өнгөлөг хэрнээ чанартай гурилыг хэрхэн сонгох вэ?

Цагаан сарын буузандаа өнгөлөг хэрнээ чанартай гурилыг хэрхэн сонгох вэ?

Монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн бол “УЛААН БУУДАЙН ГУРИЛ”. Тэр ч байтугай стратегийн хүнсээрээ нэрлэсэн байдаг. Дотооддоо 100 хувь ургуулсан улаан буудайн гурилаар хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахын тулд энэ салбарт олон мянган хүн өдөр бүр, цаг тутамд ажиллаж байдаг.

Улаан буудайн гурил нь бусад хүнснээс хамгийн тэжээллэг чанартай тул өдөр тутамдаа Монголчууд хамгийн өргөнөөр хэрэглэж байна. Тун удахгүй Монголын уламжлалт баяр Цагаан сар болно. Айл бүр ирсэн зочдоо гараа гаргаж хийсэн амтат буузаар дайлдаг. Цагаан сарын буузны өнгө ямар байхаас тэр жилийн өнгө шалтгаалдаг гэж ахмад настнууд сургадаг учраас хамгийн амттай, өнгө үзэмжтэй буузаар ахан дүүсээ дайлахын тулд гэр бүлийн гишүүн бүр хүчин зүтгэдэг уламжлал хэдийнээ тогтсон билээ. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын бууз хийх ажил нь нэг талаар тухайн гэр бүлийн халуун бүлээрээ цугладаг бас нэгэн баяр нь болдог юм.

Буузны хамгийн чухал орц болох гурилаа сонгох нь гэрийн эзэгтэй нарын хувьд амаргүй ажил. Тиймээс буузны гурилаа сонгоход туслах дараах мэдээллийг хүргэж байна.

Гурил нь цагаан өнгөтэй байх тусмаа цардуул ихтэй, хүний биед шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг бага агуулдаг. Харин аль болох боловсруулалт бага орсон бүхэл үрийн гурилууд өнгөний хувьд бараан ч эслэг их, цардуул бага байдаг тул хүний эрүүл мэндэд тустай гэсэн ойлголт, мэдээлэл сүүлийн үед багагүй гарч байна. Мэдээж цагаан гурил, гурилан бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь таргалалтыг дэмжиж, чихрийн шижин гэх мэт өвчлөлийг үүсгэх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ иргэд хэт туйлшрахгүйгээр эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, ямар ч бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тохируулан хэрэглэж сурахыг зөвлөж байна. Тухайлбал, ямар гурил чанартай вэ? гэсэн асуултад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дараах мэдээллийг өгсөн байна. Монголд үйлдвэрлэсэн гурилын шошгоос БГ-045, 050, 055, 075, 085, 115 гэсэн тэмдэглэгээг харж болно. БГ гэдэг нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арынх нь тоо чанарыг нь илэрхийлдэг аж. Өөрөөр хэлбэл, энэ тоо нь ихсэх тусам гурилд агуулагдах шим тэжээл ихэсдэг байна.

Тэгэхээр Цагаан сарын буузны гурилаа аль болох цагаан, өнгөлөг хэрнээ эрүүл мэндэд тустайг нь хэрхэн сонгох вэ?

Монгол Улсын гурилын үйлдвэрлэлийн 35 хувийг дангаараа ханган ажиллаж байгаа Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Улаанбаатар гурил” брэндийн нэгдүгээр гурил нь хамгийн тохиромжтой сонголт болохоор байна. “Улаанбаатар” 1-р гурил нь дээр хэлсэнчлэн шим тэжээлийн агууламж, чанарын хувьд өндөр болох нь “БГ-085” гэсэн тэмдэглэгээнээс нь харж болно. Өнгөний хувьд дээд гурилаасаа ялгарахгүй цагаан хэрнээ ислэг, шим тэжээлийн агууламж нь өндөр, ус сайн даадаг зэрэг чанараараа цагаан сарын бууз төдийгүй өдөр тутмын хүнсэнд сайн сонголт болж байна. Цагаан сарын буузаа өнгөлөг хиймээр байдаг, тэгсэн хэрнээ эрүүл мэндэд сайн гурил сонгомоор байгаа бол “Улаанбаатар 1-р гурил” хамгийн оновчтой бүтээгдэхүүн болох нь. Хэрэв зөвхөн дээд гурилаар бууз хийж заншсан бол та эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт болгож энэхүү 1-р гурилыг холиод хэрэглэхэд маш тохиромжтой байх нь.

Үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа Улаанбаатар гурилын үйлдвэр нь орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг соргогоор мэдэрч, эрүүл мэндэд тустай, шим тэжээлтэй бүтээгдэхүүнээр Монголчуудаа хангахын тулд технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлүүдийг ийнхүү ашиглан, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Үйлдвэр нь л гэхэд бусад гурилын үйлдвэрүүдтэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25 хувь бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм.

Зөвхөн гурил үйлдвэрлэлийн салбарт 1600 гаруй хүн, тэдний цаана улаан буудайн тариалан эрхлэлтийн салбарт олон мянган тариаланчдын хөлс хүч, хөдөлмөр шингэж байж Монголчуудынхаа гурилын хэрэгцээг 100 хувь дотооддоо хангах боломж бүрэн дүүрэн болсон. Тэгэхээр гурилын хэрэгцээ хамгийн өндөр болдог уламжлалт Цагаан сарын баяраараа импортын бүтээгдэхүүнийг биш үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь иргэн таны улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр болно гэдгийг нийтлэлийн төгсгөлд дурдахад таатай байна.

О. ТӨГС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-01-23 58.109.161.167

guril yah ve tsagaan sariig zambaraatai chiregdelgui temdeglej surmaar bn

Avatar

Лима 2020-01-23 66.181.161.125

Улаанбаатар гурил БГ-085 нь сайн юмуу.

Avatar

Улаанбаатар 2020-01-23 66.181.161.41

БГ- 055 буюу дээд гурил хийх улаанбуудайгүй болчихсон болохоор 1-р гурилаа сурталчилаал эхэлчихсэн бна. 1-р гурилаараа бор буузаа хийгээд ширээн дээрээ тавихгүй юу доо

Avatar

Зочин 2020-01-23 192.82.65.168

УБаатар гурил сайн шүү. хэрэглэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж