Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болжээ | News.MN

Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болжээ

Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болжээ

Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болжээ

Дэлхийн хамгийн эртний соёл иргэншилтэй улсуудын нэг Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Тодруулбал, тус улсын парламент өчигдөр /2020.01.22/ дээд шүүхийн шүүгч, хүний эрхийн төлөө тэмцэгч 63 настай Катерина Сакелларопулуг Ерөнхийлөгчөөрөө сонгожээ.

Грек улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш бараг 200 жилийн хугацаанд нэг ч эмэгтэй төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй юм. Тэрбээр 300 гишүүний 261-ийх нь дэмжлэгийг авч чадсан бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа таван жил үргэлжилнэ.

Арав гаруй жил эдийн засаг, улс төрийн хямралтай тэмцэлдэж буй Грек улс нийгмийн өөрчлөлтийг дээд албан тушаалтнаас эхлүүлж, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байна хэмээн эх сурвалжид онцолжээ

Эх сурвалж:  Guardian

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж