Дэлхийн хамгийн том цэцэг муудсан мах шиг үнэртдэг | News.MN

Дэлхийн хамгийн том цэцэг муудсан мах шиг үнэртдэг

Дэлхийн хамгийн том цэцэг муудсан мах шиг үнэртдэг

Дэлхийн хамгийн том цэцэг муудсан мах шиг үнэртдэг

Бидний амьдарч буй дэлхий ертөнц олон тайлагдашгүй зүйлсийг өөртөө нууж байдаг. Тэгвэл энэ удаад Индонези улсын баруун Суматрагийн арлаас 111 см диаметртэй дэлхийн хамгийн том цэцгийг олжээ. Раффлезия гэх нэртэй энэхүү цэцэг нь үндэс болон навчис байдаггүй бөгөөд фотосинтезийн тусламжгүй ч ургах чадалтай. Мөн тус ургамал нь өөрөөсөө ялгаруулсан ус болон нүүрс усаар өөрийгөө тэжээн тэтгэхээс гадна ургамлаас ялгардаг үнэр нь яг муудсан мах шиг үнэртдэг гэнэ. Өмнө нь 2017 онд энэ төрлийн цэцэг дэлхийн хамгийн том цэцэг болж байсан бол энэ удаад түүнээс даруй дөрвөн инч урт цэцэг олджээ.

Раффлезия ургамал нь ихэнхдээ зүүн өмнөд Азийн халуун уур амьсгалтай орнууд болох Малайз, Тайланд, Филлиппин, Индонези зэрэг газруудаар ихэвчлэн ургадаг гэнэ. Хамгийн анх түүнийг 1971 онд Франц улсын ургамал судлаач Луй Дешам Индонезийн Жава арлаас илрүүлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: focus.ua, cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2020-01-23 92.40.249.133

Мөөг юм бишүү наадах чинь. Тэгээд бас муудсан мах шиг үнэртдэг, навч үндэсгүй гэхээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж