Бүх аймгийг хамарсан “Үндэсний цом” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Бүх аймгийг хамарсан “Үндэсний цом” тэмцээн эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

Эхний тоглолт Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Улсын гарьд М.Баяржавхлан нараар удирдуулсан Дархан-Уул болон Завхан аймгуудын хооронд болов. Уг тоглолтод Дарханы шигшээ баг өрсөлдөгчөө нэмэлт цагт 84:80-аар буулган авч, хэсгийн эхний хожлоо байгууллаа.

Тэднээс Г.Ихбаяр багаа тэргүүлэн, 22 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн бол О.Ууганбаяр 13 оноо, 7 удаа самбараас бөмбөг авчээ. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хувьд энэ тоглолтод 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ. Харин эхний тоглолтдоо харамсалтай хожигдол хүлээсэн Завхан аймгийн шигшээ багаас А.Гансүх 24 оноо 10 самбар, Н.Нямдорж 17 оноо, гарьд М.Баяржавхлан 3 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн байна.

“Үндэсний цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа багт тухайн аймгийн харьяат, олны танил алдартнууд багтаж буйгаараа онцлог бөгөөд "Үндэсний супер лиг"-т тоглодог дөрвөн тоглогч, нутгийнхаа залуустай нэгдэн, нэг баг болон өрсөлдөж байгаа юм.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж