Нүхэн гарц ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Нүхэн гарц ашиглалтад орлоо

Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, 58,18у/м төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон 22у/м нүхэн гарц ашиглалтад орлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал 800 маш/цаг, 19-р хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэсэгт тээврийн хэрэгсэл явах гол замуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, хотын баруун хэсгийн замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлснээр төвийн хэсгийн авто машины хөдөлгөөний ачааллыг бууруулна гэж тооцоолж байна.

Шинээр барьсан 1,5км замын зорчих хэсэг нь 7м өргөн 2 эгнээтэй бөгөөд 1,5м явган хүний зам, 0,5м ногоон байгууламжтай, зам дагуу бүрэн гэрэлтүүлэгтэйгээс гадна 3м өргөн дугуйн замтай. Мөн төмөр зам доогуурх нүхэн гарц нь жижиг тэрэг явахад зориулагдсан бөгөөд 2,5м өндөртэй, 4м өргөнтэй хос 2 эгнээтэй 22 м урттай юм байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж