Монгол Улсад удахгүй зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтанд хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдийг хүлээж авахаар зохион байгуулагчид ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 600 гаруй зочид буудал байдгаас Улаанбаатар хотын хэмжээнд 455 нь байна. Эдгээрээс 300 хүртэлх нь зочид буудлын хэмжээнд ажилладаг аж. АСЕМ-ийн уулзалтанд ирж буй зочдыг хүлээж авахаар 44 зочид буудал шалгарч, бэлтгэлээ базааж эхэлжээ. Улмаар дээрх буудлуудын 2700 орчим ажилчид, мэргэжил дээшлүүлэх тусгай сургалтуудад хамрагдаж эхэлсэн байна. Сургалтын хөтөлбөрт зочдыг угтах, үдэх соёл, хүлээн авалт, зоог, дайллага, цайллагын үйлчилгээний протокол, зочид буудлын менежмент, үйлчилгээний технологийн орчин үеийн асуудлууд, зочдын дунд биеэ авч явах ёс зүй, ёслолын арга хэмжээнд оролцох хувцаслалт зэрэг сэдвүүд багтжээ. Дэлхийн тавь гаруй орны төрийн тэргүүн, ерөнхий сайд болон бусад өндөр түвшний зочдод үйлчлэх ажлыг гардан зохион байгуулах менежерүүдэд зориулсан сургалтыг дипломатчид болон Төрийн ёслолын албаны удирдлагууд хөтлөн явуулж байна. Зочид буудлын ажилчдын өмнө хамгийн их тулгамддаг асуудал нь хэлний бэрхшээл байдаг аж.
Манай улсад бүс нутгийн хэмжээний Шангри-Ла, Кемпински зэрэг зочид буудлууд байдаг. Удахгүй олон улсын сүлжээ "Хилтон" зочид буудал ашиглалтанд орно. Өөрөөр хэлвэл, өндөр зэрэглэл бүхий сүлжээ зочид буудлуудын тоо нэмэгдэх тусам гадаад дотоодийн томоохон төлөөлөгч, аялал зуучлалаар ирж буй хүмүүсийг угтахад өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл нь бүрдсэн гэж салбарынхан нь ярив. Нөгөө талаар төрийн дээд хэмжээний уулзалт дипломат арга хэмжээг хүлээж авахад мэдлэг мэдээлэл дутмаг байх ч цаг тухай бүрт нь сургалт зохион байгуулдаг гэнэ.
Монгол Улсад айлчлал хийсэн төрийн өндөр албан тушаалтнуудын тоо жил ирэх бүр нэмэгддэг аж. Энэ нь эргээд тэдэнд үйлчлэх, хүлээж авах, үдэн гаргах салбарын туршлага болон үлддэг гэв. Үүний зэрэгцээ Монголын томоохон зочид буудлууд бүгд ОУ-д ашиглагддаг орчин үеийн тоног төхөөрөмж технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ашигладаг болжээ.
Ж.ХАТАНБААТАР
Зураглаач Н.БАТМӨНХ
zochin 2015-10-19 37.220.133.161
Niisleliin nuhen jorlongiin toog huduunuus hot uruu nuudelsen huudelchid nemegduulj baigaa shuu dee. Teglee geed olon ulsiin arga hemjee yabuulahgui suuj baidag teneg ard tumen boloh uu?! Tulga toirson uzeltenguud ih baih yumaa.
ГЭР ХОРООЛОЛ 2015-10-19 122.201.31.147
Нийслэлийн талаас их хувь нь ухсан нүхэн жорлонгоосоо салаагүй байж САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦНА гэдэгтэй адилхан юм болж байна даа…..Эээ мэдэхгүй юу л болдог бол……….
Зочин 2015-10-19 194.138.202.34
Олимп хийсэн улс орнууд өрөнд унаад дампуураад дуусч байгаатай адил манайд энэ АСЕМ бөөн өр л үлдээх нь. Нэг хүний амбицаас болж энэ их өрийг тавих хэрэг байна уу? Юун Хилтон, барилга нь зогссон юмыг л яриад байх юм
irgen 2015-10-19 43.242.243.88
hairan mongo, ACEM enee teree gesen yumiig manaihaas iluu ondor hogjson oron hiideg yum bishuu, ted lav zochid buudal muudal mongo avna barina gesen yum yaridaggui l, Yamar ach holbogdoltoi yu heleltsej shiiddeg talaar yarimaar yumuu, Manaihan ch miniii buudal chinii buudal mungo avna l geed baih yum.
ЧД иргэн Бат 2015-10-19 202.179.29.65
Ямар ч ач холбогдол байхгүй, татвар төлөгчдийн мөнгийг баярхаж агаарт цацаж байгаа энэ энэ арга хэмжээг эртхэн цуцлах хэрэгтэй байна. 300 тэрбум гаруй төрөг нэг хүнийг сурталчилах ажилд үрэн таранихийхигэж байхгаа нь туйлын харуцлаггүй явдал. Хичнээн олон сургууль, цэцэрлэг энэ мөнгөөр барьж болох бол. Татвар төлөөгчдөөс сонгогдсон их хурал гэж байгууллага юугаа хийж хардаг байнаа… Монгол гэж ямар их баялагтай яндашгүй баян орон бэ……
irgen 2015-10-19 155.70.39.45
ASEM gej olon zuun terbum tugrug zartsuulan hural hiih yamar shaardlaga baina ve? Elbegee gej showchinaas bolj uls oron hetsuudlee.
Зочин 2015-10-19 202.126.91.97
ene battsengel ntr odoo yu ve,,,iim ulsuud bsan tsagt hugjnuu gonj,,,,hugiin tsaraitai baagii sh de,,,,ug uildel ni bainga zurdug.
Зочин 2015-10-19 103.229.123.130
М.Зоригт сайд “МИАТ”, ИНЕГ-ын мөнгөний урсгалыг “Голомт” банк руугаа цутгаж байна http://deed.mn/postview/2532
Д.Ганхуяг 99116570 2015-10-19 203.194.114.123
АСЕМ яах вэ? Ард түмнийхээ амьжиргааг яаж дээшоүүлэх вэ? АСЕМ-ийнхэн яахав зарим нь ганцхононо биз. Зарим нь хонох ч үгүй яваад өгнө. Харин түүнд зориулан барьсан байрыг дараа нь яаж хувааж авах вэ? гэж олон хүн толгой хашилгаж байна. Зарим нь АСЕТ ирээгүй, яваагүй байхад булаалдаад эхэлсэн сурагтай. Энд гол үүргийг хэн гүйцэтгэж байгааг бүгд мэдэж байцгаана. Наад ганц байр мэдээрэй. Би байр хувьчлахад байр аваагүй шүү.
Зочин 2015-10-19 122.201.22.252
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457