Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ашиглах хэрэгтэй байгааг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ашиглах хэрэгтэй байгааг анхаарууллаа

Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу ашиглах хэрэгтэй байгааг анхаарууллаа

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 22 ны өдрийн байдлаар 42031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 82.4 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон зургаан өрхийн дуудлагад эмнэлгийн тулсамж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр Тавантолгой түлш ХХК-аас гарч байгаа бүтээгдэхүүнд шинжилгээтэй хяналтыг хийж ажиллаж байна.Шинжилгээгээр түлшний хүхэр,  илчлэг, бат бөх байдлыг шинжилхэд стандартын шаардлага хангаж байна гэсэн хариу гарсан. Түүхий нүүрс түлж байгаа зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд тогтмол хяналт тавьж байна.БЗД-т гурван аж ахуй нэгжийн үнс холигч ажиллахгүй байгаа зөрчил бүртгэгдсэн,  СБД-т мөн үнс холигч ажиллаагүй гэсэн хоёр  зөрчил илэрсэн.Харин СХД-д зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж байсаныг тогтоож зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Мэдрэгч суурилуулсан айл өрхүүд галын авлагын дагуу ашиглах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж