Keyboard PC буюу Гар компьютер

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Keyboard PC буюу Гар компьютер

Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртгийг эрс хямдруулах зэрэг олон шинэ боломжийг нээн өгч байна.

Энэхүү шинэ технологи нь манай орны хувьд онцгой ач холбогдолтой байгааг харгалзан “Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгаа явуулж тодорхой үр дүнд хүрлээ. Компьютерийн технологийн эх орон болох Тайванийн холбогдох их сургууль, компанитай хамтран ажиллаж байна.

Компьютерийн эх хавтанг нэг чип дотор багтаасан учраас компьютерийн бүхэл бүтэн процессорыг компьютерийн гар дотор багтааж чадлаа. Үүнийг Keyboard PC буюу монголоор Гар компьютер хэмээн нэрлэж болох юм. Энгийн хийцтэй, овор багатай, зай бага эзлэх, боломжийн хямд үнэтэй Keyboard PC нь айл өрх, хүүхэд, залуус, хүн бүрийн хоёрдох компьютер байх болно. Суурь үнэ нь $150 орчимд байх юм. Бид эх орондоо олноор үйлдвэрлэхэд технологийн хувьд бэлэн болголоо.

Экспортын ч зарим боломжууд байгааг бид бас ашиглах ёстой. Харин санхүүжилтын асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Keyboard PC нь ердөө компьютерийн гар шиг харагдах боловч дотор нь орчин үеийн компьютерт байдаг бараг бүх боломжууд байна. Түүний хатуу дискийг SD Card, SATA Hard эсвэл SSD (Solid State Disk) гурвын аль нэгийг хэрэглэгч өөрөө сонгон авч хийж болно. Хямд хувилбар гэвэл хатуу дискийг SD Card болгон ашиглана, гэхдээ хурдны хувьд нөгөө хоёр нь илүү. Өөрийн хэрэглээнээс хамааруулан сонгох боломжтой. Хэрэв тусгай монитор байхгүй бол телевизорыг дэлгэц болгон ашиглах боломжтой хийгдсэн.

Keyboard PC-ийн CPU нь 1Ghz хурдтай бөгөөд RAM нь 512МВ, Wireless LAN, SATA Hard оролт, 2xUSB гаралт, 2xSD Card гаралт, TV, VGA, LAN гаралтуудтай.
Энэ нь компьютерийн тусгай дэлгэц байхгүй бол ердийн телевизорт Keyboard PC–гээ холбон дэлгэц болгож болно гэсэн үг.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж