Икс хүмүүс Марвелийн ертөнцөд Профессор Иксгүй эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

Икс хүмүүс Марвелийн ертөнцөд Профессор Иксгүй эргэн ирнэ

Икс хүмүүс Марвелийн ертөнцөд Профессор Иксгүй эргэн ирнэ

Марвел комиксийн бүх цаг үеийн хамгийн амжилттай франчайзингийн нэг болох  Икс хүмүүсийн ээлжит дэлгэцийн уран бүтээлүүд удахгүй хийгдэж эхэлнэ. Уг хийгдэх кинонууд нь та бидний мэдэх “Хүн аалз, Тор, Авенжерс” зэрэг кинонуудтай холбогдох мөч удахгүй ирэх бололтой. Гэвч удахгүй хийгдэх тус кинонуудад Профессор Икс байхгүй байх ажээ. Учир нь өмнөх ангиудад Профессор Иксийн дүрийг бүтээсэн Сир Патрик Стеварт Марвел студийн ерөнхийлөгч Кевин Фейгтэй урт удаан хугацаанд ярилцсаны эцэст дахин тус дүрд тоглохгүй хэмээжээ.

Тэрбээр “Би Кевин Фейгтэй хэдэн сарын өмнө уулзаж, их олон зүйлийн тухай ярьсан. Тэр надад Чарлез Ксавье буюу Профессор Иксийн дүрийг хэд хэдэн кинонуудад санал болгосон" гэжээ. Гэвч тэрбээр Кевин Фейгийн тавьсан саналыг зөвшөөрөөгүй байна. Сир Патрик Стеварт “ Хью Жэкман бид хоёр өөрсдийн бүтээсэн дүрүүдээрээ баяртай гэж хэлэх шийдвэрүүдээ гаргасан. Бид сүүлийн ангидаа үхсэн нь зүгээр ч нэг үхэл байгаагүй. Бид түүгээрээ баяртай гэдгээ илэрхийлсэн юм” хэмээжээ.

Сир Патрик Стеварт буюу Профессор Икс нь анх 2000 онд Икс хүмүүс киногоор дэлгэцийн дебютээ хийсэн бол хамгийн сүүлд 2017 онд нээлтээ хийсэн  “Логан” кинон дээр таалал төгссөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж