Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ? | News.MN

Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ?

Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ?

Засгийн газар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт 11 Элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, энэ долоо хоногт томилохоор яригдаж байгаа. Ингэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирсэн гэж буй. Өмнө нь Ерөнхийлөгчийн босгыг давж чадаагүй олон Элчин сайд бий. Тухайлбал, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Ц.Цэнгэл, Н.Анхбаяр гээд олон бий. Харин энэ удаад эдгээр Элчин сайдуудыг Ерөнхийлөгчтэй албан бусаар зөвшилцөж оруулж ирсэн гэнэ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Ер нь бол ойлголцож байж оруулж ирнэ. Түүнээс гэнэт баахан хүний нэр оруулж ирнэ гэж байхгүй. Шийдэх эрх бүхий байгууллагадаа гүйцэд танилцуулалгүйгээр асуудлыг оруулж ирэхгүй. Гэхдээ явцад асуудал гардаг, нэмэлт тодруулах зүйлүүд гардаг. Шат шатандаа очихоор илүү нарийн шалгаад явна" гэжээ.

Гэвч Ерөнхийлөгчийн "өндөр" босго даван орж ирсэн хоёр ч Элчин сайдыг МАН-ын дэмжсэнгүй. Нэг нь нас өндөр нөгөө нь дипломат албаны туршлагагүй хэмээн дэмжээгүй юм. Эдгээр Элчин сайдуудыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж, УИХ энэ долоо хоногт томилох юм.

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Цэнгэлийг томилох саналыг Засгийн газар оруулж иржээ. Өмнө нь түүнийг БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  томилох, ОХУ-д суух Элчин томилох саналууд яригдаж байсан Ерөнхийлөгчийн зүгээс Ц.Цэнгэлийг томилохыг дэмжээгүй гэж байсан. Тиймээс энэ удаад түүнийг Ерөнхийлөгч "таалах" болов уу гэсэн яриа улс төрийн хүрээнд гарах болсон. Ц.Цэнгэлийн хувьд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд оны өмнө ажлаа өгсөн бөгөөд түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь гэж яригдаж байсан ч энэ мэдээлэл ташаа болж, тэрбээр Элчин сайдаар томилогдохоор нэр нь орж иржээ. Харин энэ удаад Ерөнхийлөгч түүнийг дэмжсэн байна.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг томилуулахаар оруулж ирсэн. Түүний хувьд Гадаад харилцааны яаманд олон жил ажиллаж байгаа бөгөөд тус яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захиралаар ажиллаж байгаа юм.
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг томилуулахаар болсон. Түүний хувьд Гадаад харилцааны яаманд олон ажил ажиллаж байгаа туршлагатай юм байна.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг томилох гэж буй. Түүний хувьд Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захиралаар ажиллаж байгаа. Түүний хувьд хуульч мэргэжилтэй мөн л туршлагатай бөгөөд Элчин сайд, Консул, ЭСЯ-ны нэг, хоёрдугаар нарийн бичиг зэрэг албан тушаалууд хашиж байсан туршлагатай юм.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболд. Тэрбээр 2001-2006 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2006-2008 онд ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч, 2008-2009 онд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэг. Түүний хувьд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаа. Түүний хувьд 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар, 2005-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч  Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны  агентлагт  гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар,  2007-2010 онд “ Мөнхийн үсэг группийн Удирдлагын зөвлөлийн тэргүүнээр, 2010-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Баянхонгор аймгийнх гэдэг.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөр. Өмнө нь тэрбээр Тайландын Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайхан. Говь-Алтайн аймагт төрсөн, хуульч мэргэжилтэй. МУИС-д багшилж байсан, Хуульчдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан. Одоо Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаа юм.
  • Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболд.  ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын /АОДАГ/-ын дэд захиралаар ажилладаг.

МАН-ын бүлгээр дэмжлэг аваагүй Элчин сайд нар

  • Одоогоос хоёр жилийн өмнө УИХ БНСУ-д улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг томилох шийдвэр гаргаж байв. Гэвч БНСУ-ын талаас Б.Хурцыг зөвшөөрөх эсэх талаар хариу ирүүлэхгүй байна гэхчлэн элдэв шалтаг тоочсоор хоёр жилийн нүүрийг үзэв. Энэ хугацаанд БНСУ дахь Элчин сайд хугацаа нь дуусгавар болсон ч дараагийн Элчин сайд томилогдох хүртэл ажлаа хийх үүрэгтэй. Тэгвэл өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Ц.Өнөрзаяаг томилохыг дэмжсэн байна.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаяр. Түүний хувьд төрийн албанд тавигдах  насны хязгаараас хэтэрсэн гэжүзсэн.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би онц сурлагатан байсан ч гадаад харилцааны сургуульд арын хаалганы муу сурлагатанд ялагдсан хүн! 2020-01-29 88.103.133.242

Монголд төр барьж байгаа тэнэгүүд суудлаа чадалтай тархи толгойтой залуучуудад тавьж зайлах хэрэгтэй!

Avatar

Зочин 2020-01-29 202.126.89.20

ЭЛЧИН САЙД ЧИНЬ МАН – ЫН ШАГНАЛЫН АЛБА БОЛЧИХС ОН ЮМ УУ ? АРАЙЧ ДЭЭ ?

Avatar

Eрөнхийлөгчөө 2020-01-29 50.50.93.229

Д.Ганболд, Д.Гансүх нар Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн,хэлтэй,туршлагатай. болж байнаа…Бусад нь хэрэг алгаа . Яам, албан газруудад сайд,даргаар нь мэргэжилийнх нь хүнийг томилохгүй юм.Мэргэжилийн хүмүүс нь доороос нь эхлээд олон жил махаа зулгааж байж мэдлэг,туршлагатай болдог. Хэлтсийн дарга хүрхэд олон жил болно.Тэд нараас сайд даргаа томилж байх ёстой.Шат дараалсан.Тэгж байж төрийн бодлого хэвийн явагдах учиртай. Хаа хамаагүй нөхдийг томилдогоо болиосой. Цэнгэл гэж нөхөр No.

Avatar

Зочин 2020-01-29 153.134.136.33

Үнэн Үнэнээрээ сайхан. Өнөөдөр гадаад улсад байгаа Монгол улсын элчин сайдийн яам юу хийдэг вэ?
Байнга л элдэв янзын арга хэмжээ зохионо. Тэр дарга , энэ дарга , энэ ноёны айлчлал, тийм арга хэмжээ, ийм эвент !
Тухайн улсдаа суугаа Монгол иргэдэд яаж хүрдэг юм бэ? Залгахаар утсаа авдаггүй. Утсаа авсан ч яг юу асуух гээд байгаан өөдөөс бараг уурлаад байдаг. Ард иргэдээ төлөөлж тэнд сууж байгаа, бидний татвараар цалинжиж байгаа гэдгээ огт ойлгодоггүй. Өөрсдийгөө бид нарын дарга гэж боддог.

Avatar

Зочин 2020-01-29 153.134.136.33

Цалинг нь хэн өгж байгааг огт мэддэггүй. Цалингаа улсаас, төр засгаас авж байгаа гэж боддог. Гэвч тэр цалинг чинь бидний татвараас авдаг талаар гадарлах ч үгүй. Дээрээс нь бусад улсын элчин сайдын яамдуудыг хараад байхад байнга эдийн засаг, техник, боловсон хүчин бэлдэх, ард иргэддээ мэдлэг мэдээлэл хүргэх, харж хамгаалах, тусалж зөвлөх сургалт, уулзалт семинарыг байнга хийдэг. МОнгол улсын элчин сайд энэ тал дээрээ үнэхээр НОЙЛ! Бүр тийм юм хийж явах цаг зав алга гэдэг!

Avatar

Nymka 2020-01-29 24.12.0.213

EEE Eejiiii mini!!! Turiin suld mini urshuu!!!

Avatar

Ичиж амьдарья 2020-01-29 23.118.175.67

Миний мэдэхийн Олон улсы харилцааны дээд сургууль төгссөн ,англи,орос хэл эзэмшсэн,олон жил яаманда ажиллсан.Туршлагатай хүнийг шилж сонгож байж дипломат болгодог байлаа. Тэр шалгууурт тэнцэх хүн Д.Гансүх, Д.Ганболд нараас өөр алга. Мэргэжлийн гэсэн үг. Бусад нь бүгд арын хаалганы…

Avatar

Би онц сурлагатан байсан ч гадаад харилцааны сургуульд арын хаалганы муу сурлагатанд ялагдсан хүн! 2020-01-29 88.103.133.242

Тэр олон улсын харилцааны сургуулиудад чинь дандаа арын хаалганы нойл сурлагатангууд явдаг байсан штээ. Ялгаагүй ээ. Соц үеийн арын хаалга монголчуудаас одоо хүртэл салдаггүй юм.

Avatar

Зочин 2020-01-29 66.181.185.157

Монгол Улсын эрх ашгийг нам дагаж, ашиг хонжоо харсан, хувийн эрх ашгийг урьтал болгодог, олон нийтэд нэр муутай ийм юмнууд хамгаална гэж бодохоор!!! Арай ч дээ. Наймаа арилжаа замбараагуй байдал газар авах нь аргагуй юм байна. Ээ халаг!!!

Avatar

Хуцдаг халтар 2020-01-29 73.39.102.84

Монгол улсын маань Гадаад харилцааны яам боловсон хүчний дутагдалтай болсон юм байх даа. Элчин сайд гэдэг чинь тийм амархан ажил юмуу, эсвэл "Алтан гадас" одон шиг тараадаг албан тушаал юм уу?? Улс төрд орж 3-4 далдаганаж байгаад л Элчин сайд болчихдог. Гэтэл Гадаад харилцааны яаманд 20-30 жил ажилласан жинхэнэ мэргэжлийн дипломатууд нь жийгдээд байдаг. Энэ бол зүгээр л бүрэн дампуурал.

Avatar

Зочин 2020-01-29 202.126.89.164

Энэ Цэнгэлд ардын нам ямар өртэй юм болоо, аль ч засгийхаа үед том том албан тушаал өгөх юм, тэтгэврийн нас нь болонгуут нь элчин хүртэл болгоод…

Avatar

зочин 2020-01-29 66.181.188.217

яааг мэргэжлийн томилогдох элчин бол Д.Гансүх, Б.Болормаа, Б.Мандахбилэг, Ч.Баттөмөр, бусад нь бол элчингээр ажиллах хүн биш Ерөнхийлөгчөө, хэрэв мэргэжлийн бус эдгээр хүмүүсийг дэмжиж томилбол Ерөнхийлөгчийг дахиад хэзээч дэмжихгүй.Яагаад гэвэл дандаа хор найруулж улсын эрх ашгийн эсрэг байдаг гэж хардана.

Avatar

Зочин хүн 2020-01-29 66.181.189.101

Хүний нутагт Монгод иргэдээ туслалцаа.хүсээд очиход нь хүн ёсоор харьцаж хүлээж авдаг болов уу? Хаалгаараа ч оруулдаггүй биз дээ.

Avatar

hm 2020-01-29 202.126.89.176

диполмат албаны хүн гэдэг бол хэл уснаас гадна төрийн хар хайрцагны ухаантай бэлтгэгдсэн хүн байх ёстой. гадаад хэлтэй гээд л дарга нарын эрх охид хүүхнүүд суугаад байдаг ажил биш

Avatar

Чч 2020-01-29 103.229.120.114

Цэнгэл ширэн нүүрлэчихээд явах гээд бгаа юм бхдаа ичдэггүй юм бхдаа.эхнэр хүүхэд нь хэлээрээ.амьтны доог боллоо боль гэж.хүүхэд нохойн доог тоглоом боллоо

Avatar

Зочин 2020-01-29 66.181.187.179

Haha ineedtei bsiishu

Avatar

Зочин 2020-01-29 66.181.188.153

Маш сайн гадаад харилцаатай байсан бол монгол улс мандан бадарч байх ёстой. Манай элчингүүд ямарч мэдээлэл төр засагтаа өгдөггүй таг чиг суудаг сайд нар олон.

Avatar

Зочин 2020-01-29 202.126.89.7

Элчин сайдууд гэж хэн сайн шахаастай гэдгээ харах уралдаан болжээ. Өмнөд солонгост цэцийн гишүүн Цогтоогийн охин Өнөрзаяа гээд АН-ын хүүхний нэр ч явж байх шиг. С.Эрдэнийг дагаж гүйсэн, Монгол улсад огт ажиллаж үзээгүй хүүхэн Монголчуудын эрх ашгийн төлөө сайд болж суухуу

Avatar

Зочин 2020-01-29 202.9.40.185

Цэнгэл өвөө бол гадаад ертөнцөд МУ-ын нүүр царай мөнөөсөө мөн болой.

Avatar

Зочин 2020-01-29 66.181.161.48

Казахстаны элчин сайд гэж Л.Баттулга 69 настай өвгөн байдаг элчин сайдын хугацаа нь дууссан мөртлөө одоог болтол байж л байх юм удирдан зохион байгуулах чадваргүй монголын нэр нүүрийг тахалсан хувийн зохион байгуулалт муутай архичин ийм хүмсүүдээ эргүүлэн татах нь зүйтэй ер нь бол элчин сайд нарыг зөв хүнээ томилох хэрэгтэй бна

Avatar

зочин 2020-01-29 112.72.9.150

Цэнгэл,Батцэцэгээ больж Өнөрзаяаг оруулаачээ.

Avatar

Зочин 2020-01-29 66.181.178.197

Цэнгэл, Батцэцэг хоёр чинь харин ч төрийн ажлын туршлага, зангарагтай улс.

Avatar

Зочин 2020-01-29 99.203.109.240

Gggggghhhh

Avatar

зочин 2020-01-29 66.181.166.134

Ц.ЦЭНГЭЛ ТЭТГЭВРИЙН НАС ХҮРСЭН. ОДОО 63-ТЭЙ. ТҮҮНТЭЙ ЧАЦУУ БҮТЭНБАЯРЫГ ХАССАН БАЙСАН. ГЭТЭЛ Ц. ЦЭНГЭЛ ЯАГААД ТОМИЛОГДОХ ГЭЖ БАЙНА. ҮҮНИЙ ЦААНА ХАШИЖ БАЙСАН АЛБАН ТУШААЛ (БОАЖЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА)-ТАЙ ХОЛБООТОЙ БАЙХ. ТЭР МӨНГӨН ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙСАН. ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ТУС САЛБАРААС АВСАН МӨНГӨН ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРСНЫ ШАНД ЭЛЧИН САЙД БОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ. ТҮҮНИЙГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ШАЛГААСАЙ.

Avatar

Зочин 2020-01-29 103.26.195.241

Цэнгэлийг эсэргүүцээд, элдвийн үг хэл, бичлэг тараагаад байгаа хүмүүсийг шалгах шаардлагатай. нэг л улстөрийн явуулга байна. Захиалгатай, архины мөнгөний төлөө хүнийг яаж ч алахаас буцахгүй хөлсний комментчдийн үгээр төр засаг ажлаа явуулдаг болох юм уу?

Avatar

Зочин 2020-01-29 202.131.235.198

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас: 88671597

Avatar

Ёсс 2020-01-29 202.55.188.35

Цэнгэл п***а хөөе чи болио улс даяар чамайг англи хэлтэйг чинь мэдсэн одоо бөбөөгийнхөө ажлаа хий.чамайг тааруухан боловсролтой сайн б**с долоогч гэдгийг бид сайн ойлголоо.толгойгоороо биш б**с долоож өдий хүртэл явсан юм бна.

Avatar

Зочин 2020-01-29 124.158.110.82

өвчин тахал гарч, хүмүүс олноороо нас барж байхад өөдгүй монголчууд юу ч бодсон юмгүй, элэг нэгнтээ доромжлон гутаасаар! яана даа. хүнийг мууг үзэх нь өөрт ч, үр хүүхдүүдэд ч муу ш дээ.

Avatar

Ганаа 2020-01-29 66.181.167.135

Энэ Цэнгэл тийм залуу хүн үү?

Avatar

зочин 2020-01-29 139.5.219.249

ЦЭНГЭЛ одоо 65 настай, МАН-д бол залуу хүний тоонд ордог л юм шиг байна.

Avatar

Жарантай 2020-01-29 202.9.46.58

Бүрэнбаяр Цэнгэлээс дүү, 62 настай, төгс англи хэлтэй хүн. Энэ үмбүү Монголд үмбүүгээ дэвшүүлдэг марзан тогтолцоо байна аа.

Avatar

Зочин 2020-01-29 66.181.181.132

burenbayar gej mongol messenger gej sonin 90-uud onii eheer gargadag baisan hun mun uu. english surah gej ih avch uzdeg baij bilee.

Avatar

Б 2020-01-29 203.98.76.9

Элчин сайд гэхээр дипломатч мэргэжилтэй, боловсрол мэдлэг, гадаад хэлээр ярьдаг, бичдэг хүн байдаг, маш өндөр шалгууртай гэж боддог байсан. Одоо бол тамхи, хар тамхины наймаачин, нам дагасан, зусарч, мөнгөтэй хүмүүсийг томилдог болсон юм байна. Улс орны нэр нүүр, гадаад харилцааны бодлого гэж бүр юу ч байхгүй болжээ, яана даа

Avatar

Зочин 2020-01-29 66.181.187.179

Sain dargiin b**s boojgoo doloo haha barag surguulid ch bitgii sur

Avatar

ЗАЛАА 2020-01-29 103.212.119.69

МАНДАХБИЛЭГ ЯНЖУУРЫН, БАЯРСАЙХАН ХАР ТАМХИНЫ НАЙМЙЙЧИД ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-01-29 66.181.166.36

Залаа чи харин өөрөө мэргэшсэн хүн бололтой.

Avatar

Lol 2020-01-29 103.10.23.225

Цэнгэл гээд хоцрогдлын туйл настай овоог ажилтай байлгах ямар шаардлага байдаг байнаа. Аргагуй л монго авчдээ мэдлэг боловсролтой залуус зондоо байгаадаа

Avatar

Зочин 2020-01-29 124.158.110.82

75-тай Трамп том гүрнийг удирдаад байхад. олигггүй новшнууд л ингэж хүнийг далдаас гутааж гүтгэдэг юм ш дээ

Avatar

Зочин 2020-01-29 182.160.36.142

Эрдэнээ гийн хүн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Цогтоо охин Өнөрзаяагаа Солонгост элчингээр явуулах хорыг сайн найруулжээ

Avatar

Зочин 2020-01-29 103.212.119.239

Тэр балай хүүхэн чинь С.Эрдэнээгийнхээ төлөө үхсэн ч чадахаар орилдог. Шангаа хүртэх нь

Avatar

Зочин 2020-01-29 103.212.119.239

Цогтоо ч их зальжин хүн. Энэ охин нь ч С.Эрдэнээгийн төлөө бол нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй. Шан харамжаа хүртэж дээ

Avatar

Зочин 2020-01-29 103.229.122.238

Биeэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгсэн. Биeэ ч засаж чадаагүй хүн төр засалцна гэж байх уу. Дипломат албаны шалгуур ч шүүр болж дээ. Энэ Цогтбаатар ажлаа хийж чадахгүй хүн байна даа. Ямар наймаа явуулаад байнаа

Avatar

Зочин 2020-01-29 124.158.110.82

Цогтбаатараас өөр гадаад асуудлыг авч явах хүн ховор доо

Avatar

Зочин 2020-01-29 124.158.110.82

Цогтбаатараас өөр гадаад харилцааг авч явах хүн ховор шүү

Avatar

Зочин 2020-01-29 202.126.88.151

ш** ш**

Avatar

Зочин 2020-01-29 103.26.195.141

Битгий ш.а.а. чи муу Цогтбаатар шиг цагаан захтай луйвварчин биз бодвол

Avatar

Зочин 2020-01-29 192.82.72.11

Tolgoidiin Beltreg Ganhuu, hulgar Donguu, hulgar Sanchir, hulgar Erdenebilege nariin deeremchid shorongiin atman boloh geed hulgar shar Enhe galiin bulegtei zodoldood 2 tal mash ih horirol amsyee.

Avatar

Зочин 2020-01-29 192.82.72.11

Tolgoitiin hulgar Togtoh, hulgar Baarai, hulgar Ganyin, Zanhan nar shorond Bilgee, Bayarsaihan gal-iin esreg boslogo gargaad bitsartalaa daragdsan baina.

Avatar

Зочин 2020-01-29 185.220.100.252

Хүүхдийн тоглоомны набор биш дээ ямар гөлчийсэн пиздаа нар яваад байна удах хар мэдээтэй ирэх биз

Avatar

Зочин 2020-01-29 66.181.167.254

Томилогдож байгаа элчин сайдууд нь ТЭНЭГ байж болно гээд байх юм, за тэр нь ч дүүрч гэж бодоё… арай царай зүс гайгүйтэй байж болохгүй юм болов уу??? зарим нь ч зүс царай гэж арай л юм аа??? УЛААН АЛКААШ ЦАРАЙТАЙ

Avatar

Зочин 2020-01-29 124.158.110.82

ядаж чамаас дээр байлгүй дээ

Avatar

Зочин 2020-01-29 202.179.25.40

огт танихгүй, нэг ч удаа уулзаж байгаагүй хүнээ гутаан доромжилж таашаал авдаг гаж донтнуудын сэтгэцийн өвчин нь бүр хүндэрч.

Avatar

Зочин 2020-01-29 64.119.24.7

Батцэцэг тохирохгүй байсан байна ш дээ. Хэл ус гэж ёстой нойл .

Avatar

р 2020-01-29 192.82.64.217

зүгээр бялуу хүртэгчдийн нэг л байна да. эвий дээ энэ улс орон.

Avatar

Зочин 2020-01-29 202.126.89.147

Цэнгэл гэж шуналт өвгөн Ман.ын нэг даргад хэдэн зуун саяаар нь өгсөн байх.Цогтбаатар Хүрэлсүх нар зүтгүүлээд байдаг.Хаа хамаагүй эрчим хүчний хүн байгаль орчны яамны ТНБ хийдэг.Орос хэлээ ч таг мартсан байгаа зөнөг өвгөн.

Avatar

Зочин 2020-01-29 202.179.25.73

Мандахбилэг тамхины наймаачин

Avatar

м 2020-01-29 203.91.115.37

энэ хэдэн хулгайч луйварчид нь тэгээд элчин болоод пээдийдэг гарууд шүү Монгол иргэддээ үйлчлэхээ умартсан усан тэнэг цагаан гартай цагаан захтай жорлонгийн цаас шиг сэтгэл зүрхтэй ялзарсан элчин сайдууд Монголыг дандаа харлуулдаг.

Өөрийн иргэддээ хутга шиг гадны иргэдэд өөх шиг зөөлөн долигонуур нохдууд их шүү.

Энэ хулгайчууд улсаа зөв сурталчлахгүй гадны хөрөнгө оруулалт гэдгийг мэдэхгүй жижиг дунд үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд нэмэр болдоггүй хогийн новшнууд.

Элчин бол эдийн засагч.

Avatar

Цолмон 2020-01-29 202.9.46.62

Энд улс орны эрх ашгийг огт бодсонгүй бололтой! Мэргэшсэн дипломатчил намаараа ялгаварлагдсан бололтой

Avatar

Зочин 2020-01-29 124.158.88.8

ZA BOLIO BOLI

Avatar

Зочин 2020-01-29 202.179.25.40

коммент бичиж байгаа тархины тураалтай балар эртний адгууснууд архины мөнгөө өөр аргаар ол.

Avatar

кккк 2020-01-29 103.9.90.98

Ингэж нэг жаахан ч гэсэн салхи орох гэж Баярсайхан багш элчингээр томилогдох нь. Маш зөв ядаж л бичиг үсэг тайлагдсан. Энэ Цэнгэл яана даа яана. Бичиг үсэг ч тайлагдаагүй

Avatar

Зочин 2020-01-29 202.179.25.40

хүнээ танихгүй чи л бичиг үсэг мэдэхгүй дээ

Avatar

Зочин 2020-01-29 66.181.170.73

Баярсайхан багшдаа амжилт хүсье.Монголын төр эрх зүйг сайхан заадаг багш. УИХ ын гишүүний дүү нөхрүүд томилогдоод байхад баярсайхан багш явалгүй яахав. Ядаж л шинжлэх ухааны хүн юм.

Avatar

Зочин 2020-01-29 103.212.119.239

Баярсайхан нь Цогтбаатарын салшгүй найз мөн бээз

Avatar

Зочин 2020-01-29 139.5.218.245

ЦЭНГЭЛ БОЛИО. ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААЧ

Avatar

ГЭСГЭЭГЧ БӨӨ 2020-01-29 103.240.241.110

БОЛГАРЫН ЭРДЭМТЭН КРИЛЫН ЗОХИОСОН КРИЛ ҮСГИЙГ ЗҮҮН ЯВРОПЫН ОЛОН ОРОН ОРОС МОНГОЛ Ч ХЭРЭГЛДЭГ БОЛГАР ХЭЛ ОРОСТОЙ ОЙРХОН ХЭЛ ЦЭНГЭЛ САЙНН ЯРИНА БОЛГАРЫГ АНГЛИ АНУ КАНАД АВСТРАЛИ ШИГ АНЛИ ХЭЛТЭЙ УЛС ГЖ БОДООД БАЙДАГ МАНГАРУУДАА ЧАДАХГҮЙ БЖ УЛИЛДААД БАЙ, ДООР НЬ ЗӨНДӨӨ ХЭЛТЭЙ ХҮН БГА

Avatar

Зочин 2020-01-29 202.126.88.151

ЭХЛЭЭД ХӨЛДҮҮ ТАРХИА ГЭСГЭЭ БӨӨС МИНЬ…

Avatar

Зочин 2020-01-29 103.26.195.241

баас минь чи өөрөө хүн шиг бай

Avatar

Зочин 2020-01-29 192.82.68.62

Мандахбилэг, Батцэцэг, Гансүх нараас бусад нь таарахгүй нөхдүүд байна даа! Ялангуяа Товарищ Цэнгэл!!! Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр бас нэг цагдаа цохиж явах юм!?

Avatar

Зочин 2020-01-29 66.181.161.32

TSENGEL GEJ XULGAICHIIG ZAILUUL. SHOROND YAVAX YOSTOI XEREGTEN SH DEE

Avatar

Зочин 2020-01-29 103.111.68.3

100 ЯМААНД 60 УХНА ГЭГЧЭЭР ЯДАРСАН МОНГОЛД ИЙМ ОЛОН ЭЛЧИН, КОНСУЛ НЭРТЭЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХАР ТАМХИ ЗӨӨХ ДИП-ХУЛГАЙЧ ХЭРЭГТЭЙ ЮУ? ЭСВЭЛ ХОЙД СОЛОНГОС ШИГ ДИП-ХУЛГАЙЧУУД МОНГОЛ УЛСЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БОЛСОН ЮМ УУ?

Avatar

bat 2020-01-29 66.181.168.8

battumur tetgevriin nasny xyrsen

Avatar

Доко 2020-01-29 202.21.108.167

Цэнгэлийг зайлуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж