Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.01.29-нд нийтлэгдсэн

Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ?

Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ?

Засгийн газар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт 11 Элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, энэ долоо хоногт томилохоор яригдаж байгаа. Ингэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирсэн гэж буй. Өмнө нь Ерөнхийлөгчийн босгыг давж чадаагүй олон Элчин сайд бий. Тухайлбал, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Ц.Цэнгэл, Н.Анхбаяр гээд олон бий. Харин энэ удаад эдгээр Элчин сайдуудыг Ерөнхийлөгчтэй албан бусаар зөвшилцөж оруулж ирсэн гэнэ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Ер нь бол ойлголцож байж оруулж ирнэ. Түүнээс гэнэт баахан хүний нэр оруулж ирнэ гэж байхгүй. Шийдэх эрх бүхий байгууллагадаа гүйцэд танилцуулалгүйгээр асуудлыг оруулж ирэхгүй. Гэхдээ явцад асуудал гардаг, нэмэлт тодруулах зүйлүүд гардаг. Шат шатандаа очихоор илүү нарийн шалгаад явна" гэжээ.

Гэвч Ерөнхийлөгчийн "өндөр" босго даван орж ирсэн хоёр ч Элчин сайдыг МАН-ын дэмжсэнгүй. Нэг нь нас өндөр нөгөө нь дипломат албаны туршлагагүй хэмээн дэмжээгүй юм. Эдгээр Элчин сайдуудыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж, УИХ энэ долоо хоногт томилох юм.

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Цэнгэлийг томилох саналыг Засгийн газар оруулж иржээ. Өмнө нь түүнийг БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  томилох, ОХУ-д суух Элчин томилох саналууд яригдаж байсан Ерөнхийлөгчийн зүгээс Ц.Цэнгэлийг томилохыг дэмжээгүй гэж байсан. Тиймээс энэ удаад түүнийг Ерөнхийлөгч "таалах" болов уу гэсэн яриа улс төрийн хүрээнд гарах болсон. Ц.Цэнгэлийн хувьд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд оны өмнө ажлаа өгсөн бөгөөд түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь гэж яригдаж байсан ч энэ мэдээлэл ташаа болж, тэрбээр Элчин сайдаар томилогдохоор нэр нь орж иржээ. Харин энэ удаад Ерөнхийлөгч түүнийг дэмжсэн байна.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг томилуулахаар оруулж ирсэн. Түүний хувьд Гадаад харилцааны яаманд олон жил ажиллаж байгаа бөгөөд тус яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захиралаар ажиллаж байгаа юм.
  •  Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг томилуулахаар болсон. Түүний хувьд Гадаад харилцааны яаманд олон ажил ажиллаж байгаа туршлагатай юм байна.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг томилох гэж буй. Түүний хувьд Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захиралаар ажиллаж байгаа. Түүний хувьд хуульч мэргэжилтэй мөн л туршлагатай бөгөөд Элчин сайд, Консул, ЭСЯ-ны нэг, хоёрдугаар нарийн бичиг зэрэг албан тушаалууд хашиж байсан туршлагатай юм.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболд. Тэрбээр 2001-2006 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2006-2008 онд ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч, 2008-2009 онд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэг. Түүний хувьд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байгаа. Түүний хувьд 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар, 2005-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч  Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны  агентлагт  гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар,  2007-2010 онд “ Мөнхийн үсэг группийн Удирдлагын зөвлөлийн тэргүүнээр, 2010-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Баянхонгор аймгийнх гэдэг.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөр. Өмнө нь тэрбээр Тайландын Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайхан. Говь-Алтайн аймагт төрсөн, хуульч мэргэжилтэй. МУИС-д багшилж байсан, Хуульчдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан. Одоо Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаа юм.
  • Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболд.  ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын /АОДАГ/-ын дэд захиралаар ажилладаг.

МАН-ын бүлгээр дэмжлэг аваагүй Элчин сайд нар

  • Одоогоос хоёр жилийн өмнө УИХ БНСУ-д улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг томилох шийдвэр гаргаж байв. Гэвч БНСУ-ын талаас Б.Хурцыг зөвшөөрөх эсэх талаар хариу ирүүлэхгүй байна гэхчлэн элдэв шалтаг тоочсоор хоёр жилийн нүүрийг үзэв. Энэ хугацаанд БНСУ дахь Элчин сайд хугацаа нь дуусгавар болсон ч дараагийн Элчин сайд томилогдох хүртэл ажлаа хийх үүрэгтэй. Тэгвэл өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Ц.Өнөрзаяаг томилохыг дэмжсэн байна.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаяр. Түүний хувьд төрийн албанд тавигдах  насны хязгаараас хэтэрсэн гэжүзсэн.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж