Гишүүн асан Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ | News.MN

Гишүүн асан Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

Гишүүн асан Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

Гишүүн асан Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

НЭМЭЛТ: 12.50

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дөнгөж сая хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хэлэлцээд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  хаалттай шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл /хүчиндэх/-ийн 1 дэх хэсэг /Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн  сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хуал өнөөдөр /2020.01.23/ болно.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

ШИНЖЭЭЧДЭД 1 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖ, 12-19 САЯАР ТОРГОХООР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэрэгт шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөн шинжээч эмч нарт холбогдох шүүх хурал энэ сарын 20-ны өдөр болсон.

Тодруулбал, ШШҮХ-гийн шинжээч Н.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар өөрчилсөн болох нь мөрдөн шалгалтын үеэр тогтоогдсон аж.  

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 сая 240 мянган төгрөгөөр тус, тус торгох шийдвэрийг гаргасан билээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-23 103.14.37.7

Юун Женкогийн эсрэг том дуугарч лиценз, эгч нь энэ тэр гэж солоироов доо хөөрхий, ялаа аваад яв, хохь чинь ноёнтой өстэй бол юу гэдэг билээ

Avatar

SHORON 2020-01-23 64.119.27.92

za yadag ym ER HUN UUDAG ULAAN HOOLOI, UNJDAG ULAAN HOOLOINOOSOO heregt ordog ym busdiig buruutgah hereggui er endej ereg nurdag ym hoishid mungu, erh medelee ashiglan zalilah huch heregleh ni novshiin uildel gedgiig oilgoj ab ,zaluu huuhed udahgui olon aaviin huuhduudtei bujignaj ybaad l garaad urne tend surch abah ih zuil baugaa heregteig ni olj sur amidraliin une tulvyrgui MASTER hamgaallaa gesen ug DIPLOM shin nasan turshid chin dagaldah bolno amjilt huse

Avatar

Монгоын 2020-01-23 223.62.204.240

Монголын янханууд мөнгөний төлөө хэнийг ч алж мэднэ шү эрчүүдээ

Avatar

УУЛ 2020-01-23 223.62.204.240

Зохиомол хэргийн хохирогч болж байгаан байна..ингэж хүний амьдралыг уландаа гишгэж болохгүйээ.Энэ хүн чинь аав хүн шүү дээ.зохиосон хүмүүс нь ч гэсэн аав болоо байлгүй.Эргэх өдөр ирнээ

Avatar

xm 2020-01-23 202.9.46.211

ene zaluu gutgelgiin zolios, ursdugchiin sanaatai yavuulgiin hohirogch, feminismiin zolios boloogui gej naidahaas. Erchuud gutguulehed zaaval erchuudiin buruu boldog niigem boljee. Bugdeeree huutei humuus gedgee sanaj baiguushtai.

Avatar

gureegulya 2020-01-23 64.119.18.58

Odoo tegvel zavdsan hergeer 9 jil avsan Dashkag gargah heregtei ym bn .ene zaluu zavdah baitugai 2 udaa huschaad 2 jileer shanuuljeedee? Mun ter hajuud n bgaa duhandaa boovtoi kaziig bas shuuh yostoi shuu!!!

Avatar

Зочин 2020-01-23 59.153.85.134

эрт гарчихсан ш дээ

Avatar

Зочин 2020-01-23 122.201.22.187

Shuuhiin shinjeechid engej bj l ajilaa unen zuv hiideg bolno.Hariutslagtai bhq bol iim yum boldin bnshu humuusee.

Avatar

Зочин 2020-01-23 202.55.191.194

BANZAL

Avatar

ODOO HENTIIN OYUN ERDENE oortoo dugnelt hiigeeree 2020-01-23 66.181.191.161

odoo ter OYUN -ERDENE oortoo dugnelt hiigeeree HENTII gees songogdson gishuud neg l evgui shuu ENHBOLD od ovdog sogdood l ,songuulaar magtaad dolignood baisan yalagdchisan chin oroonoos n chirj gargana geed sogtuu yum shig ,sonin baisan shuu Odoo durtai alban tushaaldaa ochood duugai bolson baina neg odor HURELSUH iig oroonoos n chirch garganaa gej med ne

Avatar

Зочин 2020-01-23 139.5.217.14

ЗАЛУУ ХҮМҮҮС ӨӨРИЙН ГЭСЭН БОДОЛТОЙ БИЁЭ ДААСАН БАЙХ ХЭРЭГТЭЙ НАМ ДАГАЖ ДАЛДАГНАЖ , ЦҮНХ БАРЬЖ ГҮЙЖ ИЙМ ЮМАНД ОРООЦОЛДОЖ БНА Ш ДЭЭ . БИ МУНДАГ БОЛЧЛОО ГЭСЭН ДАВИЛУУН ЗАН . БАС БНААА . ПЯЛДАГА Ч ГЭХ ЮМУУ …. ХАШИР БУРХИ АХ НАР ШИМЭГЧ ХОРХОЙНУУД ЗАЛУУЧУУДЫГ ХЭРЭГТ ТҮЛХЭЭД ӨӨРСДӨӨ АРД НЬ ЦЭВЭР ҮЛДЭЭД БНА ДАА

Avatar

Zochin 2020-01-23 78.188.38.30

Ter huuhen odoo boldoo huchindsen gej ooroo zovshoorson yuum bishuu yamar shiren nuurtei y****n be ter egchin gej bas y****n bie unlegch baihaa.

Avatar

Ёс зүйтэй сэтгүүлч 2020-01-23 150.129.140.37

Хүний мууд дуртай, сэтгүүлч нэртэй хамгийн бүдүүлэг хар хэрээ шиг хүмүүсээс монгол орон салах хэрэгтэй бна. Тэр цагт ард түмэн амар жимэр амьдрах болно.

Avatar

зочин 2020-01-23 203.91.115.47

хүүхэнтэй унтаа биз харин хүчиндсэн үү хүүхэн өөрөө зөвшөөрч унтчихаад дараа нь хувийн зорилгоор хүчиндүүлсэн гэж мэдүүлсэн үү тэрийг нь хуулийн байгууллага шалгаад тогтоосон юм уу

Avatar

Зочин 2020-01-23 150.129.140.144

Өөрийгөө захирч явахгүй бол ийм өгөөш үмхээд занганд ороол явна шүү дээ . Хүүхэн хамаагүй , өөрийгөө л захир .

Avatar

Иргэн 2020-01-23 202.126.89.185

Хүрэлсүхийн х айртай дүү юм чинь өршөөгдөх байхоо

Avatar

Зочин 2020-01-23 202.21.108.165

с***р самууны тухай хууль сүдлаж байсан юм биш үү..ккк

Avatar

Зочин 2020-01-23 103.111.68.3

дутуу өгсөн ялыг нь нэмээд өг…

Avatar

Зочин 2020-01-23 43.228.131.110

Харах царайны тэнэг мулгуу МАНгар.

Avatar

зочин 2020-01-23 202.131.249.122

Ийм хүн хогнууд давж заалдана гэж юу хуцнан бэ ялыг нь харин нэмэх хэрэгтэй Дээр үед улаан махны хэрэг гээд хаа ч жигшдэг байсан одоо ч дээдчүүд нь үлгэрлээд тоохоо болио шивдээ

Avatar

Зочин 2020-01-23 124.158.110.82

чи өөрөө хэрэгт орох үедээ зовлонг нь ойлгоноо. хүний мууд дуртай л***р вэ. хүчиндсэнийг нь чи яаж мэдэж байгаа юм?

Avatar

ХАН 2020-01-23 2.58.194.137

Ичдэггүй даавуу юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж