Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагаас “Худалдаа, олон нийтийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Төлөвлөгөөт хяналт шалгалт нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ