ОХУ: Хүнсний аюулгүй байдлын бодлогоо шинэчиллээ | News.MN

ОХУ: Хүнсний аюулгүй байдлын бодлогоо шинэчиллээ

ОХУ: Хүнсний аюулгүй байдлын бодлогоо шинэчиллээ

ОХУ: Хүнсний аюулгүй байдлын бодлогоо шинэчиллээ

Хүнсний аюулгүй байдлын бодлогын баримт бичгээ ОХУ шинэчиллээ. Уг баримт бичигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа юм. Гэхдээ бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гурван сарын дотор бэлэн болгохыг Засгийн газарт үүрэг болгосон байна.

Өмнөх баримт бичгийг ОХУ 2010 онд баталж байсан бөгөөд уг баримт бичигт дурдагдсан зүйлс өнөөгийн шаардлагыг хангахгүй болсон учраас шинэчлэн баталжээ. Хүнсний аюулгүй байдлыг хангах нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь болохыг баримт бичигт онцолсон байна. “ОХУ-ын иргэн бүр амьдралын эрүүл хэвшилтэй байхын тулд баталгаатай, найдвартай хүнсээр хангагдах боломж, эдийн засгийн эх үүсвэртэй байх ёстой“ хэмээн тунхаглажээ. Хүнсний хангамжийг гаднаас хамааралгүй болгохыг гол зорилгоо болгож, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн олон төрлийг хөгжүүлэхийн чухлыг онцолсон байна. Хүнсний бүтээгдэхүүний төрөл бүрт дотоодоос хангах хувь хэмжээг зааж өгсөн байна. Тухайлбал, улаан буудайн 95 хувь, элсэн чихрийн 90 хувь, ургамлын тосны 90 хувь, мах, махан бүтээгдэхүүний 85 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний 90 хувь, загас болон нөөшилсөн загасны 85 хувь, төмсний 95 хувь, хүнсний ногооны 90 хувь, жимс, жимсгэний 60 хувь, дотооддоо гаргаж авсан газар тариалангийн гол нэрийн үрийн 75 хувь, хүнсний давсны 85 хувь хувийг дотоодоос хангах зорилт тавьсан байна.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж