Энэ сарын 10-нд Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашааныг зорьсон таван иргэн сураггүй болсон аж. Тэд дөрөв хоногийн дараа буцаж ирэх төлөвлөгөөтэй гарсан боловч одоо хүртэл сураггүй байгаа тул ар гэрийнхэн нь тусламж хүсч, Төв аймгийн Онцгой байдлын газарт ханджээ. Дуудлага авсан даруйдаа Төв аймгийн Онцгой байдлын албан хаагчид эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна. Гэсэн ч Хэнтий,Төв аймагт цас орсоны улмаас эрлийн баг Хэнтий аймгийн Батширээт сумын Өнгөлжингийн адагт шаварт суужээ. Төв аймгийн Онцгой байдлын албан хаагчдын таамаглаж байгаагаар цас их орсон учир дээрх таван иргэн ирэх замдаа шаварт суусан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Т.ДАВААНЯМ