ОХУ-ын Засгийн газар болон бүс нутгийн засаг захиргааны сайт, мөн төрийн үйлчилгээний нэгдсэн портал руу үнэ төлбөргүй хандах боломжийг хангах бэлтгэлийг харилцаа холбооны оператор компаниуд хийж байна.
2020 оны гуравдугаар сарын 1 гэхэд бэлтгэл ажил дуусах юм. Төрийн мэдээллийн сайтууд руу хандахад үнэ төлбөргүй байх шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар энэ долоо хоногт гаргасан. ОХУ-ын Дижитал хөгжил, харилцаа холбооны сайд Константин Носков оператор компаниудын төлөөлөлтэй харилцан тохиролцоонд хүрсэн болохоо мэдэгдлээ. Энэ ажлыг "Доступный интернет" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа юм.
"Вымпелком", "Мегафоне" Yota, Tele2, "Ростелеком", "ЭР-Телеком Холдинг" зэрэг оператор компаниуд Засгийн газрын шийдвэрийг дэмжиж ажиллахаа мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ