Путины “нууц хөзөр” Михаил Мишустин | News.MN

Путины “нууц хөзөр” Михаил Мишустин

ХҮМҮҮС

Путины “нууц хөзөр” Михаил Мишустин

Путины “нууц хөзөр” Михаил Мишустин

ОХУ-ын улс төрийн эргэн тойронд сонин хачин ихтэй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригийн шөнө Ерөнхий сайд Дмитрий Медведев Засгийн газраа огцруулж байгаагаа гэнэт зарласан нь дэлхий нийтийн хувьд цочирдом мэдээ байлаа. Энэ бол Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэр байв. Ерөнхийдөө тэр энэ шийдвэрээрээ 1993 оноос хойш гар хүрээгүй байсан эцэг хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар өөрийн хязгааргүй эрх мэдлийг дархалсан юм.

Ингээд олон жилийн итгэлт туслах Медведевээ өөрийнхөө орлогчоор томилохоор болж, Засгийн газрын шинэхэн тэргүүнд өөрийн “нууц хөзрөө” дэлгэсэн нь Михаил Мишустин хэмээн эрхэм байв. Ерөнхий сайд болохоос нь өмнө тэр википедиад ч ул мөргүй нэгэн байсан гэдгийг зарим эх сурвалжууд дурджээ. Бид энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа ОХУ-ын шинэ Ерөнхий сайд Михаил Мишустиныг танилцуулж байна.

ТЭР ЕВРЕЙ ГАРАЛТАЙ

Өдгөө 53 настай Михаил Мишуштин нь 1966 оны гуравдугаар сарын 3-нд Москва хотын ойролцоох Лобня хотноо Владимир Мойсейвич, Луйза Михаиловна нарын гэр бүлд мэндэлжээ. Эцгийн талын өвөг эцэг нь еврей гаралтай хүн байж. Тэрбээр 1989 онд тухайн үеийн Москвагийн суурь машин төхөөрөмжийн дээд сургуулийг  системийн техник инженер мэргэжлээр дүүргэсэн. Улмаар 1992 оноос  сургуульдаа аспирантурт суралцан зэрэг ахиулжээ.

ТҮҮНИЙ АЖИЛ АМЬДРАЛ БҮХЭЛДЭЭ ТАТВАРЫН СИСТЕМТЭЙ ХОЛБООТОЙ

Саяхныг хүртэл Холбооны татварын газрын дарга байсан Мишустин Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академид “Орос дахь улсын татварын засаг захиргааны механизм” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалж, дараа нь эдийн засгийн ухааны докторын зэргийг ОХУ-ын Засгийн газрын  дэргэдэх Ардын аж ахуйн академид “Оросын эд хөрөнгийн татварын стратегийн бүтцийг бүрдүүлэх нь” сэдвээр хамгаалсан байна. Түүний ажил амьдрал бүхэлдээ татварын систем, эдийн засагтай холбоотой.

Тэрбээр Барууны дэвшилтэт мэдээллийн технологийг татах зорилготой, арилжааны бус Олон улсын компьютерын клубт /ICC/ 1992 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 1995 он хүртэл тестийн лабораторийн захирал, 1995-1996 онуудад Ерөнхий захирлын орлогч, 1996-1998 онуудад “ICC”-ын захиргааны даргаар ажиллаж байв.

Ингээд 1998 онд ОХУ-ын Татварын албаны дарга Борис Фёдоровын татвар төлөлтийн хяналт, тооцооны мэдээллийн системийн асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байгаад 1998 оны наймдугаар сарын 22-ноос орлогч даргаар ажиллах болжээ. Удалгүй тэр Татварын дэд сайдын албан тушаалд томилогдов.

Харин 2004 оны гуравдугаар сарын 22-ноос 2006 оны  арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл Холбооны Үл хөдлөх хөрөнгийн агентлагийн тэргүүнээр ажилласан байна. 2006 оны  арванхоёрдугаар сарын 18-наас 2008 оны хоёрдугаар сарын 29 хүртэл Михаил Мишустин Эдийн засгийн онцгой бүсүүдийн захиргааг удирдаж байв. 2008-2010 онд “UFG Capital Partners” компанийн Ерөнхийлөгчөөр, 2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас 2020 он хүртэл ОХУ-ын Холбооны Татварын албаны даргаар ажилласан юм.

ТЭР ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАГЧ УУ?

“Татвар болон бизнесийн харьцааг тэнцвэртэй байлгах” бодлого баримталж ирсэн түүний үед тус албанд инноваци, орчин үеийн технологи идэвхтэй нэвтэрч эхэлсэн бөгөөд төсөвт оруулах мөнгөний хэмжээ ч эрс өссөн байдаг. Мөн Мишустин олон улсын татварын байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж чадсаны тод жишээ бол Орос улс мөнгө угаах, оффшор бүсэд мөнгө нуух явдалтай тэмцэх зорилгоор хэрэгжиж буй “BEPS” олон улсын төсөлд оролцож байгаа явдал юм. Үүгээр зогсохгүй шинэ технологи, программ хангамж ашигласны үр дүнд улсын төсөвт цугларах татварын хэмжээ дээд түвшинд хүрсэн байна. Магадгүй Путин энэ шалтгааны улмаас 2012 оны сонгуулийн амлалтаа биелүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж, Засгийн газарт итгэх итгэлийг нь дахин сэргээхээр Мишустинд итгэл хүлээлгэж, Ерөнхий сайд болгосон байж болох юм гэж ажиглагчид дүгнэж байна.

 ТЭР ЭХНЭРЭЭСЭЭ ЯДУУ

Түүний эхнэрийг Владлена Юрьевна Мишустина гэдэг. Мишустин Холбооны татварын албыг удирдаж эхэлснээр жил бүр гэр бүлийнхээ хөрөнгө орлогын тайланг гаргаж байх үүрэгтэй болов.  Ингээд түүнийг Ерөнхий сайд болсны дараа тэдний гэр бүлийн хөрөнгө орлогын мэдээлэл олны анхааралд өртжээ. Учир нь Мишустин өөрөө 2008-2010 онд хоёрхон жил бизнес эрхэлж байж. Бусад хугацаанд төрийн албанд зүтгэж байсан гэсэн үг. Гэтэл түүний эхнэр Владлена хаана ямар бизнес эрхэлдэг нь тодорхойгүй, өөрийнх нь болон нөхрийнх нь нэр дээр ямар ч хувийн ААН байхгүй хэр нь түүний хөрөнгө дангаараа тэрбум давж байв. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд тэр ганцаараа 800 сая рубль олсон байгаа юм. Орост ямар нэгэн бизнес эрхэлдэг, жижиг ч бай том ч бай өөрийнхөө нэр дээр компанитай бол захын интернэтэд ороод хайхад л мэдээлэл нь гарч ирдэг. Гэтэл Владлена Мишустинагийн энэ их хөрөнгийн эх үүсвэр маш нууц байгаа нь хачирхалтай. Мөн Мишустины гэр бүл Москвагийн ойролцоо баячуудын эдлэн байрладаг тосгонд тансаг зэрэглэлийн таван харш, 2,6 га газартай аж. Энэ бүхний нийт үнэлгээ нь 1,5 тэрбум рубль гэнэ.

Владлена Мишустины сүүлийн есөн жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • 2010 он: 72 сая рубль
  • 2011 он: 61 сая рубль
  • 2012 он: 73 сая рубль
  • 2013: 149 сая рубль
  • 2014: 160 сая рубль
  • 2015: 81 сая рубль
  • 2016: 77 сая рубль
  • 2017: 68 сая рубль
  • 2018: 48 сая рубль

ХОККЕЙН СПОРТОД ДУРЛАГЧ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ

ОХУ-ын Төрийн жинхэнэ зөвлөхийн I зэрэгтэй (2010). Хүндэт одон (2012), “Эх орны төлөө зүтгэсний төлөө” IV зэргийн одонгоор (2015) тус тус шагнагдаж байсан тэрбээр гурван хүүгийн эцэг. Хэвлэлийнхний хараанд төдийлөн өртөөд байдаггүй тэр Путинтай ижил хоккейн спортод дурлагч төдийгүй төгөлдөр хуур тоглох дуртай. Тэрбээр “HC CSKA Moscow” багийн Удирдах зөвлөлийн гишүүн юм. Мөн Григорий Лепс зэрэг Оросын хэд хэдэн алдартнуудад зориулан дууны хөгжим бичсэн шаггүй хөгжмийн зохиолч гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-23 202.9.46.173

В В Путин еврей гаралтай М Мишистиныг ерөнхий сайдаар томилсон нь түүний эдийн засгийн боловсрол мэдлэгийг ашиглахыг тооцоолсоноос гадна түүний еврей гарлыг ашиглаж барууныхантай харилцаагаа хэвийн болгохыг зорьсоных болов уу ! Крымыг аядуу зөөлөн эзлэн түрэмгийлж өөртөө нэгтгэсэнээс болж их Орос барууны хоригт ороод хэцүү бга л даа ! Еврей М Мишустины хамгийн том бөгөөд хүнд заавал биелүүлэх ёстой даалгавар нь Орос барууны харилцааг аль болох хурдан хэвийн болгох бөлгөө !!!

Avatar

Зочин 2020-01-23 202.21.108.60

Путин одооноос Еврейчүүдийг ашиглаж улс орноо огцом хөгжүүлэх гэж бна. Одоо Израйльд айлчилж байна, их ч хүндлүүлж байна. Энэ хөрөнгөтнүүдийг, жүүдүүдийг Ашиглачихаад л төрөөс холдуулчихна. Үүнийг л агуу стратегич гд байгаам даа.

Avatar

Зочин 2020-01-23 72.196.192.250

Maniigaa martvaa …..genee!
Mal bas l tejeelgeh sanaatai!

Avatar

Зочин 2020-01-23 202.179.25.203

ЕЛЦИН ЧЕРНОМИРДИНЫГ ОГЦРУУЛСАНААС ХОЙШ СТЕПАШИН КАСЬЕНОВ ГЭЭД ӨЧНӨӨН ЕРӨНХИЙ САЙД СОЛЬСОНЫ ЭЦЭСТ ПУТИН ДЭЭР ТОГТОЖ ҮЛДСЭН. ХАЙСАН ХҮНЭЭ Ч ОЛСОН НЬ ТЭР БАЙХ. ПУТИН Ч ГЭСЭН ЕЛЬЦИН АХ ШИГЭЭ ОДОО ЭРЭЛ ХАЙГУУЛЬД ХЭСЭГ МАНАРГАХЫГ БАЙГ ГЭХГҮЙ. ТҮҮНД ХҮНИЙ ҮГЭЭР ЯВДАГ ХҮН ХЭРЭГТЭЙ ЮУ ӨӨР ШИГ НЬ УЛС ОРНЫГ АВААД ЯВЧИХ ХҮНИЙГ ГАРГАЖ ИРЭХ НЬ ҮҮ ГЭДГИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. ОДОО ПУТИН 5-10 ЖИЛЭЭС ХЭТРЭХГҮЙ УЛС ТӨРӨӨС ХОЛДОНО ЗАЛХАЖ Ч БАЙГАА. ӨӨРӨӨС НЬ ИЛҮҮ УЛС ОРЫГ УЛС ОРНЫ АЖ АХУЙГ АВААД ЯВЧИХ ХҮН БАЙВАЛ ХЭН Ч Г

Avatar

Зочин 2020-01-23 202.179.25.203

ГЭСЭН ОРОНДОО ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ТАВИАД ӨӨРСДӨӨ ТУЗЫН ГИШҮҮН ШИГ ТУЗ-ЫН ДАРГА ШИГ ХЯНАЛТАА ТАВИАД ӨӨРСДИЙГӨӨ АМРААХАА Л БОДДОГ. ОДОО ЧАДАЛТАЙ ААВЫН ХҮҮ БАЙВАЛ ПУТИН ЗААВАЛ САНДАЛ ШИРЭЭ СЭНТИЙТЭЙГЭЭ ЗУУРАЛДААД БАЙХГҮЙ БОЛОВ УУ. МОНГОЛЫГ ИРЭЭДҮЙД ТЭГЖ ХАРААРАЙ ДУНДАД АЗИТАЙ ТИЙМ ЧИГЛЭЛ БАРИАРАЙ, ОЙРХИ ДОРНОДТОЙ ИНГЭЖ ХАРЬЦАНА, АНУ-ТАЙ ТЭГНЭ ХЯТАДТАЙ ИНГЭНЭ. ИЙМ ТИЙМ ЗҮЙЛ ДЭЭР АНХААР. ТЭГЭЭЛ ГҮЙЦЭЭ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-01-23 202.179.25.203

ХЭРВЭЭ ПУТИН ИЙМ ХҮНЭЭР ЕС ТАВЬЖ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙ СУЛ ЭМЗЭГ ЦЭГ НЬ ЭЗ-ЫН ТӨЛӨВ БАЙДАЛ УХАГДАХУУН БАЙСАН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ГЭСЭН ҮГ. ТАТВАР БОЛОН БИЗНЕСИЙН БАЛАНС ГЭДЭГ УЛС ОРНЫ МАШ ЧУХАЛ АСУУДАЛ МӨН. ТАТВАРАА ШҮТЭЭД БАЙВАЛ БИЗНЕС ХУМИГДАНАА Л ГЭСЭН ҮГ. ТАТВАР БАГА БАЙЖ ЭЗ ТОМОРЧ ТЭЛДЭГ. МИШУСТИНААС ИЛҮҮ ОЛОН ТӨРЛИЙН БИЗНЕС ХИЙЖ ЯЛАНГУЯА ИМПОРТЫГ ОРЛУУЛАХ ЭКСПОРТЫГ ТЭЛЭХ ЧИГЛЭЛД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ ТУРШЛАГА ХУРИМЛУУЛСАН БИЗНЕС СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН ОРОС ОРОНД ИЛҮҮ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН

Avatar

Зочин 2020-01-23 202.179.25.203

БОЛОВ УУ. ПУТИН ЭЗ-ЫН ХУВЬД ЭНЭ ЧИГЛЭЛД НИЛЭЭН АЛДААТ ГАРГАСАН ГЭЖ БОДДОГ. МЭДЭЭЖ ОРОСУУДЫН ХАРЬЦАНГУЙ ДАВУУ ТАЛ МЭДЭЭЖ ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЗЭР з****г ҮЙЛДВЭРЛЭЛ МӨН ЭРЧИМ ХҮЧ БАЙГАЛИЙН БАЯЛАГ МӨН. ГЭХДЭЭ НАД ШИГ АМЬТАНААР ЛАДАГАА ӨМӨӨРҮҮЛЭЭД СУУЖ БАЙНА ГЭДЭГ ТҮҮНИЙ ХАРИУЦЛАГГҮЙНХ Л ГЭХ ГЭСИЙМ. МОНГОЛ ШИГ УЛСАД ГАНЦ ТЭРБУМ $-ЫН ТҮЛШ ШАТАХУУН ШАХААД ОРОС ХОЛ ЯВАХГҮЙ. ИНГЭЖ ЖИЖИГ ГЭЭД ГОЛДОГ МОНГОЛЧУУДАД НЭР НҮҮРЭЭ БАРАХ Ч САЙН ЗҮЙЛ БИШ. ИЙМ ХҮНЭЭР САЙД ТАВЬНА ГЭДЭГ ОРОС УЛС ЭЗ-ТАА АНХААРЧ

Avatar

Зочин 2020-01-23 202.126.89.160

Ingej l shine hunee magtaj surtalchilahgui bol hen ch medehgui shuu dee. Zarim zuiliig ni saihan dewergej zohioson l baih.

Avatar

Zocjin 2020-01-23 150.129.140.4

Hetsuu l bhda

Avatar

зочин 2020-01-23 202.9.47.20

Энэ еврей чүүд Орос орны эдийн засаг улс төрийг тэрчигт нь эзэгнэж байгаа юм байна л дөө … Путинийг ч еврей цустай л гэх юм билээ ..

Avatar

Зочин 2020-01-23 202.21.101.226

Ийм тотгтолцоонд дотор ямар ч мундаг хүн гарч ирээд юу ч өөрчилж чадахгүй. Хаан нь хэвээрээ л байгаашд тэр л бүгдийг мэднэшд.

Avatar

Бөт 2020-01-23 66.181.176.186

Маш гоё үнэн нийтлэл бн ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2020-01-23 66.181.190.58

Эдийн засаг хүнд байдалд ороод яах аргагүй Медведевийг хусаж шинэ хүнээр удирдуулж байна. Уг нь Путин зайлж байж өснө дөө. Америк шиг 4-8 жил тутам хүнээ сольж байж хөгжихдөг юм л даа. Нэг 20 жил удирдахаар зогсонги байдалд орж хөгжил үгүй болдог

Avatar

Зочин 2020-01-23 66.181.161.34

Тал бүртэй шийр юмаа

Avatar

Мишустин 2020-01-23 150.129.143.126

баярлалаа

Avatar

Ард 2020-01-23 202.126.89.39

Мундаг эр байна даа. Манай Орос ах нарч манджээ. Манийгаа мартваа. Адилхан хөгжинө шүү.

Avatar

Зочин 2020-01-23 180.149.93.14

эрүү орк, тэнэг, дээрэнгүй, бүдүүлэг оросууд хэний ах юм? чиний л ах юм байгаа биз

Avatar

1 2020-01-23 119.40.103.6

Ер нь мундаг эр шигээ харваас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж