Ажил, хичээл орох, тарах үеэр хамгийн эрэлттэй унаа бол такси байдаг. Гэвч, Монголд таксины үйлчилгээг ихэвчлэн хувийн унаатай "халтуурчид" гүйцэтгэнэ. Тэдгээр халтуурчид голдуу хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн ажил, мэргэжилгүйчүүд. "Хаашаа явах вэ" гэж зүг нийцүүлэн шалгаах нь халтуурчид олон. Дээр нь очих газрын хаяг байршлыг мэдэхээсээ мэдэхгүй нь дийлэнх нь. Сүхбаатарын талбайгаас өөр газар мэдэхгүй халтуурчид таксинд явж л байдаг. Энэ бол нийслэлийн такси үйлчилгээний нийтлэг төрх. Халтуурын таксины хувьд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухын талаар ярилтгүй. Угааж цэвэрлээгүй машиндаа суулгаж аваад замын хөдөлгөөний зөрчихийг ёстой л утгаар нь үзүүлнэ.Үйлчилгээний хөлс гэж амандаа орсон мөнгөө нэхэхээс гадна үйлчлүүлэгчээ дээрэмдэнэ, зодно.
Уг нь нийслэлд такси үйлчилгээний албан ёсны арван компанийн 585 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэвч, тэд үнэ ихтэй учраас нийслэлчүүдийн дийлэнх нь хувийн халтуурчдаар үйлчлүүлэхийг хүсдэг. Тэдгээр хувийн халтуурчдын тоо 30-40 мянгад хүрсэн гэх албан бус тоо бий. Тиймээс албан ёсны такси үйлчилгээний компаниуд дампуурахад ойртсон.
Тухайлбал, 2012 онд манай улсад нийт 17 такси компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2017 оны байдлаар 10 компани энэ салбарт амь тээн "үлджээ". Албан ёсны таксины компаниуд эрэлт хэрэгцээгээ хангаж чаддаггүй учраас үлдсэн рон зайг нь хувийн таксичид буюу “халтуурчид” дүүргэсээр ирсэн.Энэ бол тэдний буруу ч биш.
Харамсалтай нь, халтуурчдад тавих хяналт сул гэмт хэрэг, дээрэмт өртөх нь элбэг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн товчоо орчмоос 23 настай эмэгтэй таксинд суухад жолооч нь цохиж унаган, хүчирхийлж улмаар хоёр ширхэг гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдсэн хэрэг гарсан. Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн харьяат 29 настай Г гэгч байсныг тогтоосон бөгөөд сэжигтэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хориод байгаа юм.
2019 оны оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шөнийн цагаар таксинд явж байхдаа ганцаараа яваа эмэгтэйчүүдийг хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Мөн таксигаар үйлчлүүлсэн 19 настай эмэгтэйг жолооч нь хүчиндэхийг завдсан тохиолдол ч гарсан. Энэ мэтчилэн “халтуурчид”-тай холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийн жишээ олон бий.
ИРГЭД БАТАЛГААТАЙ ТАКСИГААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.АМАРМӨРӨН: –Нийтийн тээвэртэй холбоотой гэмт хэрэг 2019 онд 214 бүртгэгдсэнээс 54 тохиолдол нь хувиараа такси эрхлэгчидтэй холбоотой. Таксинд үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн 2018 онд 157 хэрэг бүртгэгдсэн бол 2019 онд 103 хэргээр буурсан. Дээрх 54 тохиолдлын 40 орчим хувийг таксинд явж байгаад эд зүйлээ мартаж буух, жолоочид дээрэмдүүлэх тохиолдол эзэлж байгаа бол үлдсэн хувийг мөнгө төгрөгөөс болж хоорондоо муудалцах, жолооч хэл амаар доромжлох, хүч хэрэглэх тохиолдол эзэлж байна. Таксины жолооч иргэнийг хохироож дээрэмдсэн эсхүл хохирогч үйлчлүүлэгч өөрөө таксины жолооч дээрэмдсэн тохиолдол хоёр бүртгэгдсэн. Ер нь цагдаагийн байгууллагад баталгаатай компанийн таксигаар үйлчлүүлээд эд зүйлээ хулгайд алдлаа, хүчирхийлэлд өртлөө гэх өргөдөл, гомдол бараг байдаггүй.
Иргэд баталгаатай таксигаар үйлчлүүлэх нь хамгийн зөв сонголт. Дараа нь буух эзэнтэй. Буцах хаягтай. Ялангуяа охид, эмэгтэйчүүд таксинд суух бол албан ёсны зөвшөөрөлтэй такси дууд.
Хувийн таксинд сууж байгаа бол машины урд, ардах дугаарыг нь заавал харах шаардлагатай. Цагдаагийн байгууллага 2018 оны сүүлээр “Улаанбаатар такси” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тус компани 200 гаруй жолоочтой. Нэг ээлжид 50-60 жолооч гардаг. Тэдгээр жолоочид цагдаагийн туслах хүчин болж гэмт, хэрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 утас руу өгдөг. 2019 онд 50 орчим дуудлага мэдээллийг таксины жолооч нар өгсөн. Жолоочдын өгсөн дуудлага мэдээллийн ихэнх хувийг зам тээврийн осол, хулгай, дээрэм эзэлж байгаа. Иргэдийн мэдээлэл хурдан ирснээр цагдаагийн байгууллагын үйлчилгээ хурдан шуурхай хүрнэ.
АВТОМАШИНЫ ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧ, ХУУЧИН МАШИН ОЛНООР БОРЛУУЛЖ ЭХЭЛСНЭЭР ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ХУМИГДСАН
2006 оноос өмнө такси үйлчилгээний компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байжээ. Харин Монголд автомашины лизингийн үйлчилгээ нэвтэрч, хуучин машин олноор борлуулж эхэлснээр такси үйлчилгээ хумигдсан талаар тээврийн цагдаагийнхан ярьж байна. .
Өөрөөр хэлбэл, бензин бага иддэг машин авах иргэдийн тоо олширч, ажилгүй иргэд хувиараа үйлчилгээ эрхлэх халтуур хийх болсон байна.
Үнэндээ халтуурчдыг өөгшүүлж байгаа хүмүүс нь үйлчлүүлэгч бид. Хэн дуртайд нь гар өргөж суучихаад өөрийгөө эрсдэлд оруулах нь цөөнгүй.
"Монгол Улсын хууль, дүрэм, стандартын дагуу зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг лизингийн үйлчилгээнд хамруулах, мөн таваас дээш жил унасан автомашинд дээрх үйлчилгээг олгохгүй байх зохицуулалт хийх хэрэгтэй байна. Ингэж чадвал хувиараа зорчигч тээвэрлэж байгаа иргэдийг цөөлж, компаниуд өргөжих боломж бүрдэнэ” гэж тээврийн цагдаа нар үзэж байна.
Такси үйлчилгээ нь хүүхдийг хичээлд хүргэх, авах, жуулчдад зориулсан тусгай такси, нисэх буудлын тусгай чиглэл, хот доторх бараа бүтээгдэхүүний хүргэлт гэх мэт бизнес төрөлжин хөгжих боломжтой. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг технологийн шийдэл бүхий такси дуудлагын аппликэйшн, тусгай дугаарын утас ажиллуулах гэх мэт шийдлүүд байна.
Онгоцноос буугаад хаашаа, яаж явахаа мэдэхгүй ганц, нэг жуулчдыг манайхан хөнгөхөн “холгочихдог” нь нууц биш. Үүний цаана хувийн халтуурчдын нэр хүн биш Монгол Улсын нэр хүнд л яригдана.
Нэгэн жишээ дурдахад, Улсын их дэлгүүрээс Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төв хүртэл үйлчлүүлсэн гадаадын иргэнээс 27 мянган төгрөг нэхсэн тухай мэдээлэл цахим орчинд шуугисан. Төлбөр их гарсанд эсэргүүцэхэд нь хамт явсан эмэгтэйг нь элдвээр хэлж, ачаа тээшийг нь өгөхгүй гэж айлгаж байж мөнгөө бүтнээр нь авсан байсан.
Ажлын байр, амьжиргааны түвшинг л өөрчлөхгүй бол одоогоор халтуурыг зогсоох арга байхгүй хэмээн үзэх хүмүүс олон бий. Тэгвэл хувийн машинаараа таксинд явах иргэдийг бүртгээд, татвар төлбөрийг нь авч, сургалтад суулгасны эцэст такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгож байвал хаана, хаана ашигтай биш гэж үү?
Э.БУРАМ
Зочин 2020-01-23 66.181.181.149
Buten sar ajillaj bj uchuuhen hemjeenii tsalin avaadbbhr chini haltuur arai ashigtai bga bolood l taxind yavtsgaaj bn l da
ЗОЧИН 2020-01-23 202.179.25.72
Хэзээ тэр UBER нь бий болох юм байгаа юм. Америкт зүгээр л хувь хүмүүсийн машиныг бүртгээд ийм таксинд явуулж байгаа. Ямар ч таксиний тэмдэг, хэдэн км гарч буйг хэмжих багаж ч хэрэггүй. Бэлэн мөнгө ч төлөх шаардлагагүй. Бүх юм онлайнаар. Хаанаас хаа хүрэхийг, хэдэн төгрөг төлөхийг зорчих гэж буй хүнтэй компани нь зай, бөглөрөл гэх мэт харж байгаад тохирчихно. Зорчигч машинаа мөн л онлайнаар /машинаа, хүнээ, туршлага, хүмүүсийн сэтэгдэлийг харна/ сонгоно, аль аль нь зөвшөөрвөл явна.
ЗОЧИН 2020-01-23 202.179.25.72
Очих газраа очоод зорчигчийн мөнгө нь компанийн данс руу орчихно. 7 хоногын дараа ч юм уу компани жолоочдоо татвар, шимтгэлээ тооцоод цалинг нь өгнө. Иймэрхүү системийг дэлхийн улс болгон таксинд хэрэгжүүлж байгаа, хойд хөршид ч гэсэн.
Зочин 2020-01-23 202.126.89.216
Орон нутгаас ирж халтуур хийдэг явдалыг зогсоо хотын түгжрэл чинь болохоо байлаа өөр нэг аюултай юм нь согтуу хөдөлгөөнд оролцох дүрмэндээ өөрчлөлт оруулж бүр мөсөн ЭРХИЙГ нь хас хүн а**х хэрэгсэл болоод байна ард түмэн тайван амьдармаар байна
Зочин 2020-01-23 202.126.89.216
Гол нь манайд хууль журам хэрэгжихгүйдээ байна..Замын цагдаагийн газрын тэр олон зуун цагдааг торгууд ноогдуулах ажилд ашиглахаас цаашгүй байна илүү орон тоог цөөл хувцас форм цалин хөлс улсын чинь төсөв бүрдүүлж байгаа ард иргэд дийлэхээ байлаа
Жолооч 2020-01-23 202.70.33.242
Орон нутгийн хөлтуурчдыг хотруу нэвтрүүлэхээр зогсоо хөдөөний соёлгүй жолооч нарыг Баянзүрх эмээлтийн товчоогоор. Бүү оруул , т.ц. шинэ журам гаргавал таарна шүү дээ .
Зочин 2020-01-23 66.181.161.101
garaa orgood zogsohod taxi gesen temdeg haygtai mashin hotiin hagyyr ni ywj haragddiin bol ?? mongold ireed negch ydaa taksind syyj vzsengvi dyydlagiin taksi gej baidgiin bainle ytsar yrihar dor hayj 1 tsag hvleeh shaardlagatai eswel jolooch baihgvi zarimda bvr ytsaa ch awahvi..iim nohtsol baidaltai baij ard iregde taksind syy geed heleed syyj baigagasa ichildee.vilchilgeeniihe hvreeg saijryylaad taksiniiha toog olshiryylad gadaadiin jishig shig bolgo.tgd taksigar vilchilvvl gej helj yrilda….
ххх 2020-01-23 66.181.161.50
сайн жишээ зөндөө байгаа галаас хүмүүсийг аварсан
согтуу хүн оруулж өгөөд орц нь угаараар дүүрсэн байхад нь бүх айлых нь хаалгыг цохиж сэрээгээд өөрөө угаартсан
гээд л яриад байвал зөндөа байна
яагаад мууг нь түүгээд яриад байна гэхээр
1000 ширхэг цахилгаан такси лруулж ирэх юм гэсэн гэтэл халтуурчид
буюу такси компанианаас машинаа гараад явж бхйгаа хүмүүс тэдэнд гай болоод тэр
өмнө нь цаанаа 5 жил яваад Монголд 5 жил яваад дууссан машинаа такси компанианаас гаргаад приус болгоод ява
рррр 2020-01-23 66.181.161.50
Нэг нөхөр такси оруулж ирээд хүчээр хаагчид гдг биднийг шахах юм гсн
гхдээ тэр шахагдсан жолооч нар
оруулж ирсэн цахилгаан тэргийг нь бариад явна гдг нь 100% баталгаатай зүйл юм
харин иргэд зүгээр л албан ёсгы гдг нэр нэмэгдээд л илүү тариф төлнө гдг нь 200% баталгаатай зүйл юм даа
харжил байхаас х***а жолооч л оруулж ирэхгүй юм бол бид л барьна ямар ч гарц үгүй юм ккк
зочин 2020-01-23 202.55.188.41
Ганцхан Г үсэг бүхий нэртэй хүн байдагт итгэхгүй байна. Хүчин хийсэн хүнийг амиа тавин өмгөөлдөгөө (хахууль авч хэргээс мултлахын тулд) хэзээ болих вэ. Нэр ус зурагтай нь тавьж амиа хорлотол нь шившиглэвэл таарна.
Лхүа 2020-01-23 202.126.88.64
2018 онд ч билүү Дэлхийн залуучуудын чуулга уулзалт гэдгийг Монголд зохион байгуулаад 50 гаруй орны зочид хуримын ордны өмнөх Шангрилад буухад гадаа нь дугаарлаж зогссон 19001950-н таксинууд төрийн ордон луу хүргэж өгөхдөө 50 мянгаар явж байсан гэж Таксиний жолооч ярьж билээ өмнөөс нь ичмээр
zochin 2020-01-23 202.9.40.75
Mongol gesen nertei uilchilgee.baraa bugd denduu unetei.Hunee boddoggui uomuu.Odoo ene best.shilmel.Govi hangai gd buidan bur aimaar unetei bolloo.Zugeer 2 m urt 3 sh banz.4 m bureesnii daavuu.4m2 horlon bga bizdee.Uo ve 1say iluu unetei.Taksii.noos nooluuran buteegdhuun avah argahui unetei.Uildverlegchid bodoltsmoor uom.
Зочин 2020-01-23 202.179.26.110
х**
Зочин 2020-01-23 202.179.25.203
ГАР ӨРГӨХӨӨ Л БАЙЧУУЛ ПРИУС Ч ГЭСЭН БЕНЗИН ИДДЭГ Л МАШИН ЗҮГЭЭР БЕНЗИНД ХАМАГ МӨНГӨӨ ӨГӨӨД МАШИН УНААД ОЛОН ӨДӨР ЯВААД БАЙЖ ЧАДАХГҮЙ. ГАР ӨРГӨХӨӨ БАЙЧИХ БОХИР ЗАВААН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МАШИНД СУУХАА БАЙЧИХ. ПРИУС ГЭЭД ДОРОМЖ ҮГ ШИГ СОНСОГДДОГ БОЛСОН ЦАГ. ГЭХДЭЭ ОДОО БҮХ МАШИНУУД АДИЛХАН ХАЙБРИД БОЛЖ БАЙНА. ХОТООР ДҮҮРЭН ХАЙБРИД КОРОЛЛО КРОУН КАМРИ ХАРРИЕР ЯВЖ БАЙНА. ОДОО ЛАНД 300 АЛЬ ХЭДИЙНЭЭ БЭЛЭН БОЛСОН. ХАЙБРИД ЛАНД БАЙГАА ГЭСЭН СУРАГ ДУУЛДААД БАЙГАА. ТЭГЛЭЭ ГЭЭД ПРИУС ШИГ БАС ДОРОМЖЛОХ УУ.
Зочин 2020-01-23 202.179.25.203
ХАЙБРИД БУЮУ ЦАХИЛГААН МОТОРТОЙ ГЭДГЭЭРЭЭ Л ЯЛГААТАЙ БОЛОХООС БУСДААРАА БОЛ АДИЛХАН Л ТОЁОТА. ЯГ НАРИЙНДАА БОЛ ЛАНДЫН АРЬС Л БУСДААСАА ЖООХОН ЗУЗААН БАЙНА УУ ГЭХЭЭС БУСАД НЬ НЭГ ИХ ЯЛГААГҮЙ. ХАРИН Ч СОЛОНГОС МАШИН ИЛҮҮ ЗУЗААН АРЬСТАЙ ГЭДГИЙГ КУЗОВ ЗАСВАРЫНХАН ХЭЛЭЭД ӨГНӨ. ДЭЭХЭН ҮЕД ЭКСЭЛЫН ЛАНЖРОМ НЬ ИХ НИМГЭН БАЙСНААС МАНАЙХАН СОЛОНГОС МАШИНЫГ ЛААЗ ГЭЭД ДОРОМЖИЛДОГ БОЛСОН. ПРИУС 20-ЫН ГАДНА АРЬС НИМГЭН ГЭДЭГ НЬ ҮНЭН Ч КОРОЛЛА АЛИОНООСОО ЖИНГЭЭР ИЛҮҮ ХҮНД БАЙДАГ.
bichig barimtyg xuraa 2020-01-23 192.82.69.162
Ene taxind yavj baigaa xaltuurchid bainga durem zurchine, torguulia tuluhgui 500myanga davsan tuluugui torhuultai xaltuurchinguud xotoor duuren baina, 3-as deesh torguuli tuluugui bol shuud bichig barimtyg n xuraaj avaad baix xeregtei shdeeeeeeee . . . . . .
ebi 2020-01-23 103.10.21.110
orkuud mash ikh bn. prius zeeleer abch unasan bolood haltuurand l ybj bn. ulaanbaatar hottoi oir orshih nalaih baganuur bagahangai darhan tow aimag zergees ireed hulgai huchin deerem hiideg. butsaad l ywaad ugnu. tsagdaa bol uildel deer ni l barihgui bol tegeel hudlaa
Зочин 2020-01-23 202.179.25.203
ХОТЫН ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУДЫГ ЦААЗААР АВСАН Ч БАГАДАХААР МУУ АЖИЛЛАСАН. 1 САЯ ХҮНД 2500 АВТОБУС ГЭДЭГ СТАНДАРТ БАЙДАГ ЮМ БОЛ 1,5 САЯ ХҮНД БАГАДАА 2750 АВТОБУС БАЙХ ЁСТОЙ. МЕТРО ТАКСИ БАЙХГҮЙГЭЭ БАС ХУВИЙН УНААГ ОЛШРУУЛАХГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ БҮР Ч ОЛОН АВТОБУС ҮЙЧЛЧИЛГЭЭНД ГАРАХ ЁСТОЙ БАЙСАН. ОДОО БАЙГАА НЬ 1000 ХҮРЭХГҮЙ ЯМБИЙ ҮСРЭЭЛ 900 ГАРАН ХӨЛДҮҮ АМБААР АВТОБУС ГЭХЭД АРАЙ ХЭЛ ХАЛТИРСАН БОЛНО. ТЭГЭЭД ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ АМЖИЖ АВАХЫН ТУЛД ИРДЭГГҮЙ ИРСЭН Ч БАГТААДАГГҮЙ АВТОБУС ХЭЛҮҮЛЭЛТ
Зочин 2020-01-23 202.179.25.203
ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ БИЗ. 900 АВТОБУС ГЭДЭГ ҮСРЭЭЛ 500 МЯНГАН ИРГЭДЭД ХҮРЧ ҮЙЛЧЛЭХ НОРМТОЙ. ТЭГЭХЭЭР ҮЛДСЭН 1 САЯ ИРГЭДИЙГ БОР ЗҮРХЭЭРЭЭ УЧРАА ОЛ ГЭЭД ХАЯСНААС ЯЛГААГҮЙ. ТИЙМ ДҮР ЗУРГИЙГ АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭРЭЭС ӨГЛӨӨ ОРОЙ АВТОБУС ХҮЛЭЭН ЗОГСОХ ИРГЭД ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДҮР ЗУРГААС ХАРНА УУ. АРГАА БАРСАН ИРГЭД ХУУЧИН УНАА ЛИЗИНГДСЭН НЬ ҮНЭН. 30-40 МЯНГАН ИРГЭН ХАЛТУУРАНД ЯВЖ БАЙГАА НЬ Ч ҮНЭН. ЭНДЭЭС МЯНГА МЯНГАН ИРГЭД КМ НЬ 1000-ХАН ТӨГРӨГӨӨР ХЯМД ҮНЭЭР ХӨЛ ЗАЛГУУЛЖ ХАРИН Ч ХАРИН ХОХИРОХ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ХОЖ
Зочин 2020-01-23 202.179.25.203
ХОЖСОН БАЙХ. МЭДЭЭЖ ТАКСИ НЭРИЙН ДОР ХАВХАВЧИЛСАН ДЭЭРЭМ ЭЛДЭВ ГЭМТ ХЭРЭГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ГАРЧ БАЙГАА. ГЭХДЭЭ Л ХЭДЭН ЗУУН МЯНГАН ИРГЭД ТАКСИГААР ХӨЛ ЗАЛГАЖ БАЙНА. НЭГ ТАКСИ ӨДӨРТ ДОР ХАЯЖ 10 ХҮНД ҮЙЛЧИЛЖ БАЙГАА БИЗ 40 ТАКСИ ҮРЖИХ НЬ 10 ХҮН ГЭВЭЛ 400 МЯНГАН ХҮН ГЭСЭН ҮГ. ТЭГЭХЭЭР НИИТИЙН ТЭЭВЭР 3-НЫ 1-ИЙГ, ХУВИЙН УНАА 3-НЫ 1-ЫГ, ХУВИЙН ХАЛТУУР 3-НЫ 1-ИЙГ НЬ ГЭЭД ЯГ ПОРПОРЦОО БАРЬЖ БАЙГАА ЮМ. ОЛОН ЖИЛ ИЙМ БАЙДАЛТАЙ ЯВЛАА. ОДОО ШАХАЖ ХАВЧИЖ ХААЖ БООХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭВЭЛ ЭХЭЛ. UBCAB-ЫНХАН 1000
Зочин 2020-01-23 202.179.25.203
1000 ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРГАНА ГЭЭД 10 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТЛАА ГЭСЭН. ЮУ Ч БОЛОХОВ ДЭЭ.
Тахi 2020-01-23 202.9.40.77
Баталгаат такси гэх хаана байгаа юм зөвхөн зайсанд дуудалгаар явдаг жирийн иргэнд үйлчилэхгүй гээд бөөгнөөд муушиг тоглоод байж байдаг өөр хаан ч харагдахгүй юм
Sonnen 2020-01-23 203.217.139.225
Ориг таксинд сууж үзээгүй 10 жил болж байна. Олдодгүй ш дэ
Зочин 2020-01-23 202.9.40.47
ene niigemd gerel gegeetei medeelel zunduu l baigaa shdee yahaaraa dandaa har medeelel tsatsaj har mass boj baidag yum ve
Gerel 2020-01-23 122.201.23.201
dandaa myyg yrina teneg…zov saihan taksind yvdag hvmvvs zondoo baigaa gerel gegeetei zvil zondoo baigaa
ҮХЭРНҮҮДЭЭ 2020-01-23 82.223.69.34
ЯДУУ, ЗҮДҮҮ, АЖИЛ ОРЛОГГҮЙ ГЭДГЭЭР ӨРӨВДӨХӨӨ ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. УЛС, ХОТ НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ҮЗЭМЖ, ХОТЫН СОЁЛЫГ БИЙ БОЛГОЖ ХАЛТУУРЧДЫГ ЗАЙЛУУЛ. АЛИЙН БОЛГОН АМАР ХЯЛБАР АРГААР АМЬДРАХ ЮМ. ҮЙЛДВЭР, УУРХАЙД АЖИЛ ХИЙЛГҮҮЛ ХАЛТУУРЧДЫГ. АЖИЛ ХИЙЕ ГЭВЭЛ ЗӨНДӨӨ Л АЖИЛ БАЙНАН
ррр 2020-01-23 66.181.161.50
компаниас машинаа гаргаад зараад л нэмэр хачир хийгээд л приус аваад явдаг
хувьдаа машинаа гаргахд авсан хүн өөрийхөө өмчийг хүний компани дээр явуулаад байх сонирхол байхгүй тиймээс л мөнгөө төлж дууссан бол шууд л халтууочин болно ш дээ
Prius 2020-01-23 66.181.161.5
Huduni lallllllrud zailasai ub hotiig buzarlaj doosh n chirj bn
Irgen 2020-01-23 139.5.216.57
Tiimee hugshuun harahaas nud horsoj yvdiin. Bituu huduuniihun orj ireed zam bish tam deerees ni ymarch duremgu boon stress. Hotiin hudulguun iim bgagushd ug ni.
Зочин 2020-01-23 66.181.168.81
Халтуурчдыг бүртгэлжүүлж техникийн бүрэн бүтэн байдал, ариун цэвэр талаас нь стандарт тавиад заавал такси компани гэхгүй тодорхой татвар төлбөртэй болгож албан ёсных болгох хэрэгтэй тэгээд албан ёсны эрхтэй такси гэсэх наалт семфор тавьж өгөх хэрэгтэй албажаагүй тэнцэхгүй халтуурчдыг явахыг хориглох хэрэгтэй
ИРГЭДЭЭС 2020-01-23 139.5.218.211
Татвар, журмыг нь тов тодорхой болгоод, хяналтаа тавиад л яваач ! Өөр ямар ч асуудал үүсэх ёсгүй. Татвар төлөхгүы гэсэн юм байхгүй ш дээ !
Гэвч, жолооч нараасаа торгуулийг нь авчихаж чадахгүй байгаам чинь, хяналт тавиад явж чадахгүй л дээ !
Зочин 2020-01-23 202.126.89.151
Та нарыг хууль журмын дагуу зөвшөөрөлийг аваад татвараа улсад өгөөд явахыг хэн ч хориглоогүй бөөн тамхи архи үнэр нь шингэсэн үнэртэй амандаа орсон үнэ нэрлэнэ аюулгүйн ямарч баталгаа байхгүй ийм улсаар үйчилмээргүй байна…
Зочин 2020-01-23 66.181.187.203
АЖИЛ БАЙХГҮЙ ОЛОН ХҮН ТАКСИНД ЯВЖ ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭЖ БАЙНА. ЗАСАГ ЭХЛЭЭД ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГТОЙ БОЛГОЧИХООД ХАЛТУУРЧДЫГ ЖУРАМЛААРАЙ. ЭС ТЭГВЭЛ ЭД НАР ЧИНЬ ХАРИН ЭЛДЭВ ХӨДӨЛГӨӨНТЭЙ НИЙЛЭЭД БОСООД ИРЭХ БАЙХ ШҮҮ. ТАКСИНЫ КОМПАНИУД ИЙМ ШУРГАА ХИЙЖ БАЙХЫН ОРОНД ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ӨӨР АЖИЛТАЙ БОЛГОЖ ӨГӨӨЧ ГЭЖ ЗАСАГТ ШААРДАХ НЬ ДЭЭР БАЙХ.
Зочин 2020-01-23 66.181.187.203
АЖИЛ БАЙХГҮЙ ОЛОН ХҮН ТАКСИНД ЯВЖ ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭЖ БАЙНА. ЗАСАГ ХЭЛЭЭД ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГТОЙ БОЛГОЧИХООД ХАЛТУУРЧДЫГ ЖУРАМЛААРАЙ.
Zochin 2020-01-23 103.26.194.33
Tnai site-iin eniig niitelsen buram geed hvn ogt taalagdhgv bn yumiig niitelj bwal 2-talaas ni harj vzej bchj bgaach dndaa l brag oorinhoo vzel bodliig shuud tulgaad gargatsan
Zochin 2020-01-23 103.26.194.33
Land-unasan hachin aashtai soylgvi bvdvvleg hvmvvs zondoo l bn sht zaawal prius prius l geed bh yum prius unaj zamiin hodolgoond orj busdad tusaldag hvmvvs mash olon bn !!!! Er ni hvvhdiin emneleg ntree zohitsuulj chdhgv baij morooroo haltuuraar ger bvlee tejeedeg hvmvvsin amidral ruu btgii huwshuu dvreed baigaaach!!!!
Зочин 2020-01-23 103.26.194.33
Эерэг талаас нь яагаад харж болохгүй гэж ??? Дандаа болохгүй муу муухай талаас нь бичих юм. Зарим хүмүүс халтуураар л гэр бүлээ тэжээж авч явж байна хэнээс юу ч гуйхгүй ганц 2 такси үйлчилгээгээр бүх хүмүүсийг тэгэу хэлж болохгүй шт за нөгөө талаас нь хараад үзье л дээ таксины байгууллагө зөндөө л бна тэд нар луу заавал залгана хүлээнэ түгжрээнд хүртэл мөнгө нь явсаар л бна яг үнэндээ таксинд явдаг ихэнх хүмүүс нь гэмгүй хүнд тусалъя даа гэсэн хүмүүс маш олон байдаг шүү тиймэс өнгөц дүгнэх хэрэг
Ard 2020-01-23 192.82.77.82
TEgeex yu gen haltuuraar amidarch ger bulee tejeej ywaa olon arwan myngan hun bna.Ta naraas turuus mungu guisangui amidarch bna.Odoo ted nariig taiwam bailga tsagdaa naraaa!.Ta nat shig tatawariin munguur tsalinjij amidardaggui bor zurheeree ywaa humuus shuu
Зочин 2020-01-23 202.179.27.211
ТӨР АРГА ХЭМЖЭЭ ХҮСЭЛГҮЙ БАЙХАД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ, ХУВИЙН МАШИНТАЙ ХҮН ТАКСИНД ЯВБАЛ АТҮТ-Д БҮРТГҮҮЛЭЭД ЗӨВШӨӨРӨЛ АВААД ТАТВАРАА ТӨЛӨӨД ЯВДАГ БАЙВАЛ АЛЬ Ч ТАЛДАА ХЭРЭГТЭЙ. ИЙМ САНАА СЭДЭЛТЭЙ ЮМ БИЧ.
Bichig barimtyg xyraa 2020-01-23 192.82.69.162
odoo ene taxind yavj baigaa xaltuurchid bainga durem zurchine, torguulia tuluhgui 500myanga davsan tuluugui torhuultai xaltuurchinguud xotoor duuren baina, 3-as deesh torguuli tuluugui bol shuud bichig barimtyg n xuraaj avaad baix xeregtei shdeeeeeeee . . . . . .
Жанхуу бол н**ш 2020-01-23 202.179.24.204
Тэр 27к нэхсэн нөхөр чинь албан ёсны таксичин байсан шүү. Жанхуу Баттулгын УБ-КАБ-ын жолооч байсан. Хайвал зураг хөрөгтэйгээ гараад ирнэ. НӨгөөтэйгүүр, Жонхуу Халтар өнгөрсөн жил АБА ТАКСИ гэдэг юбер шиг маш гоё шийдлийг ид цэцэглэх гэж байхад нь нухчин дарж, нэг өдөр баахан халтуурчид торгуулаад маргааш нь Ухна нэг майлаад бүх юм бахь байдгаараа. Дүгнэлт: Монгол хүн та дэлхийн бусад хүний адил сууж буй машины жолоочийн нэр ус, утас, регистрийг хадгалан үлдэж болохгүй. Та хохирох үүрэгтэй
zochin 2020-01-23 64.119.25.197
SAIHAN ORK GEJ BAIDAGGUI.
zochin 2020-01-23 66.181.161.100
yerni bol ta nar bugd boli geed bolichihguiee.uls orond oligtoi ajliin bair baihgui bn baisan bol ingej yavahgui bhoo
зочин 2020-01-23 192.82.68.40
Бурам гуай, Монголын програмист залуучууд Үүбэрийн монгол хувилбарыг гаргасан. Гэвч солонгос эзэнтэй хувийн такси компани, замын цагдаагийн авилгачид хаалт хийгээд нэвтрүүлэхгүй байгаа юм. Наад хүсээд байгаа үйлчилгээний соёл, бүртгэлийг чинь Үүбэр шиг бүртгэл, үйлчилгээний програм технологиор шийдчихсэн. Солонгос эзэнтэй хувийн таксины компани халтуурчдаас орлогоо харамлаад боож үхэх нь ээ. Тэр сүржин нэртэй, гялгар машинтай со эзэнтэй компани чинь халтуурчдаасаа их мөнгө нэхнэ.
зочин 2020-01-23 192.82.68.40
Бурам гуай, тэр шүтээд, магтаад байдаг а**с, европод муулаад байгаа халтуур луу чинь шилжиж байна. Үбэр гээд апп-аар захиалга өгөөд хүний машинд дайгдаа, машины эзний гарыг цайлгадаг бизнес цэжэглээд удаж байна. Иймд халтурчдыг муулах хэрэггүй. Тэр яриад, гоншгноод байгаа хүүхэд хүргэлт, энээ тэрээг чинь заавал хувийн таксиний бүлэглэл хийхэрээ болчдог юм биш.
Л.Л 2020-01-23 66.181.166.134
Жаахан бодитой хандмаар юм аа. Баталгаат таксинууд нь утсаар зочид төлөөлөгч, гадаадынханд үйлчлээд олддоггүй. Халтуурчид Хаа явах гэж асуудаг нь түгжрэлтэй холбоотой байдаг. Энэ их түгжрэлд таксийн үйлчилгээг яаж нэвтрүүлэх менежментээ эхлээд хий, хотын дарга аа….
Zochin 2020-01-23 202.126.89.241
takci dyydaj uzcen tsagin daraa ircen ireed 2 km yvcn 3000 tug nehcen dyydlagin mungu geed 1000 gne ingeed baival hen takci duudah n be huviarai takci hiij bg humuucig ad uzej bolohgui ed nar chin baijeej l ene olon hunii ajilig amjuulj bn
ХАН 2020-01-23 2.58.194.137
Худлаа хэт муулахаа болиоч.
Зочин 2020-01-23 64.119.21.159
Таксинд явж байгаа нь ч, үйлчлүүлж байгаа нь ч яг адилхан. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэж. 1000 төгрөгтэй такси бариад км хүрэхгүй бөглөрлийн төв болдог газар луу явна гэж хэрүүл, бөөн цаг, шатахууныг нь үрчихээд бараг км хүрээгүй, метрээр тооцуулж мөнгөө өгнө гээд бөөн хэрүүл. Бохир, заваан, хулгай хийнэ,халтуур хийгчийнхээ лизингийн приусыг хайрлана гэж байхгүй. Лизингээ дууссан приуснээс юм үлддэг юмуу ер нь. Манайд юм сайн талруугаа хөгжих хэцүү. Хөдөөнийхөн хотыг хөдөө болгож байна.
Зочин 2020-01-23 202.21.96.254
Huviin Taxi-s tatvar bas avaach.
zochin 2020-01-23 43.242.242.160
taxinii chin tulbur l nemegdeh bh daa hehe
Зочин 2020-01-23 202.131.245.243
Хөдөөнөөс халтуур хийх гэж л хотод орж ирдэг юм шүү дээ, гарууд.
Зочин 2020-01-23 150.129.143.126
ЧИ ӨДӨРТ ХЭДИЙГ ХИЙЖ БНА?
Зочин 2020-01-23 150.129.142.131
Хувиараа таксинд явдаг байдлыг бүрэн зогсоох хэрэгтэй. Татвар төлөхгүй, үйлчилгээний шаардлага хангахгүй, харилцааны соёлгүй, аюулгүй зорчих баталгаа байхгүй ийм унаагаар зорчуулж байгаа хотын удирдлагууд юу хийж суунаа. Ялангуяа хотын тээврийн газар. Халтуурчдыг болиулж таксины үйлчилгээг шинэчлэн сайжруулж ажиллах шаардлага тун чухал байна. Мөн үүнийг дагаад хөдөлгөөн ч багасана. Одоо бүр хөдөөнийхөн хотын номер авч халтуур хийдэг болсон байна шүү. Амарсайхан та ажлаа хийгээч
Зочин 2020-01-23 103.14.36.6
Юмыг зоригтой өөрчилмөөр байна. Манайхаас өөр 2 талын жолоодлого зөвшөөрдөг орон байхгүй байх, үүнийг одооноос цэгцлэх.
Халтуур хийхийг одоо цэгцлэх цаг болсон. Хувийн машинтай иргэд таксинд явахад болно, гагцхүү бүртгүүлээд, татвар төлбөрөө төлөөд, сургалтад суугаад, машинаа үзлэгт оруулаад, шалгалтдаа тэнцээд, таксины дугаар бас наалтаа наагаад гардаг болох асуудлыг яаралтай шийдээч.
Ер нь хотын түгжрэлийн нэг гол шалтгаан нь 1 дүгээр эгнээгээр зорчигч горьдогчид шүү дээ,
putin 2020-01-23 66.181.161.58
putin xvrtel joloonii xvrdnii asuudaliig shiidej chadaxgui bna
зочин 2020-01-23 150.129.141.101
Халтварын таксичид улсад нэг төгрөгийн ч татвар төлдөггүй татвар авна гээд ярихаар жагсаал цуглаан болно.Ийм дуруураараа дургисан хулгайчид нийслэл хотын таксины үйлчилгээнд ноёрхож байна гэхээр аймаар.Энэ Амарсайхан гэгч этгээд тэр агаарын такси тээвэрт хэрэглэнэ гэж том дуугарахын оронд энэ асуудлаа зохицуулмаараа
Иргэн 2020-01-23 202.126.89.151
Амарсайхан даргын сонорт хүргэе. Автобусны зогсоол чөлөөлөх ажил хийгдэхгүй машин зогссон хэвээрээ байна.Наад салбарууд чинь цалингаа аваад зүгээр суугаад байна
Зочин 2020-01-23 202.126.89.151
Нийтийн тээврийн газрын цалин авч байгаа улсууд та нар НААД асуудлаа зохицуулалдаа авто тээврийн байцаагч зүгээр орон тоо бөглөсөн улсыг орон тоогоор нь цомхотго
Зочин 2020-01-23 202.9.46.247
Тахи үйлчилгээ байдаг юм уу ер нь. Гудамжнаас барих ямар ч боломжгүй зөвхөн минут нь 550 төгрөгийн үнэтэй утсаар л дуудах боломжтой тэр нь бас утасны дуудлагаар мөнгө дээрэмдэхээс өөр үйлчилгээ хийдэггүй гэхэд хилсдэхгүй. Тахи байхгүйгээ мэдсээр байж дуудлага авна. Баярын үеэр бол жолооч нар нь бас баярлаад явчихна энэ чинь үйлчилгээ биш уучлаарай манайд тахи үйлчилгээ гэж байхгүй.
Зочин 2020-01-23 202.179.31.103
Баахан лизингээр машин авсан ажилгүй залуучууд тахсинд явж УБ хотын замыг түгжиж байна.Хурд хэтэрүүлэн зөрчил гаргаж байна.
Иргэн 2020-01-23 66.181.183.118
Ингэж битгий амныхаа хэрээр цуурч бай хичээл цэцэрлжгт хүүхдээ зөөсөн ажилгүй авгай нар л түгжрүүлдэг
Зочин 2020-01-23 202.21.108.196
Приустэй хөдөөнийхөн УБыг самрах шиг болж байна да.
Зочин 2020-01-23 202.179.24.218
БИД ТАХСИГ ХӨГЖҮҮЛЭХИЙН. ТУЛД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД БОЛОХ ИРГЭД ЭЭ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ОЙЛГОЖ ХҮНДЭЛДЭГ, ТЭЭВЭРЧИДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БҮР Ч ИХ ХҮНДЭЛЭХ ХЭРЭГТЭЙГ ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ , ХҮНД ХӨДӨЛМӨР УЧРААС ДЭЛХИЙ ДАЯАРАА ХӨЛСӨӨ ТӨЛӨӨД ЗААВАЛ НЭМЖ ГАР ЦАЙЛАГАДАГ, УЧРААС Л БУСАД ОРНУУДАД ТАХСИ КОМПАНИУД ОРШИН ТОГТОНОДОГ ЮМ ШҮҮ
Иргэн 2020-01-23 103.26.195.156
Такси гэж салбар удахгүй байхгүй болноо. Зах зээлийн жам юм. Гэрийн суурин утас шиг ер нь хэрэглээгүй болж байна. Цахим гар утасны апп хөгжиж улам сайн түргэн болох бизээ.
Зочин 2020-01-23 64.119.18.197
ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ ХАЛТУУРЧИД Л НУГАЛЖ БАЙНА ДАА
Зочин 2020-01-23 64.119.18.197
ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ ХАЛТУУРЧИД НУГАЛЖ БАЙНА