МАН тойрог, мандатаа хуваарилж дуусчээ | News.MN

МАН тойрог, мандатаа хуваарилж дуусчээ

МАН тойрог, мандатаа хуваарилж дуусчээ

МАН тойрог, мандатаа хуваарилж дуусчээ

Сонгуулийн тухай хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоогоо хуваарилах хуультай. Тэгвэл МАН тойрог, мандатын тоогоо хуваарилж дуусчээ. Тиймээс энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцэж батлахаар болсон байна.

Сонгуулийн тухай хуульд 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болсон учраас хоёрдугаар сарын 1-ээс өмнө МАН тойргоо хувааж, мандатын тоогоо тодорхой болгох хуулийн зохицуулалттай.

Өмнө нь мэдээлж байсанчлан МАН хотын мандатын тоог хасч, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлжээ.  Тодруулбал, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлж, хотын мандатыг цөөлнө гэсэн үг. Жишээлбэл, Говьсүмбэр, Дундговь, Булган, Сүхбаатар зэрэг нэг мандаттай аймгуудын мандатын тоог хоёр болгож нэмэх юм. Харин нийслэлийн хамгийн их хүнтэй амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг тус бүр хоёр тойрог болгож, таван мандаттай байхаар болжээ.

Эрх баригчдын зүгээс тойргоо 26 болгож, мандатын тоогоо хуваажээ.

  1. Архангай-3
  2. Баян-Өлгий-3
  3. Баянхонгор-3
  4. Булган-2
  5. Говь-Алтай-2
  6. Дорноговь, Дорнговь-2
  7. Дархан-Уул-3
  8. Дорнод-2
  9. Дундговь-2
  10. Завхан-2
  11. Орхон-3
  12. Өвөрхангай-3
  13. Өмнөговь-2
  14. Сүхбаатар-2
  15. Сэлэнгэ-3
  16. Төв-3
  17. Увс-3
  18. Ховд-2
  19. Хөвсгөл-4
  20. Хэнтий-3
  21. Баянзүрх дүүрэг-5
  22. Баянгол дүүрэг -3
  23. Хан-Уул дүүрэг-4
  24. Чингэлтэй дүүрэг-3
  25. Сүхбаатар дүүрэг-3
  26. Сонгинохайрхан-5

Багахангай, Налайх, Багануур дүүргийн Баянзүрх дүүрэгтэй эсвэл өөр тойрогт хувааж нэгтгэх санал гараад байгаа юм байна. Ямар ч гэсэн намын удирдлагын түвшинд тойргоо зурж, мандатаа тодорхой болгосон. Мэдээж энэ асуудал МАН-ын бүлэг, УИХ-ын чуулганаар орж эцэслэн батлагдана. Хуулийн хугацаа ч байгаа учраас ирэх долоо хоногт МАН-ын бүлэг энэ асуудлаа хэлэлцэж, эцэслэн батлахаар төлөвлөөд байгаа аж.

МАН НЭР ДЭВШИГЧДЭЭСЭЭ ХАНДИВ АВНА

МАН нэр дэвшигчдээсээ хандив авахгүй, харин АН авна гэх ядмагхан пи-арыг МАН хийх болсон. Үнэн хэрэгтээ АН нэр дэвшигчдээсээ 60-100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авна гэдгээ албан ёсоор зарлаж, эхний ээлжний хандив авах хугацаа нь ч дуусгавар болсон. Харин эрх баригч МАН нэр дэвшигчдээсээ хандив авахгүй, түүний оронд рейтингийн судалгаа хийх төсвөө нэр дэвшигчдээсээ бүрдүүлэх гэнэ.  Тэгэхээр сонгууль хүртэл тойрог, аймаг, дүүрэг, улс даяар гээд судалгааны өргөн ажил хийнэ, харин үүнийх нь зардлыг нэр дэвшигчид хувааж төлнө гэсэн үг. Хэдийгээр намын дарга нь нэг ч нэр дэвшигчээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэж байгаа боловч судалгаа хийх мөнгө ямар үнэ хүрч, тэрхүү судалгаанд нь хэн өндөр төлбөр төлснөөр хандив босгох ажиллагаа өрнүүлж байна. Мэдээж эрх баригч нам мөнгөтэй байж болох, нэг удаагийн сонгуулийн зардал гаргачих боломж байвч энэ удаад том тойрогт хувь нэр дэвшигчээс гарах зардал өндөр учраас бага мөнгө татах санаачлага гаргасан ч байж болох. Ямар ч гэсэн МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй биш авна. Гэхдээ түүний хэлбэр, дүрс, өмнө туршлагуудаасаа арай өөр хэлбэрээр авах гэж байгаа нь л энэ.

Сонирхуулахад,  МАН рейтингийн судалгаагаар нэр дэвшигчдээ эцэслэнэ гэж байгаа боловч урьдчилсан байдлаар хэн хэн нэр дэвших, хэнийг нэр дэвшүүлэхгүй байх, ямар тойрогт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг зургаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй удирдлагын зүгээс хар зургаа гаргасан гэх яриа ч МАН дотор, улс төрийн хүрээнд яригдах болжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-23 182.160.1.24

Ирэх сонгууль Монгол ардчилсан улс байх уу эсвэл үгүй юу? гэдгийг сорих сонголт болно гэж Бат-Үүл Амаржаргал нар хэлж байна лээ. Энэ нь бараг үнэн. Мандат хувиарлалтыг харахад хөдөөнийхөн бол юу ч мэдэхгүй малууд, хуурахад амархан гэж бодож байгаа юм байна. Улаанбаатарынхныг илт ад үзэж байгаа юм байна.

Avatar

Зочин 2020-01-23 64.119.19.16

Мандатын тоо тухайн орон нутгийн хүн амын тоотой шууд пропорциональ байх ёстой! Эс тэгвээс илтэд шударга бус болно биз дээ? Жишээ нь, Баянгол дүүрэг (226 869 хүнтэй) Говь-Алтай (58471 хүнтэй) аймгаас бараг 4 дахин олон хүн амтай. Хэрэв Говь-Алтайд 2 мандат байна гэвэл Баянголд 2х4=8 мандат байх ёстой болох нь ээ?

Avatar

МУ-ын Иргэн 2020-01-23 192.82.93.3

Нийт хүн амын талаас илүү нь УБ-д амьдарч байгаа учраас УИХ-н гишүүдийн талаас илүү нь хотоос сонгогдох ёстой. Товчхондоо бол.

Avatar

shal hudalaa buraad.. 2020-01-23 59.153.114.197

mongol sayhan 3.3 say hvntei bolson shuu.ulaanbatard 1.4 say l hvn orshin suudag. hvn amiin 50 hubi hvrehgui shuu.svvliin evd aimaguud hvn am bainga osoj ih nvvdel zogsood bgaa..

Avatar

зочин 2020-01-23 203.91.116.118

МАН-ыг дэмжинэ эээээ,

Avatar

Зочин 2020-01-23 223.62.204.137

ЖДҮЧИДЭЭ ЗАЙЛУУЛААРАЙ.НЭР ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.

Avatar

зочин 2020-01-23 66.181.166.196

МАН хүн амын хамгийн боловсрол муутай хэсэг болох хар массын цөм малчидаар гол сонголтыг хийлгэж олонхи болох санаатай байгаа юм байжээ гэж, гэхдээ малчид ч найдваргүй түншүүд дээ тэгэж байгаад нэг мурих л вий

Avatar

Зочин 2020-01-23 64.119.21.99

МАН чинь АН шиг 100 сая төг өг гэж тулгаагүй ээ. Боломжгүй нь өгөхгүй ч байж болно . Өгөх боломжтой нь боломжоороо л өгнө биз гэсэн шүү дээ. АН-ынхаар бол мөнгөгүй л бол чи хичнээн ёс зүйтэй, шударга, эрдэм чадалтай байгаад дэвшихгүй ээ гэж байгаагаас үзэхэд ихэнх нь луйварчид дэвших нь тодорхой байна шдээ.

Avatar

Зочин 2020-01-23 202.21.100.210

Улаанбаатар хотын УИХ-н гишүүний мандатыг хассан МАН-г дэмжихгүй

Avatar

Сүхээ 2020-01-23 59.153.112.249

Ховд 2 мандат гэдэг нь цаагуураа Сандагийн Бямбацогт нэг муу Цогзолмааг дагуулж ирээд өөрөө гарах санаатай юм. Булганы Батнасангаас үхтэлээ айж байна. Тэгэх юм бол Булган сумынхан Бямбацогт болон МАН-ын дэмжихгүй гэж ярилцаж байгааг хэлье

Avatar

Зочин 2020-01-23 202.9.46.52

бямбацогт цогзолмаа хоёрыг ман дэвшүүлэхгүй

Avatar

Зочин 2020-01-23 66.181.171.34

ГСА буюу Гурван Сумтай Аймаг-Говь Сүмбэр Аймагт 3 мандат өгдөг нь яажийгаая

Avatar

Зочин 2020-01-23 182.160.32.135

баянөлгийг нэг болгож дорнод аймгийг 4 болго.

Avatar

Зочин 2020-01-23 202.9.46.52

Хуцдаг халтарынхаас хэзээ ирэв.

Avatar

mgl 2020-01-23 202.179.11.230

Ardiin nam MANAN-giin 27, JDU bolon busad sangaas yum hussan humuus, olon jil suusan ulsiig b** devshuul. Shine tsever bolovsroltoi zaluu humuusiig gargaad irvel ard tumen bid shuud 100% songono shuu.

Avatar

Зочин 2020-01-23 112.72.15.78

Эх орон гэж Улаанбаатар биш ээ. Эх орон гэж монгол орны уудам тал нутаг, уул, ус, газар нутаг билээ. Иймд орон нутагтаа сонгуулийн ач холбогдлыг илүү өгөх нь зөв. Улаабаатар хотын маань хүн амын тал нь сонгууль өгдөг орон нутаг харин сайн өгдөг. Хотын бид нэг үйл дагаж жагсаж, цугларч хэлэхээс цаашгүй. Тэгээд ч орон нутаг эзгүйдэж, байгалаа сүйтгэх асуудал их боллоо. Үүнд анхаарлаа чиглүүлэх цаг болсон.

Avatar

Зочин 2020-01-23 120.142.60.9

3 казакаар яадгийн 2 казак ч ихдэнэ юу хийдгийн юу ч хийхгүй юм чинь казахстанаа л бодоод суудаг биз

Avatar

Зочин 2020-01-23 103.212.119.239

Тэр үнэн шүү. Ядаж 2 болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-23 192.82.67.184

Энэ ардын нам яагаад УБ гээс тойрог хасаад ходоо аймагт нэмдэг байна вэ хун амын ихэнх нь хотод амьдарч байгаа шуу дээ арай л байна шуу 2002 онд та нарт ард тумэн дунгээ тавьна шуу бух татавар нэмээд ахмадуудыг хоер хуваасан нам шуу дээ

Avatar

hudalaa.. 2020-01-23 59.153.114.197

mongoliin hvn am 3.3 say bolson shuu. ulaanbaatar hotod 1.4 say hvn amidardag.deer ulaanbaatariig dvvreg gehdegch nalaihd 40000 hvn baganuurd 36000 hvn baidag vnen heregdee hotod amidardagui ch dee. aimaguudiin hvn am svvliin ved ih osoj bgaa. ih nvvdel zogsood bgaa..harin eseregeerei amigiin tobiin hogjij hot bolj bna.. darhan erdenet 2 hot 100000 hvntei bolson bol choilbalsan 45000 hvntei. hobsgoliin moron hot 40000 hvntei geed er ni bvh aimgiin tobuud 20000

Avatar

Зочин 2020-01-23 103.229.120.172

75 мандаттай болсон байх юм . 100 дотор тоолж чадахгүй байгаа нь оюуны хоосролд орсон бололтой

Avatar

ссссс 2020-01-23 103.212.116.155

Хүрэлсүх гэдэг авилгачинг ямар эргүүтсэн хар биздакууд нь ардын баатар болгоод байгаа юм бэ? Хамаг л муу муухайгийн ард байлаа шдээ. Нүд чинь сохор чих чинь дүлий юм уу_ Өөрөө бас ЖДҮгээс хулгай шаачихсан гэж байгаа

Avatar

Зочин 2020-01-23 103.212.116.146

ӨӨРСӨДДӨӨ ТОЙРОГ ЗУРААД ЯАСНЫГ ХАРСАН МАН УНАХ НҮХЭЭ УХААД Л БНДА. 60 ТЭРБУМ ШИГЭЭ ЮМ ЗУРЧЛАА

Avatar

Зочин 2020-01-23 64.119.20.92

ОРОН НУТАГТ ХОНЬ ЯМААНААС СОНГУУЛЬ АВАХ НЬ Л ЛЭЭ. НӨГӨӨДҮҮЛ НЬ 70 САЯ МАЛАА ТӨЛӨӨЛЖ УИХ-Д СУУХ ЮМ БНА

Avatar

Мйэ 2020-01-23 103.9.90.130

Нийслэл хот юу вэ, 23 хан уу, энэ чинь Улсын тал нь амьдардаг газар ш дээ,

Avatar

Иргэн 2020-01-23 103.212.117.17

Хүрэлсүх тэргүүтэй ЖДҮчид, авилгачид, хүчиндэгч, хар тамхичдын намд яаж ч тойргоо хуваагаад дэмжлэг өгөх нь лөөлөө болсон мэдээж луйврын мөнгөө сонгуульдаа цацах нь тодорхой юм

Avatar

Зочин 2020-01-23 202.126.88.164

ньюс.мн гэж хов живийн чанартай хагийн юм бичих юм. Албан ёсны мэдээ юм болов уу гэж бодсон чинь зүгээр л баас

Avatar

Зочин 2020-01-23 66.181.190.31

Улс орноо хөгжүүлэхэд, эдийн засгаа бэхжүүлэхэд, авлига албан тушаалтнуудтайгаа тэмцэхэд ингэж сонгууль тойрог мойрогтоо амь тавин бэлдэж байгаа шигээ ухаан санаагаа уралдуулсан бол …!
Ард олон хэнийг сонгох хэнийг сонгохгүйгээ бараг шийдчихсэн!

Avatar

Зочин 2020-01-23 202.9.40.112

Мөнгөний сонгуульд цэг тавих ойртож л байгаа юм байна

Avatar

Зочин 2020-01-23 103.212.116.146

Мал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж