БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сансрын шинжлэх ухааны төв хар материйн өчүүхэн хэсгүүдийг дурандах зорилгоор бүтээсэн хиймэл дагуулын туршилтыг амжилттай хийж дуусах шатандаа орсон байна.
Уг хиймэл дагуулыг энэ онд багтаан хөөргөх ба Бээжин хотын зүүн хойд хэсэгт оршдог Хуайжоу дүүрэгт хиймэл дагуулын удирдлагын төвийн барилгын ажил дуусч байгаа аж.
Мөн хатуу диапазоны рентген телескоп бүхий хиймэл дагуул бүтээх ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарчээ. Уг хиймэл дагуулыг хэт их масстай хар нүх болон өндөр эрчим хүчтэй тэнгэрийн биет илрүүлэх зорилгоор бүтээж байгаа аж. Эдгээр хиймэл дагуулыг 2016 оны эхний хагаст хөөргөх гэнэ.
Т.МӨНХ