Австралид өнгөрсөн оны есдүгээр сараас хойш гарсан түймрийг залгуулан сүүлийн үед гольфын бөмбөг шиг мөндөр орж, аюултай үер болж, үргэлжлээд шороон шуурга шуурсан нь хүмүүсийг туйлдуулж байгаа билээ. Харин одоо үхлийн хортой аалзнаас сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд анхааруулж эхэллээ. Учир нь тэрхүү аалзны амьдрах, үржих орчин одоогийн байдлаар "төгс бүрдсэн" байгаа гэнэ.
Чийглэг ой моддын өлгий нутаг Австралид маш хүчтэй, түргэн үйлчилдэг хортой аалзны хэд хэдэн зүйл бүртгэгдсэн байдаг билээ. Нэгдүгээр сарын 22-нд Өмнөд Шинэ Вэйлсийн хэвлээр явагчдын хүрээлэнгийн ажилтнууд сүүлийн өдрүүдэд аалзнуудын амьдрал эрс идэвхжиж байгааг мэдээлжээ.
Хүрээлэнгийн төлөөлөгч Даниел Рамсей "Сүүлийн үеийн их бороо, халуун цаг агаарын нөлөөгөөр аалзнууд хурдан үржиж байна. Австралид байдаг хортой аалзнууд дэлхийн хамгийн аюултайд тооцогддог. Хэрвээ хүн уг аалзанд хазуулбал үхэх ч аюултай" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: cnn.com
Sad 2020-01-22 202.131.229.146
olon ornii hursiig huulj sendiichij yavaadaa Australia technolgy strategy irged.
ZOCHIN 2020-01-22 180.150.82.77
END GANTCHAN ANGLICHUUD BDAGGUISHDEE.YLANGUYA 90 EED ONOOS HOISHIH UURCHLUGDSUN ULSUUDAAS GADNA, YGOSLAV ,DAIN DAJINTAI ORNII HUMUUS IH L OLNOOROO BDAGIINSHUU.AZI HUMUUSIIN IHIIG YANA.TEGEHEEREE OLON UNDESTENII L ULS YMUUDAA.ZUV OILGOLTTOI BOLOHIIN CHINI TULD UUNIIG BICHSENSHUU…
Зочин 2020-01-22 2.136.17.240
Бусдын нутгыг эзэлж суусан хүмүүс сайнаа үзэхгүй байхөө
Зочин 2020-01-22 66.181.161.114
Тэгвэл тэгээд хөгийн цөллөгдөгсөд, арьс өнгөөр ялгаварлагчид наад газар нутгийг нь аборгеничүүдэд буцааж өгөөд англируугаа зайлцгаа.