АНУ-ын В-21 бөмбөгдөгч онгоц удахгүй зэвсэглэлд нэвтэрнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын В-21 бөмбөгдөгч онгоц удахгүй зэвсэглэлд нэвтэрнэ

АНУ-ын В-21 бөмбөгдөгч онгоц удахгүй зэвсэглэлд нэвтэрнэ

АНУ-ын зэвсэгт хүчин алсын зайны байлдааны чадвараа сайжруулахад онцгой анхаарч байгаа. Тиймдээ ч чухалчлан бүтээж буй бөмбөгдөгч В-21 онгоц нь 2021 онд багтан зэвсэглэлд нэвтрэх болно гэж АНУ-ын армийн нисэх хүчний дэд удирдагч генерал Стефен Вилсон хэлж байсан билээ.

Тэрбээр сүүлийн үед Нортроп Грүмманы Мельбурн дахь байгууламжаар зочилж онгоц бүтээх явцтай танилцжээ. "Нортроп маш хурдан ажиллаж байна. Мөн миний утсан дээр шинэ бөмбөгдөгч үйлдвэрээс гарах өдрийг сануулах аппликэйшн бий. Шинэ бөмбөгдөгч агаарт дүүлэн нисэхэд ердөө 863 өдөр үлдсэн байна" хэмээн генерал ярьжээ.

Арми чухам хэдэн ширхэг В-21 бөмбөгдөгч худалдаж авахаа одоо хэр нь шийдээгүй байгаа гэнэ. Генералын хэлснээр арми В-1, В-2, В-52 онгоцнуудын хүчин чадлыг харгалзан үзсэний үндсэн дээр В-21 онноц бидэнд дор хаяж 100 ширхэг хэрэгтэй хэмээн тооцоолсон байна.

АНУ-ын нисэх хүчин 2030 он гэхэд 1980-аад оны В-1 бөмбөгдөгч 62 ширхэг онгоцыг, цаашид удалгүй 1990-ээд оны В-2 бөмбөгдөгч 20 онгоцыг "тэтгэвэрт нь гаргана" хэмээжээ. Мөн 1960-аад оноос хойш зэвсэглэлд байгаа 76 ширхэг В-52 онгоцыг сайжруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр 2040 он гэхэд АНУ-ын нисэх хүчин цоо шинэ В-21 болон 80 настай В-52 нараас бүрдсэн 175 ширхэг бөмбөгдөгч онгоцтой болсон байх нь.

Эх сурвалж: nationalinterest.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж