Инфографик: Гүзээлзгэнэ жимсний ач тус

Хуучирсан мэдээ: 2020.01.23-нд нийтлэгдсэн

ИНФОГРАФИК

Инфографик: Гүзээлзгэнэ жимсний ач тус

Гүзээлзгэнэ нь Сарнайнхан овгийн цэцэгт ургамлын идэж болдог жимс юм. 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг. Хамгийн ихээр тариалагдан худалдаа, хоол хүнсэнд хэрэглэгддэг нь Цэцэрлэгийн гүзээлзгэнэ (Fragaria ×ananassa) аж. С витаминаар баялаг бөгөөд 100 гр гүзээлзгэнэ 35 ккал илчлэгтэй. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорж гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарж унасны дараа ургадаг. Анх 17 зууны үеэс гүзээлзгэнийг тариалж эхэлсэн байна.

Гайхалтай үнэр бүхий амттай гүзээлзгэнэ жимс нь олон төрлийн ач тустай юм. Тэдгээрийг жагсаавал:

1. Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Гүзээлзгэнэ нь судсанд холестрин хуримтлагдаж, судас бөглөхөөс сэргийлдэг. Мөн сэтгэл санааг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.

2. Санах ойг сайжруулдаг

Хэрэв та санах ойгоо сайжруулахыг хүсэж байгаа бол өдөр тутмын хооллолтондоо гүзээлзгэнэ идэж заншаарай. 7 хоногт 2 ба түүнээс дээш хэрэглэж заншснаар хожим  эмэгтэйчүүд ой
тогтоолт муу болох өвчнөөс сэргийлж чадна.

3. Дархлааг сайжруулдаг

Витамин С ихээр агуулдаг учир дархлааны системийг сайжруулж, элдэв өвчнөөс сэргийлж чадна.

4. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ

Гүзээлзгэний эслэг чанар өндөр байдаг бөгөөд тэдгээр нь цусан дахь сахарын түвшинг хянах, чихрийн шижингээс хамгаалахад тусалдаг.

5. Цэвэр арьс

Гүзээлзгэнэ нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, удаан хугацаанд арьсыг эрүүл саруул, үрчлээгүй байлгахад Витамин С болон антиоксидан тусладаг. Мөн салицилийн хүчил буюу батгатай тэмцэгчийг өөртөө агуулдаг.

6. Хавдрын эсрэг

Өмнө хэлсэнчлэн антиоксидант агуулдаг чанар нь хавдрын эсрэг үйлчилдэг байна. Хавдрын ургалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх орно.

7. Ясанд сайн

Гүзээлзгэнэ нь кали, магни, мөн ясны өсөлтийг дэмжих, хамгаалах үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг. Тиймээс гүзээлзгэнийг хүүхдэд сайн гэх учир энэ.

8. Жингээ хаяхад туслана

Нэг аяга гүзээлзгэнэ 53 калори байдаг. Мөн ширхэг ихтэй жимс учир удаан хугацаагаар цатгалан явуулж, хоол идэхийн өмнө хэдэн ширхэг гүзээлзгэнэ идэх юм бол танд хоол бага идүүлдэг байна.

9. Үс уналтын эсрэг

Фолийн хүчил, витамин В5,В6 гэх мэт эрдэс бодс нь таны үс уналтын эсрэг байдаг. Мөн магни, зэс агуулдаг нь мөөгөнцрийн эсрэг буюу хагнаас сэргийлдэг. Гэрээ гүзээлзгэний маск тавьбал үсийг сайхан болгоно.

10. Жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн

Их хэмжээний фолийн хүчил агуулдаг нь таны урагт буй хүүхдийн тархи, нугас, гавлын ясны хөгжилд хувь нэмэр оруулдаг. Мөн ургийн гажилтаас сэргийлж чаддаг байна. Бүсгүй та жирэмсэн бол энэ жимсийг хэрэглэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж