Өнгөрсөн долоо хоногт Лас Вегасын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн сагсан бөмбөгч Ламар Одом ухаан оржээ. Харамсалтай нь түүний бөөр дутагдалд орж, диализийн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Бөөрнөөс гадна тэрээр сайн ярьж чадахгүй байгаа юм байна. Ламарын сэтгэл санааг тогтвортой байлгахын тулд эхнэр Хлое Кардашьян түүнийг үхэхэд хэр ойрхон байсныг огтхон ч хэлээгүй ажээ. Түүнийг дэмжсэн, урам өгсөн үгтэй захиа бэлэгнүүд түүний эмнэлгийн өрөөг дүүргээд байгаа гэнэ.
Интернет орчинд түүнд сайн сайхныг хүсэж, түүний төлөө залбирсан хүмүүсийн цуваа тасрахгүй байсаар байна.