Майкл Жексоны сүүлчийн өдрүүдийг цувралаар үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны сүүлчийн өдрүүдийг цувралаар үзүүлнэ

Домогт дуучны шүтэн бишрэгчид түүний амьдралын сүүлчийн өдрүүд ямар байсныг шинэ олон ангит киноноос харж болох нь.

Warner Bros кино компани Майкл Жексоны амьдралын сүүлчийн өдрүүдийн талаар кино хийх төлөвлөгөөнийхөө тухай ярив. Олон ангит киногоо тэд Трэвис Смайлийн “Та нар намайг буруутгахаас өмнө: Майкл Жексоны сүүлийн өдрүүдийн ялалт ба эмгэнэл” нэртэй номоор хийх гэнэ.

Домогт дуучны сүүлийн дөрвөн сарын амьдралыг өгүүлсэн уг номонд түүний бүтээгүй аялан тоглолтод тэр хэрхэн бэлтгэж байсан талаар өгүүлдэг. Зохиогч өөрөө олон ангит киноны зохиолыг нь бичих юм. Трэвис ажилдаа оржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж